"Цаг агаарын урьдчилсан мэдээлэх үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалтын тайлан

Нислэгийн цаг уурын төвийн мэдээлэл үйлчилгээний хэлтсийн синоптик инженер Г. Буяндэлгэр  БНСУ-ын Сөүл хотноо 2018 оны 04 сарын 02-ноос 20–ны өдрүүдэд Солонгосын Цаг Уурын Байгууллага болон Цаг Уурын Их Сургуулиас зохион байгуулсан “Цаг агаарын урьдчилсан мэдээлэх үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт курсэд хамрагдлаа. Энэхүү олон улсын сургалт, курсын зорилго нь  сургалтанд оролцогчдыг БНСУ-ын Цаг уурын байгуулагын үйл ажиллагаа, шинэ техник хэрэгслүүдтэй танилцуулах, урт болон богино хугацааны цаг агаарын прогноз гаргахад цаг агаарын бодит мэдээ, радарын мэдээ, хиймэл дагуулын мэдээ, цаг агаарын тоон прогнозын үр дүн хэрхэн ашиглах, мөн тоног төхөөрөмжтэй танилцуулах, цаг уурын аюултай үзэгдлийг (цунами, тайфуун, волкана, азийн шороон шуурга) ажиглах, урьдчилан мэдээлэх, ард иргэдэд түргэн шуурхай мэдээлэх арга техник технологи танилцуулах талаар өөрсдийн туршлага, мэдлэгийн хүрээнд лекц болон практик  хичээл орж оролцогчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой.

Сургалтын агуулга:

  • БНСУ-ын цаг уурын байгууллагын үйл ажиллагаа болон тоног төхөөрөмж техник технологитой танилцах, Үндэсний цаг уурын хиймэл дагуулын төв, БНСУ-ын орон нутгийн цаг уурын оффистой танилцах зэрэг нь сургалтын хөтөлбөрт багтсан байсан.
  • Pyeongchang-ийн олимпийн цаг агаарын урьдчилсан мэдээний үүрэг лекц
  • KMA цаг уурын ажиглалт, Цаг уурын мэдээллийн сүлжээний танилцуулга
  • Цаг агаарын тоон прогнозын дүн шинжилгээ хийх танилцуулга, тоон прогноз ба өгөгдлийн дүн шинжилгээний танилцуулга,  KMA NWP системийн танилцуулга, NWP бүтээгдэхүүний тайлбар ашиглалт, NWP өгөгдөл солилцох вэб сайтын танилцуулга лекц
  • Хиймэл дагуулын зургийг тайлбарлах, COMIS, WIS танилцуулга лекц, хиймэл дагуулын дүрслэл зурган дээр анализ хийх практик хичээл
  • Радарын зураг тайлбарлах лекц
  • Цаг агаарын зураг боловсруулах хэрэглэгээний аргууд лекц болон практик
  • Солонгосын Цаг агаарын урьдчилсан мэдээний ажил, Солонгосын цаг уурын тоон үзүүлэлтийг загварчлалын хөгжлийн төлөв байдал лекц
  • Цаг агаарын урьдчилсан мэдээний нөлөөлөл лекц, цаг агаарын урьдчилсан мэдээний практик.
  • Цаг агаарын урьдчилсан мэдээний танилцуулах хэрэгслүүд лекц тус тус цаг хуваарийн дагуу орсон болно.

Багш нар: KMA, БНСУ-н цаг уурын их сургууль, БНСУ-ын цаг уурын байгууллагын сургалтын төв болон Далайн цаг уур судлалын төв, Үндэсний цаг уурын хиймэл дагуулын төвийн ажилтан мэргэжилтэн, Тоон прогнозын өгөгдөл хариуцсан мэргэжилтэн, Радарын төлөвлөлт хариуцсан хэлтэсийн захирал, Урьдчилан мэдээлэх хэлтсийн ажилтан нар хичээл орсон.

Сургалтын бүх үйл явц БНСУ-ын цаг уурын байгууллагын сургалтын төвд явагдсан.

Сургалтаар БНСУ-ын цаг уурын байгууллага, тус байгууллагын сургалтын төв болон БНСУ-д хэрэглэгдэж буй цаг уурын системийн талаар товч танилцуулга болон цаг агаарын урьдчилан мэдээлэх сэдэвт 80 цагийн  лекц  семинар, хиймэл дагуулын зурган дээр  анализ хийх 4 цагийн практик ажил, цаг агаарын зурган дээр анализ хийх 04 цагийн практик ажил хийлээ. Мөн уг сургалтанд 07 орны 07 цаг агаарын урьдчилан мэдээлэгчид хамрагдсан.

 Дүгнэлт:

Энэхүү олон улсын сургалт, курст сууснаар цаг агаарын урт, богино хугацааны прогнозын үр дүнг сайжруулахын тулд бодит мэдээнд анализ хийх, хиймэл дагуулын мэдээ, радарын мэдээ, тоон прогнозын үр дүнд анализ хийх, хэрхэн ашиглах,  мөн түүнчлэн  цаг уурын шинэ техник технологитой  танилцан, цаг уурын аюултай үзэгдлийг урьдчилан мэдээлэх арга технологи судлан хөтөлбөрийн дагуу сургалтанд хамрагдсан.

Цаашид хийх ажил:

Мэргэжлийн хичээлийн хөтөлбөр боловсруулж МҮХ-ийн синоптик инженерүүдэд танилцуулах сургалт зохион байгуулах