Аэродромын урьдчилсан мэдээ Цаг уурын элементийн орон зай цаг хугацааны өөрчлөлт ба урьдчилан мэдээлэх арга төгс бус, зарим элементийн утгыг тодорхойлох боломж хязгаарлагдмал зэргээс болж энэхүү мэдээнд урьдчилсан мэдээ үйлчлэх хугацаанд ажиглагдах элементийн хамгийн их магадлалтай утгыг тусгадаг болно. Богино хугацааны TAF мэдээг орон нутгийн нислэгт ашиглах бөгөөд 9 цагийн үйлчлэх хугацаатайгаар 3 цаг тутамд  ОУДЦ-аар 02.00, 05.00, 08.00, 11.00, 14.00, 17.00, 20.00, 23.00 цагуудад, урт хугацааны TAF мэдээг олон улсын нислэгт ашиглах бөгөөд 30 цагийн үйлчлэх хугацаатайгаар 6 цаг тутамд ОУДЦ-аар 04.30, 10.30, 16.30, 22.30 цагуудад тус тус гаргана.
Суултын урьдчилсан мэдээ Суултын урьдчилсан мэдээг орон нутгийн хэрэглэгчид болон тухайн аэродромоос ойролцоогоор 1 цагийн зайд нислэг үйлдэж буй агаарын хөлөгт зориулан гаргана. Суултын урьдчилсан мэдээг “WMO No 306 Manual on Codes, FM15 METAR болон FM16 SPECI” зааврын дагуу METAR, SPECI мэдээн дэх хандлагын урьдчилсан мэдээний хэлбэрээр гаргана. Хандлагын урьдчилсан мэдээний үйлчлэх хугацаа нь мэдээ гаргасан хугацаанаас хойш 2 цаг байх ба энэ нь суултын урьдчилсан мэдээ болно.
Хөөрөлтийн урьдчилсан мэдээ Хөөрөлтийн урьдчилсан мэдээ нь хөөрөх, буух зурвас дээр тодорхой хугацааны турш бий болох мэдээллийг агуулах ба үүнд газрын салхины чиглэл, хурд түүний өөрчлөлт, АБХ, үзэгдэл, үүлшил, температур болон QNH-ийг өгнө. Хөөрөлтийн урьдчилсан мэдээг нислэг эхлэхээс дуусах хугацаанд 3 цаг тутамд гаргаж үйлчилнэ.
Нам өндрийн нислэгт зориулсан районы урьдчилсан мэдээ Нам өндрийн нислэгт зориулсан районы урьдчилсан мэдээг 3 цагийн үйлчлэх хугацаатайгаар, нислэг эхлэхээс дуусах хугацаанд 3 цаг тутамд TAF мэдээг гаргах хугацаатай давхцуулж гаргаж, үйлчилж эхлэх хугацаанаас 1 цагаас багагүй хугацааны өмнө хэрэглэгчдэд дамжуулна. Районы урьдчилсан мэдээг дэлгэрэнгүй бичмэл хэлбэрээр бэлтгэнэ.
Чиглэлийн болон угталтын урьдчилсан мэдээ /НИ-5 хуудас/ Чиглэлийн урьдчилсан мэдээ нь нислэгийн замын дагуух цаг аагрын байдлын тухай урьдчилсан мэдээ бөгөөд нислэг эхлэхээс 1 цагийн өмнө гаргаж, нисэх чиглэл бүрт НИ-5 хуудсанд бичиж бэлтгэнэ. Орон нутгийн агаарын шугаманд нислэг үйлдэх агаарын хөлөгт НИ-5 хуудсыг тухайн нислэгийн түвшинд харгалзах салхи, температурын орны болон онцгой үзэгдлийн ирээдүйн зургуудын хамт өгнө.Угталтын урьдчилсан мэдээг урьдчилан мэдээлэх албагүй газраас ирэх нислэгт захиалгын дагуу чиглэлийн урьдчилсан мэдээний нэгэн адил зохиож дамжуулна.
Өндрийн салхины урьдчилсан мэдээ Өндрийн салхины урьдчилсан мэдээ нь нислэгийн чиглэлийн дагуух стандарт өндрүүд дэх салхины чиглэл, хурдны тухай урьдчилсан мэдээ юм. Өндрийн салхины урьдчилсан мэдээг 8 цаг хүртэлх хугацаатайгаар, 1 цагийн урьдчилалтай зохиож бичнэ.
Сигмет мэдээлэл Өндрийн нислэгийн замын дагуух нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл ажиглагдсан эсвэл ажиглагдах нөхцөл бүрдсэн үед уг үзэгдлийн цаг хугацаа, оронзайн өөрчлөлтийн тухай мэдээлэл юм.
AIRMET мэдээлэл AIRMET мэдээ нь зөвхөн нам өндрийн нислэгт зориулсан нислэгийн замын дагуух цаг агаарын үзэгдэл, элементүүд ба тэдгээрийн цаг хугацаа, орон зайн өөрчлөлтийн тухай мэдээлэл юм.
Аэродромын мэдээ Аэродромын урьдчилсан мэдээ нь нисэх онгоцны буудлын хөөрч буух зурвас орчмын (10км) цаг агаарын төлөв байдлын тухай урьдчилсан мэдээлэл юм.
Аэродромын сэрэмжлүүлэг мэдээ Аэродромын урьдчилсан мэдээ (ам зөвлөгөө)-д тусгагдаагүй үзэгдэл ажиглагдсан, ажиглагдах нөхцөл бүрдсэн, эсвэл үзэгдэл ажиглагдах хугацааны хувьд зөрүүтэй болсон тохиолдолд энэ тухай мэдээллийг аэродромын сэрэмжлүүлэг мэдээ хэлбэрээр аль болох цаг алдалгүй шуурхай мэдээлнэ.