ХАБЭА ажилтнууд ИНЕГ-ын харьяа алба, салбарт ажиллаж, харилцан туршлага солилцлоо.

Зам, тээвэр, хөгжлийн яамны харьяа байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан 60-аад ажилтан өнөөдөр ИНЕГ-ын харьяа алба, салбарт ажиллаж, харилцан туршлага солилцлоо. Зам, тээврийн салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд болон Зам, тээврийн салбарын ХАБЭА-н салбар хорооны дарга нар “Харилцан туршлага солилцох ажлын удирдамж”-ийг батлаад байсан юм. Энэхүү удирдамжийн хүрээнд туршлага солилцох дээрх арга хэмжээ ИНЕГ-т зохион байгуулагдсан.

ЗТХ-ийн Дэд сайд Л.Халтар болон ИНЕГ-ын удирдлагууд, ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүд, агаарын тээврийн компаниудын ажилтнууд мөн оролцсон энэхүү арга хэмжээний үеэр  ИНЕГ-ын ХАБЭА-н хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, НХҮА, ХНАА, АТГУА, Чингис хаан ОУНБ-ын Шуурхай удирдлагын төв, ГТҮА, МИАТ ХК-ний ХАБЭА-н үйл ажиллагаатай биечлэн танилцав.

Сургалт зохион байгуулагдаж байна

Орон нутгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдэд синоптик инженерээр ажиллах шинэ ажилтнуудад зориулсан танилцах, шилжих, хувьсах сургалт 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай Нислэгийн цаг уурын төвд зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалтад Завхан, Баянхонгор, Дундговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Архангай, Говьсүмбэр аймгуудын УЦУОШТ-ийн 16 ажилтан оролцож байна.

Нисэхийн баяр угтсан спортын тэмцээн

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ой, Иргэний агаарын тээвэрчдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй салбарын аварга шалгаруулах спортын зургаан төрөлт тэмцээнд Шатрын төрөлд НЦУТ-ийн Морин-Уул локатор цаг уурын станцын локаторын инженер С.Мөнхбат, Цаг уурын өртөөний инженер У.Отгонсүрэн нар оролцож байна.

Нисэхийн баяр угтсан спортын тэмцээний гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатрын төрлүүд 5 дугаар сарын 22-ний өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болох ба 23-ны өдөр сагсан бөмбөгийн тэмцээнээр иргэний нисэхийнхний баяраа угтсан спортын тэмцээн өндөрлөж, “Шилжин явах цом”-ын эзнээ тодруулах юм.

Цэвэр орчин

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан иргэний нисэхийн салбарын хамт олноос ажиллаж буй орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгахад хувь нэмэр оруулж, нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагын орчин тойрныг цэвэрлэх арга хэмжээнд хамт олноороо идэвхтэй оролцон орчин тойрноо цэвэрлэв.

Дэлхийн банкны судалгааны ажлын хэсэг НЦУТ-д

Дэлхийн банкны судалгааны ажлын хэсэг НЦУТ-д

Уур амьсгалын өөрчлөлт гамшигт тэсвэртэй хот төслийн судалгааны ажлын хүрээнд Дэлхийн банкны гидрометийн зөвлөх Хэгли Марк, Дэлхийн банкны зөвлөх Флорэс Фэлип, Уур амьсгалын өөрчлөлт гамшигт тэсвэртэй хот төслийн орчуулагч Н. Баттогтох нар тус төвд 2019 оны 05 сарын 03-ны өдөр айлчлан  төслийн хэлэлцүүлэг хурал амжилттай зохион байгууллаа.

МАНПИНГ ажлын хэсгийн “Цаг уурын мэдээллийн солилцоо, хэрэгцээ, үйлчилгээний ажлын баг”-ийн анхдугаар хурал зохион байгуулагдлаа.

МАНПИНГ ажлын хэсгийн “Цаг уурын мэдээллийн солилцоо, хэрэгцээ, үйлчилгээний ажлын баг”-ийн анхдугаар хурал зохион байгуулагдлаа.

