НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВИЙН 7 ХОНОГИЙН ТАЙЛАН   
/ 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 07-С 11 ДҮГЭЭР САРЫН 14 /

Мэдээлэл, үйлчилгээ: Өнгөрсөн 7 хоногт олон улсын-135, орон нутгийн-118, онцгой тусай үүргийн 1 нислэгт цаг агаарын мэдээ, мэдээллээр, Улаанбаатарын богино хугацааны урьдчилсан мэдээ 45, урт хугацааны урьдчилсан мэдээ-28, Тосонцэнгэл-14, Ханбумбатын урьдчилсан мэдээ-37, Овоот-4, бусад-19, чиглэлийн урьдчилсан мэдээ-66, районы-47, угталтын мэдээ-32, хөөрөлтийн урьдчилсан мэдээ-47, аэродромын урьдчилсан мэдээ-14, sigmet 9, өндрийн салхины мэдээ-56, “Чингис хаан” ОУНБ орчмын бодит ажиглалтын 305 мэдээ зохиож үйлчилсэн. Агаарын температур мaксимум нь 07-нд 60С, агаарын минимум температур 14-нд -21,40С, хөрсний мaксимум 10-нд 14,40С, хөрсний минимум температур 14-нд -22,00C, салхины мaксимум 13-нд 34012м/с, Цаг агаарын үзэгдлийн хувьд: 7-13-нд утаатай, 7,8,9,11,12-нд хяруу, 13-нд явган шороон шуурга ажиглагдсан.

Чингис хаан ОУНБ орчимд цаг агаараас шалтгаалсан нислэгийн саатал 1 гарсан. Баруун хойдын салхитайгаас хүлээсэн 1. Мэдээний таарц салхины чиглэлээр 85%, хурдаар 90.0%-тай. 10-нд АА541 Улаанбаатар-Налайх район-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэгтэй  байсан.

Орон нутагт цаг агаараас шалтгаалсан нислэгийн саатал 1 гарсан. 12-нд Хүннү айр компаний MML161 Улаанбаатар-Улаангом чиглэлийн нислэг Улаангомд цастай агаар муу тул цуцалсан /таарц 100%/.

11 сарын 7-12-ны хоорондох буудал орчмын бодит болон урьдчилсан мэдээ, чиглэлийн урьдчилсан мэдээ, нисэх буудлуудын 7 хоногийн төлөвт хариу зааварчилгаа хүргүүлсэн.

11 сарын 12-нд Нисэх буудлууд болон Хөшигийн хөндий дэх нисэх буудал орчмын 7 хоногийн төлвийг нэгтгэж, цахим хуудсанд байршуулсан.

Сүлжээ, тоног төхөөрөмжийн талаар:

12-нд HimawariCast системийн клиент машины шинэчлэлтийг back up хийж авсан.

13-нд Мэдээлэл холбооны сүлжээ ХК-иас, Цахилгаан холбоо ХК руу татагдсан кабелийн холболтыг шалгаж, сул үзүүрүүдийг олсон.

11 сарын 13-нд ХНАА-наас MILOS-520 автомат станцын цаг тохируулсан.

11 сарын 13-ны өдөр AWS310 автомат станцын тог баригчийн хүчдэлийн тохируулга хийсэн, дахин хүчдэлийн гэрэл ассан тухай бүрд 1648 утсанд мэдэгдэхийг зөвлөсөн.

Орон нутаг- хэвийн. 14 УЦУОШТ болон 3 нисэх буудалд тоног төхөөрөмжүүд хэвийн ажиллагаатай байна. /Тавантолгой, Хэнтий нисэх буудлууд хаалттай байгаа, перрон дээрээ нисдэг тэрэг авна/.

Хархорины QLC-50 цаг уурын автомат станцын 09 сарын 26-наас гэрчилгээний хугацаа дууссан тул нислэгт ашиглахгүй. /11 сарын 26 хүртэл/

Өмнөговь гэрчилгээний хугацаа сунгагдаагүй тул гэрэл суултын PAPI системийг нислэгт ашиглахгүй. /10 сарын 22-ноос 11 сарын 22 хүртэл/

Үүлний өндөр хэмжигч /CL31/-ийн батерай гэмтэлтэй. Төвийн тэжээлээр хэвийн ажиллана. /11 сарын 06-наас/

 Үйл ажиллагааны талаар:

Төв, орон нутгийн нислэгийн цаг агаарын мэдээний хангалтад хяналт тавин ажиллаж байна.

7 хоногийн саатлыг нэгтгэж мэдээ таараагүй мэдээнд дүгнэлт гаргасан.

11 сарын 08-нд Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулсан. Технологийн болон сахилгын зөрчилгүй.

АNNЕХ-3-ын 78 дугаар нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгээс гарсан эцсийн хувилбарыг Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах журмын 1 дүгээр дэвтэрт оруулж дуусгасан. Тушаалын төсөл бэлдсэн. НААХЗА-ны байцаагч Маасүрэнд хянуулахаар цахимаар хүргүүлсэн. Тушаалын төсөлтэй хамт хүргүүлэх 78-р өөрчлөлтийн талаар товч танилцуулга бэлтгэж байна.

11 сарын 14-нд ОУИНБ-ын Ази, Номхон далайн бүсээс зохион байгуулж буй SIGMET тестийн Галт уулын үнсний тестэнд оролцсон.

ИНЕГ-ын мэргэжилтнүүдтэй хийх уулзалтанд орон нутгийн техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, радарын талаар танилцуулга бэлдэж байна.

Төвийн 2018 оны 10 дугаар сарын товч тайланг ЦУОШГ-т цахимаар хүргүүлсэн.

11 сарын 06-ны өдрөөс батлагдсан хөтөлбөрийн дагуу Өмнөговь аймгийн УЦУОШТ-ийн техникч Т.Олз үйлдвэрлэлийн дадлага хийж байна.