Монгол орны 2018-2019 оны XI-I сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Монгол орны 2018-2019 оны XI-I сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Арван нэгдүгээр сард. Уур амьсгалын дундажаар агаарын температурын сарын дундаж нь Увсын зүүн, Завхан, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 14-19 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг.

2018 оны 11 дүгээр сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутаг, Увсын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар Увсын хойд, Завханы баруун хойд хэсгээр 8-11мм, Завхан, Төв аймгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн баруун, Булганы зүүн, Ховд, Архангайн өмнөд, Хэнтийн хойд, Дорнодын баруун хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 4-7мм, бусад нутгаар 0-3 мм хур тунадас ордог.

2018 оны 11 дүгээр сард Завхан, Архангай, Булган, Төв, Хэнтийн хойд хэсэг, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Арванхоёрдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын зүүн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 23-29 градус, Баян-Өлгий, Увс, Завханы өмнөд, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы баруун хэсэг, Ховд, Сэлэнгэ, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 17-22 градус, бусад нутгаар 9-16 градус хүйтэн байдаг.

2018 оны 12 дугаар сард агаарын дундаж температур Хөвсгөлийн зүүн, Баян-Өлгий, Булган, Төв, Хэнтийн хойд хэсэг, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0,5 градусаар хүйтэн, Ховдын ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун, Дундговийн зүүн, Дорноговийн хойд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0,5-1,0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар Увс, Завханы хойд, Ховд, Хөвсгөлийн баруун өмнөд, Булганы зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 5-7мм, бусад нутгаар 1-4 мм цас ордог.

2018 оны 12 дугаар сард Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутаг, Баян-Өлгий, Завхан, Архангай, Төв, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд  хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Ховдын ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун, Дундговийн зүүн, Дорноговийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температурын Увс, Сэлэнгийн ихэнх нутаг, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Ховд, Баянхонгорын зүүн хойд хэсгээр 24-32 градус, Баян-Өлгий, Завханы өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы баруун хэсэг, Ховд, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 18-23 градус, бусад нутгаар 11-17 градус хүйтэн байдаг.

2019 оны 1 дүгээр сард агаарын дундаж температур Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсэг, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн ихэнх нутаг, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Увс, Булганы хойд, Ховдын өмнөд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд, Өмнөговийн баруун хойд хэсэг, Сэлэнгийн нутгаар 2-3мм, бусад нутгаар 2 мм хүртэл цас ордог.

Баян-Өлгий, Ховдын баруун өмнөд, Завхан, Дундговийн хойд, Хөвсгөлийн баруун, Өвөрхангай, Сүбаатарын зүүн, Төв аймгийн өмнөд хэсэг, Говь-Сүмбэр, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Говь-Алтай, Өмнөговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

“HimawariCast” системийн шинэчлэл хийгдлээ

“HimawariCast” системийн шинэчлэл хийгдлээ

Японы Цаг уурын агентлагийн санхүүгийн тусламжтайгаар Дэлхийн цаг уурын байгууллага “HimawariCast” хиймэл дагуулын мэдээлэл хүлээн авах болон боловсруулах, систем суурилуулах төслийг Ази Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлж,  төслийн хүрээнд Японы “Ориентал электроникс” корпорацийн хиймэл дагуулын газрын системийн мэргэжилтнүүд “HimawariCast” системийн хүргэлт, нийлүүлэлт, суурилуулалтын ажлыг амжилттай хийж гүйцэтгээд, 2016 онд тус төвд хүлээлгэн өгч байсан.

Уг системийн ажиллагааг шалгах, үзлэг тохиргоо хийх, системийн шинэчлэлт хийхээр “Ориентал электроникс” корпорацийн захирал Южи Хаяаши, мэргэжилтэн Наоми Тамура нар 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус төвд ажиллалаа.

