МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Монгол улсын агаарын навигацийн аюулгүй, үр ашигтай үйл ажиллагааг хангахад шаардлагатай нислэгийн цаг уурын бүх төрлийн урьдчилсан мэдээ мэдээллээр агаарын тээвэрлэгч, нисэх баг болон нислэгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага, албан тушаалтнуудад үйлчлэх үндсэн үүрэгтэй. МҮХ нь хэлтсийн дарга-1, ахлах синоптик-12, эрдэм шинжилгээний ажилтан-1, сүлжээ, мэдээллийн сангийн инженер-1, сургалт, судалгааны ажилтан-1 нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэлтсийн дарга: Монгол улсын нутаг дэвсгэр дээр явагдаж буй нислэгүүдийн аюулгүй байдлыг хангасан цаг агаарын  мэдээ, мэдээллээр үйлчлэх ажлыг Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ОУИНБ/-ын заавар, зөвлөмжид нийцүүлэн хууль тогтоомжийн хүрээнд нислэгийн мэдээлэл үйлчилгээний ажлын үйл ажиллагааг төлөвлөх, технологийг мөрдүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, төв, орон нутгийн салбаруудыг мэргэжлийн удирдлагаар хангах, хэтийн төлөв, бодлого боловсруулах

Синоптик: Олон улсын нисэх буудал /ОУНБ/-аас олон улс, орон нутгийн агаарын шугаманд нисэх нислэгүүдэд шаардлагатай цаг агаарын мэдээ, мэдээллийг шуурхай цуглуулах, нислэгийн төрөл бүрийн мэдээ, мэдээллийг дамжуулах, нислэгт зориулсан цаг агаарын мэдээ, мэдээллийг олон улс, орон нутгийн бүсийн мэдээллийн төвүүдээс цаг тухайд нь авч хэрэглэгчдэд хүргэх

Ахлах синоптик: Чингис хаан ОУНБ, Тосонцэнгэл, Овоот, Ханбумбат, Тавантолгой зэрэг нисэх буудлууд болон Төв, Говьсүмбэр зэрэг аймгуудын цаг агаарын урьдчилсан мэдээний хангалтыг хариуцах.

Эрдэм шинжилгээний ажилтан: Нислэгийн цаг агаарын мэдээний чанар, таарцыг дээшлүүлэхтэй холбогдсон шинжлэх ухааны үндэстэй судалгаа шинжилгээний ажил хийх, дэвшилтэт арга технологи шинээр боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх.

Сүлжээ, мэдээллийн сангийн инженер: Нислэгийн аюулгүй ажиллагааг хангасан мэдээ мэдээллээр үйлчлэхэд зориулсан мэдээлэл үйлчилгээ, судалгаа шинжилгээний ажилд ашиглагдаж буй сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, шаардлагатай программыг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төвийн цахим хуудсыг хариуцан ажиллах

Сургалт, судалгааны ажилтан: Нислэгийн цаг агаарын мэдээний таарц, чанарыг дээшлүүлэх зорилгоор судалгааны ажил хийх, чадварлаг ажилтан бэлтгэх, мэргэжлийн заавар зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах.

presentation1