ЗАХИРГАА, ДОТООД ХЯНАЛТ, ЧАНАРЫН ХЭЛТЭС

Захиргаа, дотоод хяналт, чанарын хэлтэс нь ЦУОШГ-ын даргын 2016 оны 88 тоот тушаалаар батлагдсан зохион байгуулалтын бүтцийн дагуу 10 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Зорилт: Монгол улсын хууль тогтоомж, стандарт, эрх зүйн баримт бичгийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, албан хаагчдын эрүүл аюулгүй орчинд ажиллах эрх, аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрлөх таатай нөхцлийг бүрдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, боловсон хүчний нөөцийг бэлтгэх, сургаж дадлагажуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, нислэгт цаг уурын мэдээгээр үйлчлэх ажлыг хэвийн явуулахад дотоодын хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэх, гарсан үл тохирлыг засаж залруулах, төв, орон нутгийн цаг агаарын бүх төрлийн урьдчилсан мэдээ, бодит мэдээ мэдээллийн үйлчилгээний шуурхай байдалд хяналт тавин ажиллах зорилготой ажиллаж байна.


Чанарын менежер бөгөөд хэлтсийн дарга – нислэгийн цаг уурын үйлчилгээний талаар зөвлөмж, шаардлагыг %d0%b1%d2%af%d1%82%d1%8d%d1%8d%d0%b3%d0%bf%d1%8d%d1%85%d2%af%d2%af%d0%bdбүрэн хангасан, харилцагч нарын сэтгэл ханамжид нийцсэн нислэгийн цаг агаарын мэдээ, мэдээллээр үйлчлэхийн тулд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцуудад чанарын хяналт тавьж, илэрсэн үл тохирлыг арилгаж шаардлагад тохируулах болон байнга сайжруулах арга хэмжээ авч ажиллана.


Дотоод хяналт хариуцсан ажилтан - Төв, орон нутагт явагдаж буй нислэгүүдийг ИНД-174, бусад холбогдох %d0%b0%d1%83%d0%b4%d0%b8%d1%82журам, заавар, Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Дэлхийн цаг уурын байгууллагын зөвлөмж, зааварт нийцсэн цаг агаарын мэдээ мэдээллээр үйлчлэхэд хяналт тавих, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахад зөвлөмж үзүүлэх.


Хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтан - ажилтнуудын харилцаа холбоо, хүний нөөцийн бодлого, хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх,  ажил горилогчийг сонгон шалгаруулах, ярилцлагуудыг зохион байгуулж, шинжлэх, үнэлэх замаар байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх, сайжруулж хадгалах, ажлын байранд тавигдах шаардлага, ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчилж, ажлын бүтцийг хадгалах, цалингийн төлөвлөгөө боловсруулах, цалингийн бүтцэд санал дэвшүүлж, төлөвлөх, шагнал урамшууллын хэрэгцээ шаардлагыг судалж урамшуулал олгох  үйл явцыг чиглүүлэх, хүний нөөцийн түүхэн бүртгэл мэдээллээр хангах, мэдээллийг архивлах, архивын баримтыг тодорхойлох, бүртгэл мэдээллийг хөтлөх, хадгалах, ашиглуулах, байгууллагын үйл ажиллагааны явцад гарсан удирдлагын болон албан харилцааны баримт бичиг, удирдлагаас гаргасан бодлого шийдвэрийг бусад түвшинд хүргэх, хэрэгжүүлэх, биелэлтийг тайлагнах, хамтын ажиллагааны хүрээнд харилцан мэдээ, мэдээлэл, баримт бичиг солилцож, хүлээн авах, шийдвэрлэх, үйл ажиллагааны онцлогт тохирсон албан хэрэг хөтлөлтийн заавар, журмыг дагаж мөрдөн ажиллах


Нягтлан бодогч - Нягтлан бодох бүртгэлийн өгөгдөл, мэдээллийг судалж, шинжлэн удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах, тайлан бэлтгэх, дансны мэдээллийг бүрдүүлж, шинжлэн хөрөнгө, өр төлбөр, өмчийн мэдээллийг бэлтгэх, мэдээлэл цуглуулж, баланс, орлогын тайлан болон бусад тайлангуудыг бэлтгэх, баримтуудыг хянаж шалгаж санхүүгийн гүйлгээг баримтжуулах, хуулийн зохицуулалтуудыг судалж, санхүүгийн хуулийн зохицуулалтуудад нийцүүлж ажиллах, тэдгээрийг дагаж мөрдөх


Нярав Төвийн мөнгөн хөрөнгийн хуваарилалт, мөнгөн хөрөнгө, үндсэн хөрөнгө, хангамжийн материал, явцын дунд нэмэгдсэн хөрөнгө, үнэ бүхий эд зүйлс, материалын нөөцийн судалгаа гаргах, өмч хөрөнгийг бүртгэж тоолох, шатахуун талон зарцуулалт, хадгалалт хамгаалалт, ашиглалтанд байгын хяналт тавьж, шууд удирдах албан тушаалтны зөвшөөрлийн дагуу зарлагадах, орлогодох, хариуцсан хөрөнгийн тоо ширхэгийг бүртгэх, нягтлан бодогчид анхан шатны баримтын бүрдэлт, тайлан мэдээ гаргаж өгөх сэлбэг материалын хадгалалт, хамгаалалт, зарцуулалтыг хянах, байгуулллагын эд хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, ажлын байранд мөрдөх журмыг баримтлан ажиллах


Жижүүр, сантехникч -   Ажлын байрны гадна, дотно  талд хяналт тавьж, байгууллагын халаалт дулаан, гадна, дотор бохирын шугам хоолой, холбох хэрэгслүүд, ариун цэврийн болон сангийн өрөөний тоноглол, оролт гаралтын дулааны хэмжилт, цахилгаан, усны хангамжид хяналт тавьж ажиллах, байрны ашиглалт засвар үйлчилгээ ариун цэвэр, эрүүл ахуй, орчны тохижилт, галын аюулгүй байдлыг ханган ажиллах.


Жижүүр-цахилгаанчин - Цахилгааны тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж үзлэг шалгалт хийх, засварлах, эрчим хүчний саатал, доголдол гарсан үед нөөц цахилгаан үүсгүүрийг шуурхай ажиллуулж, ажил саадгүй хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлэх, түлшний зарцуулалтыг бүртгэх, ажлын байрны гадна, дотор талд хяналт тавьж, тоног төхөөрөмж, эд хогшлыг хамгаалах, төв байрны ашиглалт засвар үйлчилгээ  ариун цэвэр, эрүүл ахуй, орчны тохижилт, галын аюулгүй байдлыг ханган ажиллах


Үйлчлэгч - Ажлын байрны эмх цэгц, эрүүл ахуйн шаардлага хангасан тав тухтай орчин бүрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж тэмдэглэл хөтлөх, цэвэрлэгээний материалыг ариг гамтай, зүй зохистой зарцуулан ажиллах