Нислэгт цаг агаарын мэдээгээр үйлчлэх мэргэшлийн үнэмлэх олголоо

Нислэгт цаг агаарын мэдээгээр үйлчлэх мэргэшлийн үнэмлэх олголоо

Орон нутгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдэд синоптик инженерээр ажиллах шинэ ажилтнуудад зориулсан танилцах, шилжих, хувьсах сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 21 хоногийн хугацаатай Нислэгийн цаг уурын төвд амжилттай зохион байгууллаа.

Нислэгийн цаг уурын үйлчилгээ үзүүлэх шалгуур үзүүлэлтийг хангаж, нислэгт цаг агаарын мэдээгээр үйлчлэх эрх олгох шалгалтад тэнцсэн Нислэгийн цаг уурын төвийн 4, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Дундговь аймгийн УЦУОШТ-ийн тус тус 1 синоптик инженер, Сүхбаатар, Говь-Алтай аймгийн 2, Өвөрхангай аймгийн 3, нислэгийн цаг уурын инженер, техникчээр Нислэгийн цаг уурын төвийн 2, Завхан аймгийн УЦУОШТ-ийн 2, “Хан бумбат” нисэх буудлын 1 техникчид Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/214  дүгээр тушаалаар “Нислэгт цаг агаарын урьдчилсан болон бодит мэдээгээр үйлчлэх мэргэшлийн үнэмлэх”-ийг 3 жилийн хугацаатайгаар олгосон.

Сургалт зохион байгуулагдлаа

Сургалт зохион байгуулагдлаа

Орон нутгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдэд синоптик инженерээр ажиллах шинэ ажилтнуудад зориулсан танилцах, шилжих, хувьсах сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 21 хоногийн хугацаатай Нислэгийн цаг уурын төвд амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтад Дундговь, Сүхбаатар, Булган, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудын УЦУОШТ-ийн ажилтнууд оролцсон. Сургалтын үеэр Морин-Уул локатор цаг уурын станц болон Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын үйл ажиллагаатай танилцсан.

 

Цаг үеийн мэдээ

“Нисэхийн цаг уурын үйлчилгээ, нислэг хөдөлгөөний үйлчилгээний хамтын ажиллагаа (MET-ATM)” сэдэвт  сургалт, семинарт хамрагдлаа

БНХАУ-ын засаг, захиргааны онцгой бүс Хонгконгд Дэлхийн цаг уурын байгууллага, Хонгконгийн нисэхийн цаг уурын байгууллагын  санхүүжилтээр Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн орнуудын  цаг уурын болон нислэг  хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын албан хаагчдад зориулсан “Нисэхийн цаг уурын үйлчилгээ, нислэг хөдөлгөөний үйлчилгээний хамтын ажиллагаа (MET-ATM)”  сэдэвт  сургалт, семинарт НЦУТ-ийн ахлах синоптик инженер Н.Энхдалай 2018 оны 10 дугаар  сарын 08-11-ний өдрүүдэд амжилттай хамрагдлаа. Сургалтын тайланг энд дарж үзнэ үү.

Сургалт зохион байгуулж байна.

Сургалт зохион байгуулж байна.

Орон нутгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдэд синоптик инженерээр ажиллах шинэ ажилтнуудад зориулсан танилцах, шилжих, хувьсах сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай Нислэгийн цаг уурын төвд зохион байгуулж байна. Энэхүү сургалтад Дундговь, Сүхбаатар, Булган, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудын УЦУОШТ-ийн ажилтнууд оролцож байна.