Монголын Агаарын Навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг /МАНПИНГ/-ийн “Цаг уурын мэдээллийн солилцоо, хэрэгцээ, үйлчилгээний ажлын баг”-ийн анхдугаар хурлыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ИНЕГ-ын хурлын танхимд Нислэгийн цаг уурын төвөөс амжилттай зохион байгууллаа. Хуралд ЦУОШГ-ын Дэд дарга Б.Баттулга, ИНЕГ-ын АНБЗГ-ын дарга Ё.Эрдэнэбат болон ИНЕГ-ын алба салбарууд, агаарын тээврийн байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.

 

Монгол орны бүс нутагт бүртгэгдэж буй түймэр

Монгол орны бүс нутагт MODIS хиймэл дагуулын зурагт бүртгэгдэж буй түймэрийн зураг

  • Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
  • Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
  • Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100- гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах,шороон зурвас гаргах
  • Түймрийн аюултай үед айл орх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  • Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх
  • Зарлан мэдээллийн дуут дохиотой байх
  • ИРГЭН ТА ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй.

2019 оны 5-9 сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2019 оны 5-9 сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Монгол орны 2019 оны V-IX сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сард. ОЖД-аар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 4 градус хүйтнээс 8 градус дулаан, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 8-14 градус дулаан байдаг. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутгаар, Увс, Баянхонгорын өмнөд хэсэг, Завханы баруун хэсгээр уур амьсгалын нормоос 1.1-1.5 градусаар дулаан, бусад нутгаар нормын орчим байх төлөвтэй. ОЖД-аар Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Төв аймаг, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 20-35 мм, баруун ба говийн ихэнх нутгаар 4-10 мм, бусад нутгаар 10-20 мм хүртэл хур тунадас ордог. Энэ сард Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Хөвсгөлийн зүүн хэсэг, Төв аймаг, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын нормоос их, Говь-Алтайн ихэнх нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд хэсгээр бага, бусад нутгаар нормын орчим хур тунадас орох төлөвтэй.

Зургадугаар сард. ОЖД-аар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр 0-12 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорнодын зарим газраар, Сүхбаатарын баруун өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 18-24 градус, бусад нутгаар 12-18 градус дулаан байдаг. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутаг, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын нормоос 1.1-1.5 градусаар дулаан, бусад нутгаар нормын орчим байх төлөвтэй. Энэ сард Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Өвөрхангай,Төв, Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр 50-70 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангайн өмнөд хэсгээр 8-30 мм, бусад нутгаар 30-50 мм хүртэл хур тунадас ордог.  Энэ сард Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы ихэнх нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр уур амьсгалын нормоос бага, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутаг, Дорнод, Дундговийн өмнөд хэсгээр уур амьсгалын нормоос ахиу, бусад нутгаар нормын орчим хур тунадас орох төлөвтэй.

Долдугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсэг, Архангайн баруун хэсгээр 2-14 градус, Увс, Ховд, Говь-Алтайн зарим газраар, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутгаар 20-26 градус, бусад нутгаар 14-20 градус дулаан байдаг. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Дундговийн өмнөд хэсгээр уур амьсгалын нормоос 1.1-1.5 градусаар дулаан, бусад нутгаар нормын орчим байх төлөвтэй. ОЖД-аар Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх нутаг, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд, Сэлэнгийн баруун, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 80-120 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр 20-40 мм, бусад нутгаар 40-80 мм хүртэл бороо ордог. Энэ сард Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутгаар уур амьсгалын нормоос ахиу, бусад нутгаар нормын орчим бороо орох төлөвтэй.

Наймдугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр 0-12 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутгаар 18-24 градус, бусад нутгаар 12-18 градус дулаан байдаг. Энэ сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн ихэнх нутаг, Увс, Баянхонгорын өмнөд, Завхан, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын нормоос 1.1-1.5 градусаар дулаан, бусад нутгаар нормын орчим байх төлөвтэй. ОЖД-аар хур тунадас Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 70-90 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангайн өмнөд хэсгээр 20-40 мм, бусад нутгаар 40-70 мм ордог. Энэ сард Ховд, Говь-Алтайн ихэнх нутаг, Баян-Өлгий, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын нормоос бага, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар нормын орчим хур тунадас орох төлөвтэй.

