Удирдах ажилтны семинар, зөвлөгөөн

УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СЕМИНАР, 
ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА.

Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны семинар, зөвлөгөөн 2017 оны 2 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Цаг уур, орчны шинжилгээний газарт явагдаж байна.

Зөвлөгөөнөөр аймаг, нийслэлийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын 2016 оны үйл ажиллагааны тайлан, салбарын хэмжээнд хүндэрч буй асуудлын талаар хэлэлцэх, нэгдсэн шийдэлд хүрэх, ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарыг 2025 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл, албаны үйл ажиллагааг шинэчлэх, боловсронгуй болгох зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэж байна.

Өнөөдрийн зөвлөгөөн дээр Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны байцаагч Д.Маасүрэн, Нислэгийн цаг уурын төвийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтнүүд төв, орон нутгийн нислэгийн үйлчилгээний тайлан, дүн, мэдээний чанар, таарц, саатлын талаар болон тус төвийн техник, технологийн дэвшил, ололт амжилт, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар тайлан, илтгэл тавьж санал солилцлоо.

IND-174 Гэрчилгээ

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ ИНД-174-ИЙН ДАГУУ ОЛГОГДСОН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУГАЦААГ ХОЁР ЖИЛЭЭР СУНГУУЛЛАА.

Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны даргын баталсан удирдамжийн дагуу томилогдсон ажлын хэсэг үзлэг шалгалтыг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 7 хоног ийн хугацаатай явуулж, ажлын хэсгийн тайланг үндэслэн ИНД-174-01 тоот гэрчилгээний хугацааг 2 жилээр сунгалаа.

Морин-Уул локаторын станцын замын цасыг цэвэрлэв

Морин-Уул локаторын станцын замын цасыг цэвэрлэв

Монгол орны төвийн бүс нутгийн байгалийн онц аюултай үзэгдлийг илрүүлэх, нислэгийн аюулгүй ажиллагааг хангасан цаг уурын локаторын мэдээгээр үйлчлэх үүрэг бүхий тус төвийн Морин-Уул локаторын станцын зам дарагдаж, ээлжийн ажилтнуудыг хүргэхэд хүндрэлтэй болсон тул өөрсдийн хүчээр замын цасыг цэвэрлэж, ажил хэвийн явагдах боломжтой боллоо.

ИНЕГ-ын дэд дарга НЦУТ-н үйл ажиллагаатай танилцлаа

ИНЕГ-ын дэд дарга НЦУТ-н үйл ажиллагаатай танилцлаа

Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны дарга С.Манлай байцаагч нарын хамт Нислэгийн цаг уурын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.15133692_1177500498996593_57191383_o  

“HimawariCast” хиймэл дагуулын мэдээлэл хүлээн авах болон боловсруулах, системийн синоптикийн боловсруулалт, программ хангамжийн талаар сургалт явагдлаа

HimawariCast” хиймэл дагуулын мэдээлэл хүлээн авах болон боловсруулах, системийн

синоптикийн боловсруулалт, программ хангамжийн талаар сургалт явагдлаа

Японы Цаг уурын агентлагийн санхүүгийн тусламжтайгаар Дэлхийн цаг уурын байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Японы “Ориентал Электроникс” корпораци Нислэгийн цаг уурын төвд “HimawariCast” хиймэл дагуулын мэдээлэл хүлээн авах, боловсруулах системийн суурилуулалтын ажлыг 2016 оны 10 дугаар сарын сүүлчээр хийж дуусгасан.

 Энэ сарын 08-10-ны өдрүүдэд уг төхөөрөмжийн синоптикийн боловсруулалт, программ хангамжийн талаар Токиогийн Тайфуны төвийн Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах синоптик Шижи Нишимура, судалгааны ажилтан Жуни Фукуда, судалгааны туслах ажилтан Кеничи Нонака нар  сургалт, дадлагын ажил явууллаа.  Сургалтад тус төвийн инженерүүдээс гадна НААХЗА-ын байцаагч Д.Маасүрэн, ЦУОШГ-ын ахлах мэргэжилтэн Ш.Хадбаатар, Урьдчилан мэдээлэх секторын синоптик инженер Х.Ахметали, Б.Цогтбаатар, эрдэм шинжилгээний дэд ажилтан М.Батжаргал нар оролцлоо.

“Аюулгүй ажиллагааны батламж” гардан авлаа

“Аюулгүй ажиллагааны батламж” гардан авлаа

zurag1

Иргэний нисэхийн тухай Монгол улсын хууль, иргэний нисэхийн холбогдох дүрмүүдийн шаардлага, заавар, журмуудыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах, нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангасан Цаг уурын үйлчилгээ үзүүлэх “Аюулгүй ажиллагааны батламж”-ийг ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн дарга С.Ерханат Нислэгийн цаг уурын төвийн дарга Б.Баньдсүрэнд гардууллаа.

Тропикийн циклон ба Хар салхи

Тропикийн циклон ба Хар салхи

Нислэгийн цаг уурын төвөөс хамтран ажилладаг авиакомпаниуддаа сэрэмжлүүлэх үүднээс дараах мэдээллийг оруулж байна. Сүүлийн үед бидний нисэн очдог олон улсын нисэх буудлуудад /Чежү арал, Пусан, Нарита..... г.м/ хар салхи болох давтагдал ихсэж байгаа тул та бүхэн энэхүү мэдээлэлтэй танилцан үйл ажиллагаагаа төлөвлөнө үү.

