МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Монгол улсын агаарын навигацийн аюулгүй, үр ашигтай үйл ажиллагааг хангахад шаардлагатай нислэгийн цаг уурын бүх төрлийн урьдчилсан мэдээ мэдээллээр агаарын тээвэрлэгч, нисэх баг болон нислэгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага, албан тушаалтнуудад үйлчлэх үндсэн үүрэгтэй. МҮХ нь хэлтсийн дарга-1, ерөнхий технологич инженер-1, ахлах синоптик-16, тоон загварчлал, судалгааны ахлах инженер-1, програм хангамжийн инженер-1, сүлжээ, мэдээллийн сангийн инженер-2, нийт 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр өргөжиж байна.

Хэлтсийн дарга: Нислэгт аюулгүй ажиллагааг хангасан цаг агаарын  мэдээ, мэдээллээр үйлчлэх ажлыг холбогдох заавар, зөвлөмжид нийцүүлэн хууль тогтоомжийн хүрээнд нислэгийн мэдээлэл үйлчилгээний ажлын үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтэнд хяналт тавих, төв, орон нутгийн салбаруудыг мэргэжлийн удирдлагаар хангах, хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, сайжруулах, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, арга боловсруулах ажлыг зохион байгуулах, шинжилгээний ажлын шуурхай, тасралтгүй ажиллагааг хангах, хариуцсан ажлын чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудтай холбоо тогтоон, салбар гэрээ байгуулж ажиллах

Ерөнхий технологич инженер: ИНД-174 бусад холбогдох журам, заавар, Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Дэлхийн цаг уурын байгууллагын зөвлөмж, зааварт нийцсэн цаг агаарын мэдээ мэдээллээр үйлчлэх, технологийг мөрдүүлэх, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах

Ахлах синоптик инженер: Чингис хаан ОУНБ, Тосонцэнгэл, Овоот, Ханбумбат, Тавантолгой зэрэг нисэх буудлууд болон Төв, Говьсүмбэр зэрэг аймгуудын цаг агаарын урьдчилсан мэдээний хангалтыг хариуцах Олон улсын нисэх буудлаас олон улс, орон нутгийн агаарын шугаманд нисэх нислэгт шаардлагатай цаг агаарын мэдээ, мэдээллийг шуурхай цуглуулах, нислэгийн төрөл бүрийн мэдээ, мэдээллийг дамжуулах, нислэгт зориулсан цаг агаарын мэдээ, мэдээллийг олон улс, орон нутгийн бүсийн мэдээллийн төвүүдээс цаг тухайд нь авч хэрэглэгчдэд хүргэх

Тоон загварчлал, судалгааны ахлах инженер: Нислэгийн цаг агаарын мэдээний чанар, таарцыг дээшлүүлэхтэй холбогдсон шинжлэх ухааны үндэстэй судалгаа шинжилгээний ажил хийх, тоон загварын үр дүнг боловсруулах, сайжруулах, дэвшилтэт арга технологи үйлдвэрлэлд нэвтрүүлэх.

Программ хангамжийн инженер: Нислэгийн цаг уурын технологи, үйлчилгээний ажилд шаардлагатай програмыг боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх,

Сүлжээ, мэдээллийн сангийн инженер: Нислэгийн аюулгүй ажиллагааг хангасан мэдээ мэдээллээр үйлчлэхэд зориулсан мэдээлэл үйлчилгээ, судалгаа шинжилгээний ажилд ашиглагдаж буй сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, төвийн мэдээллийн сан, цахим хуудсыг хариуцан ажиллах

presentation1