2018 оны 10-р сараас 2019 оны 3-р сар хүртлэх цаг агаарын урьдчилсан төлөв

2018 оны 10-р сараас 2019 оны 3-р сар хүртлэх цаг агаарын урьдчилсан төлөв

Хүйтний улирлын уур амьсгалын тойм

Хүйтний улирлын хамгийн дулаан сар болох X сард агаарын дундаж температур 1981-2010 оны дунджаар Алтай, Хангай, Хэнтэйн нуруу, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-50C хүйтэн, Алтайн чанад говь болон говийн аймгуудын нутгаар 4-90C, бусад нутгаар 0-50C дулаан байдаг бол XII-I сард хүйтэрч Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 25-320C, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор 11-180C, бусад нутгаар 20-250C хүйтэн байдаг. Харин III сараас дулаарч Увс, Зaвхaны хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 12-170C, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар 0-50С, бусaд нутгaaр 6-110C хүйтэн байдаг. Гэхдээ жил бүрийн өвөл харилцан адилгүй байдаг. Тухайлбал: Сарын дундаж температур 1982, 1990, 1995 оны X-XII сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1-30C, 1990, 1993, 1998, 1999, 2002 оны I-III сард 3-70 C-аар дулаан болж, хоногийн үнэмлэхүй их температур говь талын нутгаар 15-200C хүрч дулаарч байсан бол 1944,1956, 1967, 1976, 1981, 1987, 2002 оны X-XII сард олон жилийн дунджаас 1-40C-аар, 1945, 1957,  1977, 1981, 1984, 2001 оны I сард 3-60C-аар хүйтэн болж, 1944-1945, 1956-1957, 1976-1977, 2005 оны өвөл Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн хойд хэсгээр шөнөдөө 45-550C хүрч хүйтэрч байв.

Уур амьсгалын дундаж байдлаар X сард Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 12-17, Их нууруудын хотгор, говийн нутгаар 1-5, бусад нутгаар 6-11 мм хур тунадас ордог бол XI сараас эрс багасаж XII-II сард Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 2-4, бусад нутгаар 2 мм хүртэл цас ордог. Харин III сараас бага зэрэг ихсэж Их нууруудын хотгор, говийн  нутгийн зүүн хэсгээр 0-2, бусад нутгаар 3-7 мм хур тунадас ордог. Гэвч 1975, 1987, 1988,1993, 2001, 2002, 2009-10 онд зарим нутгаар уур амьсгалын дунджаас 3-5 дахин их цас орсон бөгөөд 1990, 1993 оны хаврын эхээр Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговийн нутгаар 5-7 хоногт 20-56 мм нойтон цас орсон нь сүүлийн 30 гаруй жилд тохиолдоогүй онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч олон мянган мал хорогдсон байна.

Уур амьсгалын дунджаар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар XI сарын эхний арав хоногт, говийн нутгаар XI сарын cүүлчийн арав хоногт, зарим үед XII сарын эхний арав хоногт, бусад нутгаар XI сарын дунд арав хоногоос цасан бүрхүүл тогтдог. XII-I сард цасны дундаж зузаан говийн нутгаар 1-4см, баруун ба төвийн нутгийн хойд хэсгээр 10-15см, бусад нутгаар 4-9 см хүрдэг. Цас их орсон жил цасны дундаж зузаан уулархаг нутгаар 24-30см, бусад нутгаар 18-20 см-т хүрдэг бөгөөд 1987, 2001-2003, 2005, 2007, 2010 оны I сард уулархаг нутгаар 40-45см, хунгарласан газраа 60-80 см хүрч мал өвөлжилтийн байдал онцгой хүндэрч байв.

Цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур Баян-Өлгийн баруун, Завханы хойд болон зүүн, Говь-Алтайн баруун болон хойд, Баянхонгорын баруун хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хэсгээр 0-4 градус хүйтэн, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 5-9 градус, бусад нутгаар 1-4 градус дулаан байдаг. Увс, Булган, Хэнтийн зүүн хойд, Дорнодын баруун хойд хэсгээр 12-17 мм, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Хэнтийн өмнөд, Завхан, Сүхбаатарын баруун, Өвөрхангайн зүүн хэсгээр 1-5 мм, бусад нутгаар 6-11 мм хур тунадас ордог.