Ахмадуудаа хүлээн авлаа

Ахмадуудаа хүлээн авлаа

Монголын ахмадын өдрийг тохиолдуулан тус төвөөс гавъяаны амралтаа эдэлж буй өндөр настнуудаа 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тус байгууллагад болон цаг уурын системийн байгууллагад олон жилийн хүч хөдөлмөрөө зориулан гавъяаны амралтаа эдэлж буй 12 ахмад байгаа бөгөөд 80-аас дээш насны 2, 70-аас дээш настай-3, 60-аас дээш насны 4, 60 хүртэлх насны 3 ахмад энх тунх амьдарч байна.

ahmad2016-2

“Himawari cast” танилцуулах өдөрлөг

"Himawari cast" cистемийг танилцуулах сургалт

Нислэгийн цаг уурын төвд Дэлхийн цаг уурын байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Японы “Ориентал Электроникс” корпораци “HimawariCast”хиймэл дагуулын мэдээлэл хүлээн авах, боловсруулах системийн himawari-1суурилуулалтын ажлыг хийж дуусгаад, өнөөдөр буюу 10 дугаар сарын 25-ны өдөр “Ориентал Электроникс” компанийн ерөнхийлөгч ноён Южи Хаяаши уг төхөөрөмжийн талаар танилцуулах сургалт явууллаа. Сургалтад тус төвийн инженерүүдээс гадна Цаг уур, орчны шинжилгээний газрын Цахим хуудас, орон нутгийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Урьдчилан мэдээлэх секторын синоптик инженер, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн систем, сүлжээний инженерүүд оролцлоо. Цаашид ч шат дараалсан сургалтууд явагдах болно.himawari-2

Дашрамд сонирхуулахад Himawari /Наранцэцэг/ хиймэл дагуулыг анх 2000 онд хөөргөснөөс хойш 8 дахь хиймэл дагуулыг 2015 оны 7 дугаар сараас хөөргөж, мэдээллийг цаг уурын мэргэжилтнүүд ашиглаж байна.HimawariCast цаг уурын байран хиймэл дагуулын хүлээн авах, боловсруулах системийг суурилуулснаар далай тэнгис, элсэн цөл, уулархаг бүс нутгийн агаар мандлын үзэгдлийг орон зайн өндөр нарийвчлалтайгаар, цаг хугацааны богино давтамжтайгаар хянаж шинжлэн судлах боломжтой бөгөөд цаг агаарын урьдчилсан мэдээний чанар, таарц сайжрах, хэрэглэгчдэд багц зураглалыг дамжуулах, нислэгийн цаг уурын үйлчилгээнд чухал ач холбогдолтой юм.

Himawari Cast

Himawari Cast

Японы Цаг уурын агентлагийн санхүүгийн тусламжтайгаар Дэлхийн цаг уурын байгууллага “HimawariCast” хиймэл дагуулын мэдээлэл хүлээн авах болон боловсруулах, систем суурилуулах төслийг Ази Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлж байна.himawari-m2

        Уг төслийн хүрээнд Японы “Ориентал электроникс” корпорацийн хиймэл дагуулын газрын системийн мэргэжилтнүүд “HimawariCast” системийн хүргэлт, нийлүүлэлт, суурилуулалтын ажлыг амжилттай хийж гүйцэтгээд, 2016 оны 10 дугаар сарын 28-нд Нислэгийн цаг уурын төвд хүлээлгэн өглөө.

Уг үйл ажиллагаанд Дэлхийн цаг уурын байгууллагын төлөөлөгч, Бүс нутгийн хөгжлийн зохицуулалтын хөтөлбөрийнахлах менежер Куниюки Шида, “Ориентал электроникс” корпорацийн ерөнхийлөгч Южи Хаяаши, харилцаа холбооны системийн хэлтсийн менежер Наоми Тамура, тус төвийн удирдлага, мэргэжилтнууд оролцлоо.himawari-m1

Японы Цаг уурын агентлагийн Himawari-8 цаг уурын шинэ хиймэл дагуулыг 2014 оны 10 дугаар сарын 07-нд хөөргөсөн бөгөөд  2015 оны 07 сард  MTSAT-2-оор сольж (Японд мөн Himawari-7 гэж ч нэрлэдэг) үйл ажиллагаа явуулж байгаа болно.

Himawari-9 хиймэл дагуулыг 2016 онд нөөц байдлаар хөөргөх бөгөөд 2 хиймэл дагуул хоёулаа зүүний 140 градус орчимд байрлах ба Зүүн өмнөд Ази болон Баруун Номхон далайд 15 жилийн турш ажиглалт хийх болно.

Японы Цаг уурын агентлаг нь хиймэл дагуулын харилцаа холбоогоор дамжуулан зураглалын үндсэн багцыг хэрэглэгчдэд түгээх үйлчилгээг эхлүүлээд байна.

Himawari-9 хиймэл дагуулыг 2016 онд нөөц байдлаар хөөргөх болно. Хоёр хиймэл дагуул хоёулаа зүүний 140 градус орчимд байрлах бөгөөд Зүүн өмнөд Ази болон Баруун Номхон далайд 15 жилийн турш ажиглалт хийх болно.

      Энэ дашрамд Дэлхийн цаг уурын байгууллагын төлөөлөгч, Бүс нутгийн хөгжлийн зохицуулалтын хөтөлбөрийн ахлах менежер Куниюки Шида ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллгааны хяналт зохицуулалтын газрын Цаг уурын байцаагч Д.Маасүрэн, Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны инженерүүдийг хүлээн авч уулзан  БНСУ-ын Цаг уурын газрын санхүүжилтээр ДЦУБ-аас хэрэгжүүлж байгаа “Нислэгийн цаг уурын төвийн үйл ажиллагааг орчин үеийн түвшинд хүргэх” төслийн тухай танилцуулав.

himawari-m5  himawari-m4   himawari-m3