“HimawariCast” системийн шинэчлэл хийгдлээ

“HimawariCast” системийн шинэчлэл хийгдлээ

Японы Цаг уурын агентлагийн санхүүгийн тусламжтайгаар Дэлхийн цаг уурын байгууллага “HimawariCast” хиймэл дагуулын мэдээлэл хүлээн авах болон боловсруулах, систем суурилуулах төслийг Ази Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлж,  төслийн хүрээнд Японы “Ориентал электроникс” корпорацийн хиймэл дагуулын газрын системийн мэргэжилтнүүд “HimawariCast” системийн хүргэлт, нийлүүлэлт, суурилуулалтын ажлыг амжилттай хийж гүйцэтгээд, 2016 онд тус төвд хүлээлгэн өгч байсан.

Уг системийн ажиллагааг шалгах, үзлэг тохиргоо хийх, системийн шинэчлэлт хийхээр “Ориентал электроникс” корпорацийн захирал Южи Хаяаши, мэргэжилтэн Наоми Тамура нар 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус төвд ажиллалаа.

Нислэгт цаг агаарын мэдээгээр үйлчлэх мэргэшлийн үнэмлэх олголоо

Нислэгт цаг агаарын мэдээгээр үйлчлэх мэргэшлийн үнэмлэх олголоо

Орон нутгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдэд синоптик инженерээр ажиллах шинэ ажилтнуудад зориулсан танилцах, шилжих, хувьсах сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 21 хоногийн хугацаатай Нислэгийн цаг уурын төвд амжилттай зохион байгууллаа.

Нислэгийн цаг уурын үйлчилгээ үзүүлэх шалгуур үзүүлэлтийг хангаж, нислэгт цаг агаарын мэдээгээр үйлчлэх эрх олгох шалгалтад тэнцсэн Нислэгийн цаг уурын төвийн 4, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Дундговь аймгийн УЦУОШТ-ийн тус тус 1 синоптик инженер, Сүхбаатар, Говь-Алтай аймгийн 2, Өвөрхангай аймгийн 3, нислэгийн цаг уурын инженер, техникчээр Нислэгийн цаг уурын төвийн 2, Завхан аймгийн УЦУОШТ-ийн 2, “Хан бумбат” нисэх буудлын 1 техникчид Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/214  дүгээр тушаалаар “Нислэгт цаг агаарын урьдчилсан болон бодит мэдээгээр үйлчлэх мэргэшлийн үнэмлэх”-ийг 3 жилийн хугацаатайгаар олгосон.

Сургалт зохион байгуулагдлаа

Сургалт зохион байгуулагдлаа

Орон нутгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдэд синоптик инженерээр ажиллах шинэ ажилтнуудад зориулсан танилцах, шилжих, хувьсах сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 21 хоногийн хугацаатай Нислэгийн цаг уурын төвд амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтад Дундговь, Сүхбаатар, Булган, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудын УЦУОШТ-ийн ажилтнууд оролцсон. Сургалтын үеэр Морин-Уул локатор цаг уурын станц болон Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын үйл ажиллагаатай танилцсан.

 

Цаг үеийн мэдээ

“Нисэхийн цаг уурын үйлчилгээ, нислэг хөдөлгөөний үйлчилгээний хамтын ажиллагаа (MET-ATM)” сэдэвт  сургалт, семинарт хамрагдлаа

БНХАУ-ын засаг, захиргааны онцгой бүс Хонгконгд Дэлхийн цаг уурын байгууллага, Хонгконгийн нисэхийн цаг уурын байгууллагын  санхүүжилтээр Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн орнуудын  цаг уурын болон нислэг  хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын албан хаагчдад зориулсан “Нисэхийн цаг уурын үйлчилгээ, нислэг хөдөлгөөний үйлчилгээний хамтын ажиллагаа (MET-ATM)”  сэдэвт  сургалт, семинарт НЦУТ-ийн ахлах синоптик инженер Н.Энхдалай 2018 оны 10 дугаар  сарын 08-11-ний өдрүүдэд амжилттай хамрагдлаа. Сургалтын тайланг энд дарж үзнэ үү.

Сургалт зохион байгуулж байна.

Сургалт зохион байгуулж байна.

Орон нутгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдэд синоптик инженерээр ажиллах шинэ ажилтнуудад зориулсан танилцах, шилжих, хувьсах сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай Нислэгийн цаг уурын төвд зохион байгуулж байна. Энэхүү сургалтад Дундговь, Сүхбаатар, Булган, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудын УЦУОШТ-ийн ажилтнууд оролцож байна.