Есдүгээр сард. ОЖД-аар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 4 градус хүйтнээс 6 градус дулаан, Өмнөговийн нутаг, Говь-Алтайн, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр 14-18 градус, бусад нутгаар 6-14 градус дулаан байдаг. Энэ сард Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутаг, Дорнодын зүүн хэсгээр уур амьсгалын нормоос 1.1-1.5 градусаар дулаан, бусад нутгаар нормын орчим байх төлөвтэй. ОЖД-аар хур тунадас Хөвсгөл, Булган, Төв,  Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Сэлэнгийн нутгаар 30-40 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завхан, Сүхбаатарын баруун өмнөд, Өвөрхангайн өмнөд хэсгээр 4-15 мм, бусад нутгаар 15-30 мм ордог. Энэ сард Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын нормоос бага, бусад нутгаар нормын орчим хур тунадас орох төлөвтэй. 2019 оны V-IX сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр агаарын температур 5, 6, 8 дугаар сард баруун аймгуудын нутгаар, 7 дугаар сард говийн аймгуудын нутгаар, 9 дүгээр сард ихэнх нутгаар уур амьсгалын нормоос 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар нормын орчим байх төлөвтэй. Хур тунадас 5 дугаар сард төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6 дугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр, 7 дугаар сард зүүн аймгуудын нутгаар, 8 дугаар сард нутгийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын нормоос их, харин 6, 8 дугаар сард баруун аймгуудын зарим газраар, 5, 9 дүгээр сард баруун аймгуудын өмнөд хэсгээр уур амьсгалын нормоос бага, бусад нутгаар нормын орчим орох төлөвтэй.

Сүүлийн жилүүдэд цаг агаарын гамшигт үзэгдлийн давтагдал, эрч хүч нэмэгдэж байгаа тул зуны хугацаанд зурвас газраар үе үе ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, салхины түр зуурын хүчтэй ширүүсэлт ажиглагдах магадлал өндөр байна. Мөн хаврын сүүлч, зуны эхээр гэнэт цочир хүйтрэх, зуны дунд үеэр хэд хоногоор хүчтэй халж үр тариа, бэлчээрийн болон таримал ургамлын ургалтад тааламжгүй нөлөөлөх, намрын сүүлчээр нойтон цас орж тариа, хүнсний ногоо цасанд дарагдах зэрэг байгаль цаг агаарын тааламжгүй нөхцөл ажиглагдаж болзошгүйг анхаарна уу.

2019 оны 5 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2019 оны 5-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНЫ АНХААРАЛД

  Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) аймгуудын нутаг гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ. Цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 12 цагаар болон нэг, тав хоногоор нарийвчлан гаргаж радио, телевиз, хэвлэлээр нийтэд мэдээлдэг. Цаг агаарын байдал эрс өөрчлөгдөн цаашид хөдөө аж ахуйн болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй тохиолдолд “Урьдчилан анхааруулах мэдээ”, “Урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ” гаргаж радио, телевизээр нийт ард ­иргэдэд, харин эд хөрөнгө, иргэдийн амь нас хохирохоор онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр бол “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ” гаргаж “Харанга” дохиотойгоор мэдээлэх ба мэдээллийг онцгой байдлын шугамаар нийт ард иргэд, төр засгийн бүх шатны удирдлагад шуурхай хүргэдэг. Холбогдох газрын удирдлага “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ”-г хүлээн авмагц мэдээллийг өөрийн харъяа нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэгтэй.   Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрсэдсэн, байгаль орчин, эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж, уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаархи мэдээллийг нэгтгэн Улсын онцгой байдлын газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтэс, аймгийн Цаг уур, орчны шинжилгээний алба, Улаанбаатар хотын Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээлийн хүрээлэнд 3 хоногийн дотор ирүүлнэ. Цаг агаарын мэдээний талаар лавлах, эсвэл байгаль цаг уурын сонин хачин үзэгдлийн талаархи мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газар, Урьдчилан мэдээлэх хэлтсийн 326606, 326609 утсаар өгөх юмуу "УБ-46, Жуулчны гудамж-5, Цаг уур, орчны шинжилгээний газрын “Урьдчилан мэдээлэх хэлтэст" гэсэн хаягаар ирүүлнэ.   УУР АМЬСГАЛЫН ТОЙМ 1981-2010 оны дунджаар тавдугаар сард агаарын  температурын  дундаж нь Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 4 градус хүйтнээс 8 градус дулаан, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 8-14 градус дулаан байдаг (1 дүгээр зураг). Гэвч энэ нь жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал: Сүүлийн жилүүдийн байдлаар 1992, 2000,  2007, 2009, 2017 онд олон жилийн дунджаас 1.0-2.5 градусаар дулаан байж, Орхон-Сэлэнгийн хөндий, говь, талын нутгаар өдөртөө 32-37 градус хүрч халж байсан бол 1995, 2011,2016 онд ихэнх нутгаар 2-3 градусаар хүйтэн байв. Хур тунадас нь Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Төв аймаг, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 20-30 мм, баруун ба говийн ихэнх нутгаар 4-10 мм, бусад нутгаар 10-20 мм хүртэл хур тунадас ордог (2 дугаар зураг). Гэвч сүүлийн жилүүдийн байдлаар 1996, 1998, 2004, 2009, 2017 онд харьцангуй бага хур тунадас орж, хуурай халуун байснаас ой хээрийн түймэр ихтэй байв. Харин 1988, 1999, 2002, 2003, 2005, 2010, 2011, 2014, 2016 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 дахин их хур тунадас орсноос 2011 онд Дархан-Уул, 2005 онд Хэнтийн Дадалд, 2014 онд Төв аймгийн Баян, Хэнтийн Оргилд, 2016 онд Сүхбаатарын Баяндэлгэрт 72-85мм буюу уур амьсгалын дунджаас 5-6 дахин их орсон байна. Тавдугаар сард салхины хурд 15 м/с-ээс дээш ширүүсч шороон шуурга шуурах тохиолдол олон жилийн дунджаар говь болон зүүн зүгийн нутгаар 10-15, бусад нутгаар 5-7 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины хамгийн их хурд 1991 онд Увс, Говь-Алтайн нутгаар 28-34 м/с, 1993, 1996 онд Говь-Алтай, Өвөрхангай, Хэнтэй, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн нутгаар 34-40 м/с хүртэл ширүүсч хүчтэй шороон болон цасан шуурга шуурч иргэд, аж ахуйн байгууллагуудад ихээхэн хэмжээний хохирол учруулж байжээ.       

