УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Арванхоёрдугаар сарын агаарын температурын уур амьсгалын дундаж нь Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр -22..-290С, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд, Цэцэрлэг, Арвайхээр  орчмоор -9..-150С, бусад нутгаар -16..-210С байдаг. Гэхдээ зарим жил энэ утгаас нилээд хазайдаг. Тухайлбал, сүүлийн 30 гаруй жилийн байдлаар 1984, 2001, 2002, 2005, 2009, 2011, 2012 онд ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 2-6 градусаар хүйтэн байж, шөнийн үнэмлэхүй бага температур Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсгээр -47..-550С, Арвайхээр, Цэцэрлэг орчим болон Өмнөговийн нутгаар -30..-350С, бусад нутгаар -39..-440С хүрч хүйтэрсэн бол 1987-1990, 1995-1999, 2013-2014 онд дунджаас 1-7 градусаар дулаан болж, өдрийн үнэмлэхүй их температур Өмнөговийн нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд хэсэг, Арвайхээр, Цэцэрлэг орчмоор +9..+150С, бусад нутгаар +1..+70С хүрч дулаарсан байна.

Уур амьсгалын дундаж байдлаар Увс, Завханы хойд, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 4-6мм, бусад нутгаар 0-3 мм цас ордог. Гэвч 1976-77, 1986, 2001, 2004, 2008, 2009, 2010, 2012 онд ихэнх нутгаар, 1991, 1993, 1996, 2002, 2007 онд нутгийн өмнөд хэсгээр, 1978, 2000 онд нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 1-3 дахин их цас орсон бол 1973, 1975, 1981, 1983, 1997, 1998, 2005, 2006 онд тун бага цас оржээ.

Уур амьсгалын дундаж байдлаар цасны дундаж зузаан 2-8 см байдаг боловч цас их орсон жил уулархаг нутгаар 24-30 см, бусад нутгаар 18-23 см зузаан цасан бүрхүүл тогтдог.

Салхи 16 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3 удаа тохиолддог. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1986, 1989, 1991-1993, 2001-2004, 2006-2010 онд говь тал хээрийн нутгаар 18-24 м/с, ялангуяа 1987, 1989 онд Баян-Өлгий, Говь-Алтайн нутгаар, 1986, 1991, 1993, 2001-2004, 2006-2010 онд Арц богдын өвөр хоолойгоор 34-40 м/с хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байв.

2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Бaруун аймгуудын нутаг. Энэ сарын агaaрын температурын дундаж нь Увс, Завханы хойд хэсгээр 24-29 градус, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад хэсгээр 18-23 градус хүйтэн байх ба  Баян-Өлгий, Ховдын ихэнх нутаг, Увсын баруун, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч суларч Идэр, Тэс, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе,  гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 42-47 градус, өдөртөө 28-33 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Идэр, Тэс, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Энэ сард Баян-Өлгий, Ховдын хойд, Увсын баруун, Говь-Алтай, Баяхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Завханы зүүн, Баянхонгорын баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр  нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Төвийн аймгуудын нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28 градус, Өвөрхангайн ихэнх нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байх ба Өвөрхангайн хойд, Архангайн зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч суларч Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус, Өвөрхангайн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 40-45 градус өдөртөө 29-34 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Энэ сард Хөвсгөлийн баруун өмнөд, Архангайн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, зөвхөн Өвөрхангайн өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Зүүн аймгуудын нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн буюу Хэнтийн баруун өмнөд,  Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Энэ сард Хэнтийн зүүн хойд, Сүхбаатарын зүүн хэсэг, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас, нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бага зэргийн цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12-14 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 16-18 м\с хүрч цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн аймгуудын нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь 12-17 градус хүйтэн буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, зөвхөн Өмнөговийн баруун хэсгээр дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхнийн хагаст хүйтний эрч суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Энэ сард Өмнөговийн баруун болон зүүн өмнөд, Дундговийн зүүн, Дорноговийн баруун хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 12-14 м/с, зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.