“Mongolia-China CNS/ATM coordination meeting” ажлын уулзалт

“Mongolia-China CNS/ATM coordination meeting” ажлын уулзалт

Монгол улсын ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газар болон БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын Нислэгийн хөдөлгөөний менежментийн газар хоорондын Агаарын навигацийн үйлчилгээний хамтын ажиллагааг дүгнэх, өргөжүүлэх зорилготой “Mongolia-China CNS/ATM coordination meeting” ажлын уулзалт 2018 оны 08 сарын 21-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Уулзалтын эхний өдөр буюу 08 сарын 21-нд ИНЕГ-ын НААХЗА-ны байцаагч Д.Маасүрэнтэй хамт тус төвийн Мэдээлэл, үйлчилгээний хэлтсийн ахлах синоптик инженер Н.Энхдалай Монгол улсын “Нисэхийн цаг уурын үйлчилгээ”-ний тухай танилцууллаа.

Тайлан Б.Сүхбаатар

2018 оны 07 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт зохиогдсон “Уур амьсгалын өөрчлөлт: Мөстөл, мөсөн гол” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон товч тайлан

 

2003 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй ус, цаг уур, байгаль орчны салбарын эрдэмтэн судлаачдын 2018 оны эрдэм шинжилгээний бага хурал 07 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн “Толбо-Тур” жуулчны баазад “Уур амьсгалын өөрчлөлт: Мөстөлт, мөсөн гол” сэдвийн хүрээнд боллоо. Тус хурлын үйл ажиллагааг Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Гылымхан, ЦУОШГ-ын дэд дарга Б.Баттулга нар нээж, хурлын үйл ажиллагааг Баян-Өлгий аймгийн УЦУОШТ дарга П.Жанаргуль, УЦУОСМХ-н эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор П.Гомболүүдэв, УЦУОСМХ-н доктор Г.Даваа нар удирдан явуулсан.

Хуралд ЦУОШГ, Уур амьсгалын өөрчлөлт хариуцсан тусгай элч доктор З.Батжаргал, Монголын Ус цаг уурын нийгэмлэгийн Ерөнхийлөгч доктор Ц.Адъяасүрэн, УЦУОСМХ, НЦУТ, УБ болон 12 аймгийн УЦУОШТ, Монголын УЦУНийгэмлэг, МУИС, МУИС-н салбар Ховд ИС, Алтайский Государственный Университет, Онцгой Байдлын Газрын нийт 300 орчим төлөөлөгч, судлаач эрдэмтэд “Уур амьсгалын өөрчлөлт, Мөстөлт, мөсөн гол”, “Цаг агаар, гамшигт үзэгдэл”, “Ус, бэлчээр, экосистем” гэсэн 3 үндсэн бүлэг хуралдаанаар 30 орчим аман илтгэл, 13 ханан илтгэл хэлэлцүүлж оролцлоо.

НЦУТ-өөс ерөнхий технологич инженер Б.Сүхбаатар, ахмад ажилтан доктор Х.Хангайсайхан нар уг хуралд оролцож “Цаг агаар, гамшигт үзэгдэл” сэдвийн 2 дугаар хуралдаанд Г.Буяндэлгэр, Б.Тэмүлүн, доктор Х.Хангайсайхан нарын бэлтгэсэн “Монгол оронд ажиглагдах догшин хуй, түүний үүсэх нөхцөл” сэдэвт илтгэлийг хэлэлцүүллээ.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Уур амьсгалын өөрчлөлт, түүний шууд болон дам нөлөө, гамшигт үзэгдэл, түүнийг урьдчилан мэдээлэх боломж, байгаль орчны салбарт тулгараад буй асуудлууд, Дэлхийн цаг уурын байгууллага болон олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, олон улсын өмнө Монгол улсын хүлээх үүрэг, судалгаа шинжилгээний ажилд тулгамдсан асуудал, үр дүн зэрэг олон сайхан илтгэл хэлэлцүүлсэн, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлсэн үр дүнтэй хурал болж өнгөрлөө гэж дүгнэж байна.

Тайлан бичсэн:

Ерөнхий технологич инженер: Б.Сүхбаатар

Ц.Бадамханд сургалтын тайлан

БНХАУ-ын Бээжин хотноо  “Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл” сэдэвт сургалт семинарт оролцсон товч тайлан

2018.07.19

БНХАУ-ын Бээжин хотноо Нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний Нислэгийн цаг уурын төвд 2018 оны 07-р сарын 09-нөөс 13-ны хооронд Азийн Нислэгт аюултай цаг агаарын үзэгдлийг зохицуулах сургалт семинарт БНХАУ-ын нислэгийн цаг уурын төвийн мэргэжилтнүүд болон Бангладеш, БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонг Конг, Вьетнам, Камбож, Лаос, Малайз, Мальдив, Монгол, Мьянмар, Тажикистан, Тайланд, Филиппин, Шриланка зэрэг 13 орны цаг уурын мэргэжилтнүүд оролцсон. Манай талаас нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны байцаагч Д.Маасүрэн хамт оролцсон.

