You are currently viewing Ахмад цаг уурч, өндөр настан Д.Дамбад хүндэтгэл үзүүлэв.

Ахмад цаг уурч, өндөр настан Д.Дамбад хүндэтгэл үзүүлэв.

“Үзэсгэлэн болгогч” хэмээгч харагчин туулай жилийн Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг тохиолдуулан Ус цаг уурын албаны болон Нислэгийн цаг уурын төвийн хөгжилд өөрийн хүч хөдөлмөр, залуу нас, мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулсан өндөр настан Д.Дамбад хүндэтгэл үзүүллээ.
Ус цаг уурын албаныг удирдах ерөнхий газрын даргын 1978 оны 78 дугаар тушаалаар Нислэгийн цаг уурын төв болгон өргөтгөн түүнд Буянт-Ухаа цаг уурын станц, Морин-Уулын радарын станцыг нэгтгэн зохион байгуулсан байна. Төвийн анхны даргаар Д.Дамба томилогдож тус байгууллагыг өргөжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг дадлагажуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах, техник төхөөрөмжийг шинэчлэх, нислэгийн цаг агаарын мэдээний хангалтын ажлыг олон улсын түвшинд хүргэхэд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж, өнөөгийн түвшний үндэс суурийг тавьсан хүн билээ.

Leave a Reply