2018 оны 10 дугаар сард агаарын дундаж температур Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Ховд, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд, Увсын ихэнх нутаг, Хөвсгөл, Дорноговийн зүүн, Өмнөговийн зүүн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Арваннэгдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2-8 градус, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг. Ховдын баруун өмнөд, Увс, Хэнтийн хойд, Хөвсгөлийн баруун, Архангайн өмнөд, Дорнодын баруун хойд болон зүүн өмнөд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсэг, Завхан, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар 5-11 мм, бусад нутгаар 1-4 мм цас ордог.

2018 оны 11 дүгээр сард агаарын дундаж температур Ховд, Завхан, Өвөрхангайн өмнөд хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Завхан, Архангай, Булган, Сэлэнгийн хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Дундговийн зүүн, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Өмнөговийн баруун ба зүүн өмнөд хэсэг, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Арванхоёрдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын зүүн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 23-29 градус, Баян-Өлгий, Увс, Завханы өмнөд, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы баруун хэсэг, Ховд, Сэлэнгэ, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 17-22 градус, бусад нутгаар 9-16 градус хүйтэн байдаг. Увс, Завханы хойд, Ховд, Хөвсгөлийн баруун өмнөд, Булганы зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 5-7мм, бусад нутгаар 1-4 мм цас ордог.

 2018 оны 12 дугаар сард агаарын дундаж температур Ховдын зүүн өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, Хөвсгөлийн зүүн, Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Баянхонгорын баруун хойд, Завхан, Сүхбаатарын зүүн, Төв, Хэнтийн хойд, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсэг, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Ховдын зүүн, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд,  Өмнөговийн баруун хэсэг, Говь-Алтайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж Увс, Сэлэнгийн ихэнх нутаг, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Ховд, Баянхонгорын зүүн хойд хэсгээр 24-32 градус, Баян-Өлгий, Завханы өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы баруун хэсэг, Ховд, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 18-23 градус, бусад нутгаар 11-17 градус хүйтэн байдаг. Увс, Булганы хойд, Ховдын өмнөд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд, Өмнөговийн баруун хойд хэсэг, Сэлэнгийн нутгаар 2-3мм, бусад нутгаар 2 мм хүртэл цас ордог.

2019 оны 1 дүгээр сард агаарын дундаж температур Говь-Алтайн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутаг, Ховд, Төв, Хэнтий, Дорнодын өмнөд, Баянхонгорын баруун хойд, Өвөрхангайн зүүн, Өмнөговийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Хөвсгөлийн зүүн, Булганы хойд, Сэлэнгийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Хоёрдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Увс, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 21-28 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 6-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байдаг. Ховдын өмнөд, Увсын хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн, Баянхонгорын зүүн хойд, Архангайн өмнөд хэсэг, Завхан, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутгаар 1.5-3.5 мм, бусад нутгаар 1.5 мм хүртэл цас ордог.

2019 оны 2 дугаар сард агаарын дундаж температур Дундговь, Өмнөговийн зүүн, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтийн өмнөд, Дорнодын баруун хэсэг, Говь-Сүмбэр, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Увс, Архангай, Булган, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Дундговийн баруун хойд, Говь-Алтайн өмнөд, Завхан, Сүхбаатарын зүүн өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөлийн зүүн, Төв, Сэлэнгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Төв, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсэг, Говь-Сүмбэр, Хэнтий, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Гуравдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Увс, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 11-17 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 4 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байдаг. Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд, Өмнөговийн баруун хойд хэсгээр 5-7мм, Баян-Өлгийн хойд, Ховд, Хөвсгөлийн зүүн, Увсын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын зүүн хойд, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 0.4-2.5 мм, бусад нутгаар 2.5-5 мм хүртэл цас ордог.

