Австралийн тэтгэлэгт хөтөлбөр
Австралийн тэтгэлэг бол Австралийн Засгийн газраас санхүүжүүлж, даян дэлхийн манлайлагчдын хойч үеийнхэнд суралцах, судалгаа хийх болон мэргэжил дээшлүүлэх боломж олгодог олон улсад нэр хүндтэй урт, богино хугацааны сургалтын тэтгэлэг юм. Өргөдөл гаргах хугацаа 2017 оны 2-р сарын 1-нд эхэлж, 4-р сарын 30-нд дуусна. Өргөдлийг шаардлагатай баримт бичгийн хамт доорх линкээр орж цахим хэлбэрээр ирүүлнэ. /http://www.australiaawardsmongolia.org/ 2017 оны тэтгэлгийн шаардлага
  • Өргөдөл гаргагчид Academic IELTS-ийн голч оноо 5.5-аас доошгүй, доторх нэгж оноо 5.0-аас доошгүй байна.
  • Төрийн байгууллагаас өргөдөл гаргагчид 2017 оны 2-р сарын 1-ний байдлаар, төсвийн байгуулагад хоёр жил тасралтгүй ажилласан байна.
  • Бакалаврийн голч оноо 3.0-аас дээш байна.
Мэргэжлийн чиглэлүүд
  • Төрийн албаны удирдлага
  • Удирдлага, бизнес , худалдаа
  • Боловсрол
  • Байгаль орчин, хөдөө аж ахуй судлал
  • Эрүүл мэнд
  • Мэдээлэл, харилцааны технологи
  • Технологи, соёл ба хөгжил судлал
  • Инженерчлэл, уул уурхай, барилга хот байгуулалтын мэргэжлүүдэд: Иргэний нисэх, Дэд бүтцийн инженер, Барилгын удирдлага, Цахилгааны инженерЭлектроникийн инженер, Байгаль орчны инженер, Эрчим хүч, эрдэс баялгийн инженер, Дэд бүтцийн хөгжил, Ложистикийн удирдлага, Материал судлал, Материалын инженер, Автын инженер, Уул уурхайн инженер, Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, Тээврийн инженер, Тээврийн удирдлага, Технологи, Хот/Бүс нутгийн төлөвлөлт
Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг 2017 оны 02 дугаар сарын 18 нд 09:00 цагаас Чингис зочид буудалд болно