ТОВЧ ТҮҮХ

nislegiin-tsag-uur-logo-jijigНислэг, хөдөлгөөний аюулгүй байдал, түүний эдийн засгийн үр ашиг олон зүйлээс хамаарах боловч тухайн газар, орны уур амьсгал, цаг уурын нөхцөл онцгой нөлөө үзүүлнэ. Иймээс агаарын хөлгийн нислэг хөдөлгөөнийг цаг агаарын байдалтай уялдуулан зохицуулахад онгоц хөөрөх, буух, аэродром орчмын болон нислэгийн замын дагуух цаг агаарыг урьдчилан мэдээлэх шаардлагатай байдаг. Энэхүү үүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Цаг уур орчны шинжилгээний газрын харъяа Нислэгийн цаг уурын төв 1967 оноос хойш бие даан дагнан гүйцэтгэж байна. Анх 1925 оны 5 дугаар сард Улаанбаатар хотод нисэх онгоцны буудал барьж 5 дугаар сарын 25-нд ЗХУ-аас Ю-13 хэмээх тээврийн зориулалттай нисэх онгоцыг БНМАУ-д шилжүүлэн өгсөнөөр нисэх хүчний суурь тавигдаж “Агаар тандагч” гэсэн тусгай орон тооны хүн ажиллаж нислэг эхлэхийн өмнө цаг агаарын байдлыг тандан тусгай нислэг хийсний дараа тухайн нислэг эхлэхийг шийддэг журамтай байжээ. Эдүгээ гадаад дотоодын нийлсэн 16-20 авиакомпани, 20 гаруй агаарын хөлөг, 20 гаруй аэродромыг цаг уурын мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна.

  • 1925 он
    • Агаарын тээвэрт үйлчлэх зорилгоор агаар танадагч гэж 1 хүн ажиллаж эхэлсэн.
  • 1936 он
    • Цаг уурын станцын бодит мэдээгээр хангаж эхлэв.
  • 1947 он
    • Урьдчилан мэдээлэх групп байгуулагдаж урьдчилсан мэдээгээр хангах болов.
  • 1967 он
    • Нислэгийн цаг уурын станц байгуулагдаж агаарын тээврийг цаг агаарын мэдээгээр хангах үүргийг дагнан гүйцэтгэх болсон.
  • 1978 он
    • Нислэгийн цаг уурын төв /НЦУТ/ байгуулагдав.
  • 1979 он
    • Морин-Уул цаг уурын станц нээгдэв.
  • 1989 он
    • Алсын бараа, үүлний өндөр, салхины чиглэл хурд хэмжих ФИ-1, ИВО, М- 49, М-63 төхөөрөмжүүд тавив.
  • 1996 он
    • ПС-386 компьютер ашиглах болов.
  • 1997 он
    • SADIS систем суурилуулав.
  • 1999 он
    • Монгол улсын засгийн газрын 1998 оны 210 дугаар тогтоолоор хяналт шинжилгээний улсын байцаагчийн эрхтэй болов.
  • 2001 он
    • ИНЕГ-ын интернетийн сүлжээнд холбогдов. Нислэгийн цаг уурын төвийн дүрэм батлагдав.
  • 2003 он
    • VAISALA фермийн MILOS-520, QLI-50 цаг уурын автомат станц тавигдав.
  • 2004 он
    • MILOS-520 автомат цаг уурын станцын мэдээг Олон улсын мэдээ солилцоонд шууд гаргах болов. Байгууллагын лого, тэмдэг хийж Патентын гэрчилгээ авав.
  • 2008 он
    • “Ормет-fligth information system” системийг нэвтрүүлэв. Буянт-Ухаа нислэгийн цаг уурын станцад бодит ажиглалтын CAMS620 автомат станц суурилуулав.
  • 2010 он
    • http://www.aviationweather.mn гэсэн вэб сайттай болов.
    • ОУИНБ-ын аудит шалгалтанд хамрагдав
  • 2011 он
    • ИНЕГ-ын харъяа орон нутгийн нисэх буудлын цаг агаарын бодит мэдээний үйлчилгээний ажлыг хариуцан гүйцэтгэдэг нисэхийн цаг уурын техникч /14/ нар тус төвийн харъяанд оров.
  • 2012 он
    • Буянт-Ухаа, Морин-Уул станцад VAISALA фирмийн AWS-330 маркийн цаг уурын автомат станцыг шинээр суурилуулж тавьсан.
    • Нислэгт цаг уурын мэдээгээр үйлчлэх эрх олгож эхэлсэн.
  • 2013 он - Нислэгийн цаг уурын төв ажлын шинэ байртай болсон.
    • ЦУОШГ-ын даргын 143 тоот тушаалаар төвийн зохион байгуулалтын бүтцийг баталж, ИНЕГ-ын харъяа орон нутгийн нисэх буудлын цаг агаарын бодит мэдээний үйлчилгээний ажлыг хариуцан гүйцэтгэдэг нисэхийн цаг уурын техникч /14/ нар орон нутгийн ЦУОШАлбадын харъяанд орсон.
    • Бүсчилсэн урьдчилсан мэдээний дэлхийн систем /WAFS/-ийг суурилуулсан.
    • БНСУ-Монгол улсын хамтарсан "Нислэгийн цаг уурын төвийн үйл ажиллагааг сайжруулах төсөл"-н эхний шат амжилттай хэрэгжсэн.
    • ISO9001:2008 болон MNS ISO 9001:2010 "Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт”-ыг нэвтрүүлж гэрчилгээжсэн.
  • 2014 он
    • “Нислэгийн цаг уурын талаарх зарим зөвлөмжүүд”-ийг эмхэтгэж төвийн ЭШАА агсан Б.Жигмидоржийн дурсгалд зориулан хэвлүүлсэн.
    • Чиглэлийн урьдчилсан мэдээ бэлтгэх болон нислэгийн саатлыг автоматаар дүгнэх программыг үйлдвэрлэлд ашиглаж эхэлсэн.
    • WAFS систем тавигдсантай холбоотой төвийн цахим хуудсанд зураг мэдээг байршуулж эхэлсэн.
    • Төвийн ҮЭХ-той “Хамтын гэрээ” байгуулж, ХУД-ийн ЗДТГ-аар баталгаажуулсан.
  • 2015 он
    • ИНЕГ болон ЦУОШГ-ын хамтран ажиллах ерөнхий гэрээ сунгагдсан.
    • Нислэгийн чиглэлийн урьдчилсан мэдээнд тоон прогнозын үр дүнг ашиглан Монгол орны хэмжээгээр зураг болгон гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажилласан.
    • GFS-ийн мэдээгээр нислэгт зориулсан стандарт өндрүүдийн салхи температурын зураг, WFDAS-ын тоон прогнозын 36, 168 цагийн үр дүнгүүдээр хийгдсэн 3-12 цагийн алхамтай газар, өндрийн прогноз зургуудыг ашиглаж эхэлсэн.
  • 2016 он 
    • Японы “HimawariCast” хиймэл дагуулын мэдээлэл хүлээн авах болон боловсруулах, систем суурилуулагдсан.
    • Нислэгт зориулсан агаарын замын дагуух өндрийн салхины урьдчилсан мэдээг 8 бүс болгон автоматаар дамжуулж эхэлсэн.
    • http://www.amc.namem.gov.mn цахим хаягтай болов.