 2019 оны 3 дугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутаг, Завхан, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Өвөрхангайн хойд, Увс, Төв, Сэлэнгийн баруун, Баянхонгорын зүүн хойд, Архангай, Хэнтий, Дорноговийн зүүн, Дорнодын баруун өмнөд хэсэг, Хөвсгөл, Булган, Сүхбаатарын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн ихэнх нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар уг дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Цаг үеийн мэдээ

ЦУОШГ-ын дарга Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалтай танилцав

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, Улсын сүлжээ, уур амьсгалын хэлтсийн дарга Д.Уламбаяр, Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар  Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын нислэгийн цаг уурын үйлчилгээ үзүүлэх албан тасалгаа болон бэлтгэл ажилтай танилцаж, тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцлоо.

9-11 дугаар сарын урьдчилсан төлөв

2018 оны 9-11 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 14-19 градус, Баян-Өлгийн баруун, Завханы хойд болон зүүн, Говь-Алтайн баруун болон хойд, Баянхонгорын баруун хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байдаг. Энэ сард Баян-Өлгий, Өмнөговь, Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Увс, Ховдын баруун, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Хөвсгөлийн хойд, Сэлэнгэ, Төв, Сүхбаатарын зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй. Уур амьсгалын дунджаар хур тунадас Хөвсгөл, Хэнтий, Дорнодын хойд, Булганы зүүн хойд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр 30-44 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завхан, Архангай, Сүхбаатарын баруун өмнөд, Өвөрхангайн өмнөд хэсгээр 4-16 мм, бусад нутгаар 17-30 мм ордог. Энэ сард Өмнөговийн ихэнх, Баян-Өлгийн хойд, Увсны баруун хойд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Аравдугаар сард.  Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн баруун, Завханы хойд болон зүүн, Говь-Алтайн баруун болон хойд, Баянхонгорын баруун хойд, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр 1-4 градус хүйтэн, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 5-9 градус, бусад нутгаар 1-4 градус дулаан байдаг. Энэ сард Ховд, Говь-Алтай, Өмнөговь нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Завхан, Дорноговийн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Уур амьсгалын дунджаар хур тунадас Увс, Булган, Хэнтийн зүүн хойд, Дорнодын баруун хойд хэсгээр 12-17 мм, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Хэнтийн өмнөд, Завхан, Сүхбаатарын баруун, Өвөрхангайн зүүн хэсгээр 1-5 мм, бусад нутгаар 6-11 мм ордог. Энэ сард Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Дорнодын зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Ховд, Говь-Алтай, Дорноговийн ихэнх нутаг, Завхан, Өмнөговь, Сүхбаатарын баруун, Баянхонгор, Хэнтийн өмнөд, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Арван нэгдүгээр сард. Уур амьсгалын дундажаар агаарын температурын сарын дундаж нь Увсын зүүн, Завхан, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 14-19 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг. Энэ сард Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Ховд, Өвөрхангай, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Уур амьсгалын дунджаар хур тунадас Увсын хойд, Завханы баруун хойд хэсгээр 8-11мм, Завхан, Төв аймгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн баруун, Булганы зүүн, Ховд, Архангайн өмнөд, Хэнтийн хойд, Дорнодын баруун хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 4-7мм, бусад нутгаар 0-3 мм хур тунадас ордог. Энэ сард Баян-Өлгий, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Ховд, Өвөрхангайн хойд, Увс, Завханы баруун, Хөвсгөл, Сэлэнгийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Дорноговийн ихэнх нутаг, Ховдын өмнөд, Баянхонгорын баруун өмнөд, Өмнөговийн баруун, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

2018 оны 9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2018 оны 9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

           Есдүгээр сарын агаарын дундаж температур Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13, бусад нутгаар 4-9 градус дулаан байдаг.