Энэхүү сургалт, семинарын гол зорилго нь нислэгт аюултай цаг агаарын үзэгдлийг ажиглах болон урьдчилан мэдээлэх чадварыг дээшлүүлэх, нислэгт аюултай цаг агаарын үзэгдлийн мэдээллийн платформыг хэрэглэх, SIGMET мэдээллийг зөв гаргах, радарын датаг өргөн ашиглаж сурахад нь туслахад оршино.

Эхний өдөр иргэний нисэхийн цаг уурын албаны үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан. Мөн өнөөгийн үед ашиглаж байгаа тоног төхөөрөмжтэй танилцсан. Цаг агаарын хатуу ширүүн нөхцөлийг урьдчилан мэдээлэх арга болон Хойд хятадын бүс дэх нислэгийн цаг уурын үйлчилгээний явцтай танилцсан.

Дараагийн өдөр цаг агаарын допплер радарын үндэс болон дуу цахилгаантай бороог таних аргын талаар мэдээлэл авсан.

Сургалтын гурав дахь өдөр бусад улсын төлөөлөлтэй хамт тус сургалтанд оролцогчдын форумд оролцож туршлага судалсан. Мөн SIGMET мэдээллийг зөв гаргах талаар судалсан. Дараа нь Азийн нислэгийн цаг уурын төвийн үйл ажиллагааны нээлтийн ёслолд оролцож Дэлхийн Цаг Уурын Байгууллагын нарийн бичгийн даргын захидлыг сонсох, дурсгалын зураг даруулах үйл ажиллагаанд оролцов.

Дөрөв дэх өдөр нь Нислэгт аюултай цаг агаарын үзэгдлийн мэдээллийн платформыг (www.aamets.com) ашиглах зөвлөмжтэй танилцсан. Мөн сүүлийн 2 өдөр нислэгт аюултай цаг агаарын үзэгдлийг зохицуулах тухай дадлага хийсэн ба SIGMET-ыг автомат аргаар ашиглан туршиж үзэв. Төгсгөлд нь уг сургалт семинарын талаар дүгнэлт бичиж БНХАУ-ын зохион байгуулагч нарт танилцуулав.

Дүгнэлт

Азийн нислэгт аюултай цаг агаарын үзэгдлийн мэдээллийн платформыг хэрэглэж сурсанаар SIGMET мэдээллийг ажиглах болон урьдчилан мэдээлэх байдлаар Азийн бүст харж, нэмж мэдээлж болно.  Бид платформыг ашигласнаар ажлын бүтээмжинд маш их үр дүнтэй байх болно гэж үзэж байгаа. Энэ сургалт семинар нь азийн орнуудын хооронд SIGMET мэдээллээр туршлага солилцоход тус нэмэр болсон үйл ажиллага боллоо. Уг сургалт семинарт хамрагдсанаар Азийн нислэгийн цаг уурын төвийн үйл ажиллагаа болон сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй танилцаж, цаашдын үйл ажиллагаанд хэрэгтэй олон талын мэдээ мэдээлэл олж авсан нь ач холбогдолтой байлаа гэж дүгнэж байна.

Цаашид хийх ажил:

  1. Сургалт, семинарт суралцсан хичээлээр синоптик инженерүүдэд танилцуулга, хичээл зохион байгуулах
  2. Азийн нислэгт аюултай цаг агаарын үзэгдлийн мэдээллийн платформыг ашиглаж сурах
  3. Нислэгт аюултай цаг агаарын үзэгдлийн мэдээллийн платформ хэрэглэгчийн гарын авлагатай болох
  4. Хүчтэй шороон болон элсэн шуургыг ажиглагдсан эсвэл ажиглагдах нөхцөл бүрдсэн үед нь мэдээлэх
  5. Ажлын өдрийн тэгш юмуу сондгой гаригуудад англи хэлээр хэлэлцүүлэг явуулдаг болох
  6. Нислэгт нөлөөлөх цаг агаарын үзэгдлийг ажиглагдах ба урьдчилан мэдээлэх бүрт аймгуудын синоптик инженерүүдтэй тухайн цагт нь видеогоор бага хурал хийж мэдээлэл солилцох
badamkhand tailan - china 2018

Тайлан бичсэн:

НЦУТ-ийн ахлах синоптик инженер                                           Ц.Бадамханд

БНСУ-ын ЦУГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга тэргүүтэй төлөөлөгчид

БНСУ-ын Цаг уурын газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй “Нислэгийн цаг уурын төвийн үйл ажиллагааг сайжруулах” төслийн хэрэгжилтийн үйл явц, үйл ажиллагаанд нэвтрүүлсэн үр дүнгийн талаарх уулзалт, хэлэлцүүлэг, сурвалжлага хийх ажлаар БНСУ-ын Цаг уурын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга тэргүүтэй төлөөлөгчид, Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид зэрэг 10 гаруй хүн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тус төвд ажлын айлчлал хийлээ.