МОРИН-УУЛ ЛОКАТОР, ЦАГ УУРЫН СТАНЦ

mu1

Морин-Уул допплерын RC53C цаг уурын локатрын станц нь 1999 онд ашиглалтанд орсон, бүрэн үйлчлэх хүрээ нь 480км, үүнээс 180 км үйлчлэх хүрээнд хур тундасны эрчимшил, 120км хүртэл үйлчлэх хүрээнд салхины орон зайг тодорхойлох хүчин чадалтай. Жил хоногийн турш тасралтгүй ажиллуулж буй нь үүл, тундас, тэдгээртэй холбоотой аюултай үзэгдлийн талаарх олон бүтээгдэхүүн гарган авч цаг агаарын богино, хэт богино хугацааны урьдчилсан мэдээгээр хүм амыг хүчтэй аадар, мөндрийн улмаас нүүрлэдэг үерийн аюулаас сэрэмжлүүлэх, мөн түүнчлэн Монгол орны төвийн бүсийн нутаг дэвсгэр дэх нислэгийн аюулгүй байдлыг хангахад онцгой үүрэг гэцэтгэдэг. станц  нь дарга-инженер, локаторын инженер 4, дизель генераторч 4, нийт 9  хүний бүрэлдэхүүнтэйгээр 4 ээлжийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тус станцад Допплер цаг уурын радиолокаторын станц RC-53C болон AWS-330 автомат цаг уурын станцыг ашиглаж байна. Эдгээрээс гарч буй бүтээгдэхүүнүүд ЦУОШГ, Чингис хаан ОУНБ-д шилэн кабелиар дамжигдан хүрч байна.

Дарга-инженер: Монгол улсын Ус цаг уур орчны шинжилгжээний тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль болон холбогдох  хууль тогтоомж, Олон улсын иргэний нисэхийн /ОУИНБ/ болон Дэлхийн цаг уурын байгууллагын /ДЦУБ/ зөвлөмж шаардлагыг хэрэгжүүлэх, биелэлтэнд хяналт тавьж ажиллах, Локатор, цаг уурын станцын  сүлжээ, техникийн бэлэн байдлыг хангаж, мэдээлэл үйлчилгээ, шинжилгээний ажлын технологийг мөрдүүлэх.

Локаторын инженер: Локатор, цаг уурын автомат станцын сүлжээ, техникийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, мэдээллийг нислэгийн үйлчилгээний ажилд шуурхай хүргэх, Монгол улсын төвийн бүсийн нутаг дэвсгэрийг онц аюултай үзэгдлээс урьдчилан мэдээлэх ажлыг локаторын мэдээгээр хангах.

Дизель генераторч: Локатор, цаг уурын станцын дизель генераторын хэвийн ажиллагааг ханган ажиллаж засвар, үйлчилгээг хийх , ажлын байрны эд хогшил, аж ахуй, хөрөнгийг хамгаалах, байрны дотор болон гадна орчны  цэвэрлэгээг хийх.