Гэвч 1957, 1968, 1970, 1985, 2011 онд ихэнх нутгаар, 1989, 1990, 1997 онд нутгийн зүүн хэсгээр, 1992, 1994 онд нутгийн баруун хэсгээр 1.5-3.5 градусаар хүйтэн байсан бол 1966, 1973, 1977, 1978, 1988 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.5-2.5 градусаар, 1998, 2000-2002, 2007 онд 2.5-5.7 градусаар дулаан байжээ. Зарим жилд агаарын үнэмлэхүй их температур зүүн ба говийн нутгаар 30-35, бусад нутгаар 24-29 градус хүрч дулаардаг бол үнэмлэхүй бага температур говийн нутгаар 4-9, бусад нутгаар 8-14 градус хүрч хүйтэрдэг байна.

Энэ сард ордог хур тунадасны хэмжээ наймдугаар сарынхтай харьцуулахад эрс багасч баруун ба говийн ихэнх нутгаар 4-9, харин баруун зүгийн нутгийн зүүн хойд хэсэг болон төв ба зүүн зүгийн ихэнх нутгаар 20-30,  зөвхөн Хөвсгөл, Хэнтий, Дорнодын хойд, Булганы зүүн, Сэлэнгийн баруун хэсгээр 32-43, бусад нутгаар 10-20 мм ордог. Гэвч зарим жил үүнээс нилээд хэлбэлзэлтэй байдаг. Тухайлбал: 1973, 1975, 1984, 1987, 1991, 1994, 1999 онд ихэнх нутгаар, 2010 онд говийн нутгаар  олон жилийн дунджаас их хур тунадас орсон бол 1965-1967, 1978,1980, 1995, 1996, 2000, 2002, 2006 онд харьцангуй бага хур тунадас орж байжээ.

Салхи 15 м/с-ээс ихсэх тохиолдол баруун зүгийн нутгаар 5 удаа, бусад нутгаар 2-4 удаа ажиглагддаг бөгөөд говийн нутгаар 2-3 удаа шороон шуурга, бусад нутгаар 1-2 удаа цасан ба шороон шуурга шуурдаг. Сүүлийн жилүүдийн мэдээгээр 1980 онд Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар салхи 20-24 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурч  байв.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Бaруун аймгуудын нутаг.  Агаарын температурын сарын дундаж нь Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан буюу Баян-Өлнийн өмнөд, Ховдын ихэнх, Говь-Алтайн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

       Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 17-22 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Ховдын ихэнх нутаг, Увсын өмнөд, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүртэл  ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн баруун хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан буюу Өвөрхангайн ихэнх нутаг, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим бaйнa.

  Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүснэ. Сарын дунд үе болон гуравдугаар арав хоногийн эхээр Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, цочир хүйтэрнэ өдөртөө 11-16 градус дулаан байна. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өвөрхангайн ихэнх нутаг, Төвийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

          Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, дунд үеэр нь нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр болон дунд үеэр нь зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 16-18м/с хүртэл  ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

Зүүн аймгуудын нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 8-13 градус дулаан буюу Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар  дунджийн орчим байна.

       Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө ихэнх нутгаар 23-28 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст сэрүүсч Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн цочир хүйтрэх ба өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

            Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, дунд үеэр нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар.бороо, уулархаг нутгаар хур тундас орно. Гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, дунд үеэр нутгийн хойд хэсгээр, сүүлчээр нь зарим газраар хур тунадас, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Дээрх үеүдэд салхи ихэнх нутгаар 14-16м/с хүрч ширүүсэх ба ялангуяа нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 18-20м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй.

Говийн аймгуудын нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн өмнөд хэсгээр 14-19, бусад нутгаар  8-13 градус дулаан буюу Дундговь, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутаг уур амьсгалын  дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

       Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр сэрүүсч  нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө хөрсөн дээр сулхан цочир хүйтрэх төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Энэ сард Өмнөговийн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговийн бусад хэсэг болон Дорноговийн өмнөд хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар уур амьсгалын дунджаас бага  хур тунадас орох төлөвтэй.

            Нэгдүгээр арав хоногийн эхээр болон сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.