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Бaруун аймгуудын нутаг. Агaaрын темперaтурын сарын дундаж нь Алтай, Хангайн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 8 градус дулаан, Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад хэсгээр 9-14 градус дулаан буюу Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-с дулаан, бусад нутгаар дунджийн орчим бaйх төлөвтэй(3 дугаар зураг). Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус хүрч сулхан цочир хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногийн эхээр Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Энэ сард ихэнх нутгаар ОЖД-н орчим хур тунадас орох төлөвтэй (4 дүгээр зурaг ). Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр, гурав дугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар бороо орох төлөвтэй. Дээрх үеүдэд зарим газраар салхи 12-14м/с хүрч ширүүсэх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-22 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.   Төвийн аймгуудын нутаг. Агaaрын темперaтурын сарын дундаж нь Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хэсгээр 0-8 градус, бусад хэсгээр 9-14 градус дулаан буюу Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД-с дулаан, бусад нутгаар дунджийн орчим бaйх төлөвтэй(3 дугаар зураг). Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулсаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байх төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн эхээр Орхон, Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулсаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байх төлөвтэй. Энэ сард Хөвсгөлийн зүүн, Архангайн зүүн хойд, Төв аймгийн хойд хэсгээр, Сэлэнгэ, Булганы ихэнх нутгаар ОЖД-с бага зэрэг ахиу, бусад нутгаар  дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй(4 дүгээр зурaг). Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Энэ үеүдэд салхи зарим газраар 9-14 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.   Зүүн аймгуудын нутаг. Агaaрын темперaтурын сарын дундаж нь бүх нутгаар 8-14 градус дулаан байх ба Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй(3 дугаар зураг). Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх ба ялангуяа гуравдугаар арав хоногийн эхээр 25-30 градус хүрч дулаарах төлөвтэй. Энэ сард Хэнтийн хойд хэсгээр ОЖД-с бага зэрэг ахиу, Сүхбаатарын өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй (4 дүгээр зураг). Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Дээрх үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.   Говийн аймгуудын нутаг. Агaaрын темперaтурын сарын дундаж нь Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 14-20 градус, бусад нутгаар 8-14 градус дулаан буюу ихэнх нутгаар ОЖД-с 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй(3 дугаар зураг) Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногийн эхээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Энэ сард Өмнөговийн зүүн, Дундговийн зүүн өмнөд хэсэг, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын  дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй(4 дүгээр зурaг). Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бороо хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар 15-17 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

Нийт албан хаагчдын анхааралд

Нийт албан хаагчдын анхааралд

Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх, өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулсаар байна. Иймд төвийн галын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авч ажиллахыг анхааруулж байна. Үүнд:
  • Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор ил задгай гал гаргахгүй байх
  • Цахилгааны аюулгүй байдалд үзлэг шалгалтыг 7 хоногт 1 удаа зохион байгуулах, эрсдэл бүхий нөхцөл байдлыг арилгах арга хэмжээ авч ажиллах
  • Цахилгаан хэрэгслийг хэрэглээгүй үед байнга салгаж хэвших
  • Тамхийг зөвхөн зөвшөөрөгдсөн цэгт татах, тамхи, чүдэнзний галыг бүрэн унтрааж байх
  • Ээлжийн ажилтан болон жижүүрүүдийн сонор сэрэмж, хариуцлагыг дээшлүүлэх, ажилтан бүр ажлын байрандаа галын үзлэг шалгалтыг тогтмол хийж байх
  • Хиншүү, утаа үнэртсэн тохиолдолд цаг алдалгүй холбогдох албан тушаалтанд мэдэгдэх, шуурхай арга хэмжээ авах. “НЦУТ-д онцгой тохиолдлын үед ажиллах журам”-ын дагуу ажиллах.
  • Өөрийгөө болон бусдыг галын аюулаас урьдчилан сэргийлэх
  • Шатамхай шингэн агуулж буй агуулах савны аюулгүй байдлыг хангах
  • Гал унтраагуур болон галын анхан шатны багаж хэрэгсэлд үзлэг хийж, бэлэн байдлыг хангах
  • Галын хорыг ажиллуулах дараалалтай танилцсан байх

Гал унтраагуурын бүтэц:

Ажиллуулах дараалал:
  • Гал унтраагуурыг ажиллуулахдаа зүүн гараараа бариулаас барьж, баруун гараараа цацруулагч хоолойг галын голомт руу аль болохоор ойртуулан чиглүүлж түгжээг мултлан бариулыг чанга атгана. Ингэхдээ баллоныг хэвтээ байдалд хүртэл хазайлгаж болохгүй.
  • Манометртэй галын хорны хийн даралтын заалт ногоон хэсэгт байх ёстой
  • Шүрших зай хоёр метр хүртэл. Хоёр килограммын галын хор 10 секундын дотор дуусдаг тул аль болох түргэн, оновчтой шүрших нь чухал
  • Галыг салхины уруу унтрааж байхыг мартуузай.

Галыг гарахад нөлөөлдөг хүчин зүйлс:

Галын хорны ангилал, тэмдэглэгээ, төрөл, хэрэглээ