ТОВЧ ТҮҮХ
Нислэг, хөдөлгөөний аюулгүй байдал, түүний эдийн засгийн үр ашиг олон зүйлээс хамаарах боловч тухайн газар, орны уур амьсгал, цаг уурын нөхцөл онцгой нөлөө үзүүлнэ. Иймээс агаарын хөлгийн нислэг хөдөлгөөнийг цаг агаарын байдалтай уялдуулан зохицуулахад онгоц хөөрөх, буух, аэродром орчмын болон нислэгийн замын дагуух цаг агаарыг урьдчилан мэдээлэх шаардлагатай байдаг. Энэхүү үүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Цаг уур орчны шинжилгээний газрын харъяа Нислэгийн цаг уурын төв 1967 оноос хойш бие даан дагнан гүйцэтгэж байна. Анх 1925 оны 5 дугаар сард Улаанбаатар хотод нисэх онгоцны буудал барьж 5 дугаар сарын 25-нд ЗХУ-аас Ю-13 хэмээх тээврийн зориулалттай нисэх онгоцыг БНМАУ-д шилжүүлэн өгсөнөөр нисэх хүчний суурь тавигдаж “Агаар тандагч” гэсэн тусгай орон тооны хүн ажиллаж нислэг эхлэхийн өмнө цаг агаарын байдлыг тандан тусгай нислэг хийсний дараа тухайн нислэг эхлэхийг шийддэг журамтай байжээ. Эдүгээ гадаад дотоодын нийлсэн 16-20 авиакомпани, 20 гаруй агаарын хөлөг, 20 гаруй аэродромыг цаг уурын мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна.
МАНПИНГ ажлын хэсгийн “Цаг уурын мэдээллийн солилцоо, хэрэгцээ, үйлчилгээний ажлын баг”-ийн анхдугаар хурал зохион байгуулагдлаа. Нислэгийн цаг уурын үйлчилгээнд Чанарын менежментийн тогтолцоог ISO9001:2015 олон улсын стандартын дагуу хэрэгжүүлснийг баталгаажуулж 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэрчилгээ олголоо. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс Нисэх багт онлайн хэлбэрээр /цахим хуудас/ нислэгийн замын дагуух чиглэлийн урьдчилсан мэдээгээр үйлчилж эхэлсэн. “Нислэгийн цаг уурын талаарх зарим зөвлөмжүүд”-ийг эмхэтгэж төвийн ЭШАА агсан Б.Жигмидоржийн дурсгалд зориулан хэвлүүлсэн. Буянт-Ухаа, Морин-Уул станцад VAISALA фирмийн AWS-330 маркийн цаг уурын автомат станцыг шинээр суурилуулсан. ИНЕГ-ын харъяа орон нутгийн нисэх буудлын цаг агаарын бодит мэдээний үйлчилгээний ажлыг хариуцан гүйцэтгэдэг орон нутгийн УЦУОША-ны нисэхийн цаг уурын 14 техникч тус төвийн харъяалалд шилжин ирж зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт хийсэн. Буянт-Ухаа станцын хөөрч, буух зурвасын дагуух алсын барааны харагдацын тэмдэгтүүдийг сонгон /өдөр-26, шөнө-20 тэмдэгт/ баталгаажуулсан. Мөн ХБЗ-ын дагуу баруун хойд чиглэлд АБХ-ын 6000м-ийн шөнийн гэрлэн тэмдэгтийг нэмж суурилуулсан. Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудал барихтай холбогдуулан цаг уурын автомат станцын 2002-2005 оны мэдээг боловсруулж, салхины давтагдлын боловсруулалт хийсэн. MILOS-520 автомат цаг уурын станцын мэдээг Олон улсын мэдээ солилцоонд шууд гаргах болсон. Байгууллагын лого, тэмдэг хийж, патентын гэрчилгээ авав. Буянт-Ухаа станцын цаг уурын автомат станцад шинэчлэл хийж, VAISALA фирмийн MILOS-520, QLI-50 цаг уурын автомат станцын мэдээллээр хангах болов. 07 дугаар сарын 10-нд ИНЕГ-аас “Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ 174-01”-ийг авсан анхны байгууллага болсон. Монгол улсын Засгийн газрын 1998 оны 210 дугаар тогтоол, Байгаль орчны сайдын 1999 оны 82 дугаар тушаалаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын байцаагчийн эрх олгосон. Мэдээлэл солилцооны нэгдсэн сүлжээнд холбогдож BITCOM терминалаар мэдээ солилцож эхэлсэн. Хиймэл дагуулаас мэдээ хүлээн авах систем /NOAA14/, SADIS систем суурилагдсан. Мэдээлэл солилцоонд ПС-386 компьютер ашиглах болов Алсын бараа, үүлний өндөр, салхины чиглэл, хурд хэмжих ФИ-1, ИВО, М- 49, М-63 төхөөрөмжүүд, радио хүлээн авагч Р-399, электрон телетайп F-2000 тавигдсан. Агаарын тээвэрт үйлчлэх зорилгоор агаар тандагч гэж 1 хүн ажиллаж эхэлсэн.
2019 он
2018 он
2017 он
2016 он
2015 он
2014 он
2013 он
2012 он
2011 он
2010 он
2008 он
2007 он
2006 он
2004 он
2003 он
2002 он
2001 он
2000 он
1999 он
1997 он
1996 он
1993 он
1992 он
1989 он
1986 он
1979 он
1978 он
1977 он
1967 он
1959 он
1947 он
1936 он
1925 он