Үзэгдэл: 12-нд үүлэрхэг. Хур тунадас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 10,11-нд салхи зүүн өмнөөс 6-9м/с, 12-нд зүүн өмнөөс баруун хойш эргэж 10-13м/с, зарим үед 16-18м/с хүрч цасан шуурга шуурна. 13-нд баруун хойноос 7-10м/с. Бусад хугацаанд баруунаас 5-8м/с.
Температур: шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан, 13-аас хүйтэрч шөнөдөө 18-20 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна. 14-өөс бага зэрэг дулаарч шөнөдөө 13-15 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11,12,13-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.
Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11-нд Өлгий, Дэглий цагаан, 12-нд Чингис хаан, Буянт-Ухаа, Мөрөн, Булган, Баянхонгор, Арвайхээр, Өндөрхаан, 13-нд Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлуудад үүлэнд болон хур тунадасны бүсэд сүл, дунд хүчтэй мөстөлттэй.11-нд Өлгий, Ховд, Алтай, 12-нд Чингис хаан, Буянт-Ухаа, Алтай, Баянхонгор, Арвайхээр, Мөрөн, Булган, Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат, 13-нд Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан, нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлттэй.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 11-нд Алтай, Баян, Мөрөн, 12-нд Баян, Мөрөн, Төв, Говь, 13-нд Төв, Говь, Дорнод секторт дунд хүчтэй сэгсрэлттэй.
2026.03.09