ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭДЭЭЛЭЛ
  • Захиргаа, дотоод хяналт, чанарын хэлтсийн Төсөл хөтөлбөр, гадаад харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Бямбаагийн Эрдэнэмөнх өөр ажилд шилжсэн тул 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлав.
  • Буянт-Ухаа нислэгийн цаг уурын өртөөний даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Дуламжавын Цэцэгээг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс Буянт-Ухаа нислэгийн цаг уурын өртөөний даргаар,  Захиргаа, дотоод хяналт, чанарын хэлтсийн нярав-жолооч Цэвээнравдангийн Туяаг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нярав-жижүүрээр томилж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулав.
  • Морин-уул локатор, цаг уурын станцын дизель генераторч Ж.Мөнхжаргал өвчний улмаас нас барсан тул 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, дизель генераторчийн сул ажлын байранд  Улаанбаатар хотын харьяат Ойдовын Энхээг холбогдох хууль, журмын дагуу туршилтын  хугацаагаар томилон ажиллуулж байна.
  • Морин-Уул локатор, цаг уурын станцын инженер Э.Баттүшиг Цаг уур, орчны шинжилгээний газарт шилжин ажиллаж байгаатай холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
  • Эрдэм шинжилгээний ажилтан Ж.Энхболд БНСУ-ын Сөүл хотноо 2017 оны 9 дүгээр сарын 03-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Цаг уурын үйлчилгээний холбоо мэдээллийн технологи” сэдэвт сургалтад, мөн ахлах синоптик инженер Б.Тэмүлүн БНХАУ-ын Бээжин хотноо 2017 оны 9 дүгээр сарын 11-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Цаг уурын үйлчилгээ” сэдэвт сургалтад зохион байгуулагч талуудын зардлаар оролцож байна.