Аюулгүй ажиллагаа, чанарын хяналтын хэсэг нь ЦУОШГ-ын даргын 2022 оны А/87  дугаар тушаалаар батлагдсан зохион байгуулалтын бүтцийн дагуу Аюулгүй ажиллагаа, чанарын менежер-1, Аюулгүй ажиллагаа, чанарын хяналтын ахлах мэргэжилтэн-2, нийт 3 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Аюулгүй ажиллагаа, чанарын хяналтын хэсэг нь чанарын менежментийн  тогтолцоо ISO 9001:2015, ИНД-174 дүрмийн дагуу төвийн хэлтэс нэгжүүдийн нислэгийг  цаг агаарын мэдээ, мэдээллээр  хангах үйлчилгээний чанарт хяналт, шалгалт, үнэлгээ хийж, зөвлөмж, зааварчилгаагаар ханган ажиллана.

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЧАНАРЫН МЕНЕЖЕР

Нисэхийн цаг уурын үйлчилгээний талаар зөвлөмж, шаардлагыг бүрэн хангасан, харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн нислэгийн цаг агаарын мэдээ, мэдээллээр үйлчлэхийн тулд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад Аюулгүй ажиллагаа болон чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоотой холбоотой дүрэм, журмын биелэлтэд байнгын хяналт тавих, дүн шинжилгээ хийх, эрсдэлийг үнэлэх, үл тохирлыг илрүүлэх, сайжруулах, залруулах зорилгоор зөвлөмж боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих, цаг агаарын байдлаас шалтгаалан гарсан нислэгийн саатал, осол зөрчлийн шалтгааныг тогтооход оролцох, дүгнэлт гаргах

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЧАНАРЫН ХЯНАЛТЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

Аюулгүй ажиллагаа болон чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоотой холбоотой дүрэм, журмыг боловсруулж, хэрэгжүүлэх, байнга сайжруулах, эрсдэлийг үнэлэх, үл тохирлыг илрүүлэх, залруулах зорилгоор зөвлөмж боловсруулах, төв, орон нутагт явагдаж буй нислэгт Дэлхийн Цаг Уурын Байгууллага, Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага, ИНД-174 болон бусад холбогдох журам заавар, зөвлөмжид нийцсэн цаг агаарын мэдээ мэдээллээр үйлчлэхэд хяналт тавих, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахад зөвлөмж хүргүүлэх