НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВИЙН 7 ХОНОГИЙН ТАЙЛАН   
/ 2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 16-С 11 ДҮГЭЭР САРЫН 23 /

Мэдээлэл үйлчилгээ:

Өнгөрсөн 7 хоногт олон улсын-135, орон нутгийн-100, VIP-0 нислэгт цаг агаарын мэдээ, мэдээллээр, Улаанбаатарын богино хугацааны урьдчилсан мэдээ 42, урт хугацааны урьдчилсан мэдээ-28, Тосонцэнгэл-15, Ханбумбатын урьдчилсан мэдээ-31, Овоот-2, чиглэлийн урьдчилсан мэдээ-52, районы-42, угталтын мэдээ-26, хөөрөлтийн урьдчилсан мэдээ-42, аэродромын урьдчилсан мэдээ-14, өндрийн салхины мэдээ-56, “Чингис хаан” ОУНБ орчмын-311 бодит ажиглалтын мэдээ, уур амьсгалын 56 мэдээ зохиож үйлчилсэн. Агаарын температур мaксимум нь 19-нд -8,00C, агаарын минимум температур 17-нд -30,90С, хөрсний мaксимум нь 20-нд -2,7 0С минимум температур 17-нд -32,40С, салхины мaксимум 16-нд 32014м/с, алсын барааны харагдац 18-нд 3000БХ, цасны зузаан 23-нд 8см. Цаг агаарын үзэгдлийн хувьд: 18,19,20-нд хяруу, 16,17,18,19,20-нд утаа, 16,21-нд цас ажиглагдсан.

Сүлжээ, тоног төхөөрөмжийн талаар:

“Чингис хаан” ОУНБ-д ILS DME-г шалгаж байгаа нислэгт 23-ны 1300 цаг хүртэл ашиглахгүй байна. Орон нутаг- 14 УЦУОШГ болон 3 нисэх буудалд тоног төхөөрөмжүүд хэвийн ажиллагаатай байна. /Тавантолгой, Мандалговь, Хэнтий нисэх буудлууд хаалттай байгаа, перрон дээрээ нисдэг тэрэг авах боломжтой/ Ханбумбатын AWS310 станцын компьютер тодорхойгүй хугацаагаар ажилгүй. 16-нд 21.23-21.26 цаг, 07.27- 09.05 цагуудад цахилгаан эрчим хүчний доголдол гарч нөөц цахилгаан үүсгүүрээр ажилласан. 19-нд 21.30-02.30 цагийн хооронд сервер ажилгүй болсон тул форматлан хэвийн болгосон. Энэ хугацаанд өндрийн салхи болон цахим хуудсанд мэдээлэл ороогүй.

Нислэгийн саатал:

“Чингис хаан” ОУНБ орчимд цаг агаараас шалтгаалсан саатал 8 гарсан. БХ салхитайгаас 3, Утаатай абх муудсанаас 4  нислэг, Цас орсноос 1 нислэг тус тус саатсан. Үүнээс буцсан-1, 2-т гарсан-1, хүлээсэн-6. Салхины чиглэлээр 95.8%, хурдаар 100%, АБХ-аар 89.2%, үүл 100%, үзэгдэл-84%.

Удирдлага, зохион байгуулалттай холбоотой хийгдсэн ажлууд:

  • 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө боловсруулахтай холбогдуулж ЦУОШГ-ын урсгал төсөвт тусгах гадаад арга хэмжээ, бараа ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөний саналыг хүргүүлэв.
  • 16-нд ТХНҮА-наас тавьсан хүсэлтийн дагуу цахилгааны заагтай холбоотой заалтыг хамтран ажиллах гэрээнд нэмэлтээр оруулан батлуулсан.
  • 11 дүгээр сарын 21-ний өдөр Нислэгийн цаг уурын төвд Улаанбаатар дахь Турк эйрланс компанийн төлөөлөгчид, ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны ААНХХ-ийн байцаагчид, тус төвийн дарга, ажилтнууд хамтарсан уулзалт зохион байгуулж, нислэгт нөлөөлж буй цаг агаарын үзэгдлүүд, цаг агаараас шалтгаалсан нислэгийн саатал, урьдчилсан мэдээний таарцыг танилцуулж, уулзалтанд оролцогчид нислэгийн аюулгүй ажиллагааг хангах, саатлыг бууруулах талаар авах арга хэмжээний тухай харилцан саналаа солилцож, төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
  • 22-нд төвийн “Үйл ажиллагааны заавар”-ыг ИНД174-ийн стандарт шаардлагуудад нийцэж байгааг харуулсан дүрмийн матрицыг боловсруулан баталгаажуулсан.
  • УБ хотын ОУ-ын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны Агаарын тээврийн төлөвлөлийн мэргэжилтэнд Буянт-Ухаа дахь “Чингис хаан” ОУНБ-ын үйл ажиллагааг Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалд нүүлгэн шилжүүлэх ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулан цахимаар ирүүлсэн.

Сургалт, дадлага:

  • Өлгий нисэх буудлын техникч Айнур, Хэнтий аймгийн УЦУОШГ-ын оператор Мөнхжаргал, Хэрлэнцэцэг нар нисэхийн үйлчилгээний чиглэлээр дадлагажиж шалгалт өгсөн. Дорнод аймгийн УЦУОШГ-ын техникч С.Жаргалсайхан 11 сарын 22-ноос Буянт-Ухаа өртөөнд үйлдвэрлэлийн дадлага хийж байна.
  • Мэдээлэл, үйлчилгээний хэлтсийн ахлах синоптик Н.Энхдалай Япон улсад 11 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд Эрдэм шинжилгээний хуралд оролцсон.
  • Буянт-Ухаа нислэгийн цаг уурын өртөөний инженер Ц.Баярмаа Турк улсын Анкара хотноо 11 дүгээр сарын 11-21-ний өдрүүдэд “AWOS системийн үйл ажиллагаа, суурилуулалт, засвар үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалтад хамрагдсан.
  • Гадагш 8 албан тоот хүргүүлсэн бөгөөд шийдвэрлүүлсэн -2, хүлээгдэж буй 3.
  • Гаднаас 5 албан тоот ирснийг холбогдох албан тушаалтнуудад шилжүүлж, 4 нь шийдвэрлэгдэж , 1 нь шийдвэрлэлтийн хугацаа болоогүй байна.
  • Төвийн даргын Б/34 дугаар тушаал гарсныг биелэлтийг хэрэгжүүлсэн.
  • 5 өргөдөл ирснийг шийдвэрлэсэн.