Нислэгийн цаг уурын синоптик инженерийн давтан сургалт

surgalt20160318

ЦУОШГ-ын 2016 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нислэгийн цаг уурын синоптик инженерийн давтан сургалт 2016 оны 3 сарын 14-18-ны хооронд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалтаар цаг уурын онолын болон практик мэдлэгээ дээшлүүлэх, мөн олон орны цаг уурын байгууллагад өргөн ашиглагдаж байгаа цаг агаарын тоон загварыг нислэгийн цаг уурын үйлчилгээнд ашиглах, нислэгт зориулсан зураг, мэдээг веб хандалтаар дамжуулах, ИНЕГазрын НААХЗГазрын байцаагчид нислэгийн аюулгүй ажиллагааны талаарх мэдээлэл, НЦУТөвийн болон орон нутаг инженерүүд харилцан туршлага солилцох зэрэг онол, практик хосолсон сургалт боллоо. Энэ зун Монгол орон зохиогдох байгуулагдах АСЕМ-ийн чуулга уулзалтанд оролцох гадаадын төр засгийн  тэргүүн нарын онцгой үүргийг нислэг, мөн зуны аялал, жуулчны улиралтай холбоотой нислэгийн тоо нэмэгдэх зэрэг хүчин зүйлстэй холбоотой тухайн аймгийн газар нутгаар цаг агаарын тоон загварын үр дүнг нарийвчилж гаргахаар боллоо.

Сургалтанд нийт 15 аймгийн УЦОША-ны 18 синоптик инженер, НЦУТөвийн 11 ахлах синоптик инженерүүд хамрагдсан бөгөөд ЦУОШГазрын 2014 оны А/37 тушаалаар батлагдсан Нислэгийн цаг уурын мэргэшлийн үнэмлэх олгох журмын дагуу шалгалтанд хамрагдаж 3 жилийн хугацаатай мэргэшлийн үнэмлэх олголоо.

ЦУОШГазрын дарга Д.Цогт-Очир НЦУТөвд хүрэлцэн ирж сургалтанд хамрагдсан нийт синоптик инженер нарт хандан сургалтын хүрээнд олж авсан мэдлэг туршлагаар цаашдын ажил хөдөлмөрт амжилт гаргаж, цаг уурчдын нэр хүндийг өндөр өргөж явахыг хүсээд “Мэргэшлийн үнэмлэх”-ийг гардууллаа.