БУЯНТ-УХАА НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ

Буянт-Ухаа Цаг уурын өртөө нь Нислэгийн  цаг уурын төвийн шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажлыг хөтөлбөр, технологийн дагуу чанартай хийх, нислэгт олон улсын стандарт шаардлага, нислэгийн аюулгүй байдлыг хангасан, цаг уурын бодит ажиглалтын мэдээ, мэдээллээр нислэгийн үйл ажиллагаанд оролцогч гадаад, дотоодын хэрэглэгчдэд шуурхай үйлчлэх, хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг ханган ажиллах үндсэн үүрэгтэй.

bu8

bu9

Тус өртөөнд AWS-310, MILOS-520, MAWS201 /зөөврийн/ цаг уурын автомат станцуудыг ашиглаж байна.

Буянт-Ухаа цаг ууурын өртөө нь  өртөөний дарга-1, цаг уурын инженер-10 нийт 11 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 5 ээлжийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Бодит мэдээний хангалт

MILOS-520 /MAWS201 зөөврийн/ цаг уурын автомат станцаар агаарын температур, агаарын чийг, агаарын даралт, салхины хурд чиглэлийг, нүдэн баримжаагаар үүл, үүлний өндөр, хэлбэр хэмжээ, үзэгдэл, алсын барааны харагдацыг хэмжиж нислэгийн цаг агаарын бодит мэдээгээр түргэн шуурхай үйлчилж байна.

Уур амьсгалын мэдээний хангалт

AWS-310 цаг уурын автомат станцаар агаарын температур, хөрсний температур, агаарын чийг, агаарын даралт, салхины хурд чиглэлийг, нүдэн баримжаагаар үүл, үүлний өндөр, хэлбэр хэмжээ, үзэгдэл, алсын барааны харагдацыг хэмжиж уур амьсгалын мэдээ,  аюул агаар мэдээ, CLIMAT мэдээ зохиож шуурхай дамжуулж байна.

Буянт-Ухаа өртөөний дарга: Нислэгийн цаг уурын бодит мэдээний ажиглалт болон уур амьсгалын ажиглалтын технологийг Монгол улсын ус цаг уур орчны хяналт шинжилгээний тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ОУИНБ/ болон Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/-ын заавар, зөвлөмжид нийцүүлэн хууль тогтоомжийн хүрээнд мөрдүүлж, хяналт тавьж ажиллах, ажиглалтын материалд техник шалгалт хийх, ажиглалтын багаж, сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах.

Бодит ажиглалтын инженер: “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр үйлдэгдэж буй нислэгийн аюулгүй ажиллагааг хангасан цаг агаарын бодит мэдээ зохиож, олон улс болон орон нутагт дамжуулж, хэрэглэгч байгууллагуудад түргэн шуурхай үйлчлэх, нэмэлт болон автомат станцуудын хэмжлийн үр дүнг харьцуулан, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хянаж харьцуулсан ажиглалт хийх.

Уур амьсгалын инженер: Уур амьсгалын ажиглалт хийж, мэдээг АК-01 коодын дагуу зохион дамжуулах, олон жилийн цуваа үүсгэх, уур амьсгалын тайлан гаргах, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдахад “Аюул”, “Агаар” мэдээ, 10 хоног,сарын дундаж мэдээ, Климат мэдээг зохиож дамжуулах, харьцуулсан ажиглалт хийх.