Хаврын улирлын цаг агаарын урьдчилсан мэдээ

МОНГОЛ ОРНЫ 2017 ОНЫ IV-IX САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Дөрөвдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Увсын хойд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөл, Архангай, Говь-Алтайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр 3 градус хүйтнээс 1,5 градус дулаан, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар 7-11 градус дулаан, бусад нутгаар 2-6 градус дулаан байдаг

Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 10-14мм, Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Завхан, Сүхбаатарын баруун өмнөд, Ховд,  Өвөрхангай, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтийн өмнөд хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэрийн ихэнх нутгаар 1-5 мм, бусад нутгаар 6-9 мм хүртэл хур тунадас ордог.

Энэ сард Баян-Өлгий, Увс, Архангай, Дорноговийн ихэнх нутаг, Завханы хойд ба зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Сүхбаатарын баруун, Дундговийн зүүн, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Тавдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөл, Архангай, Говь-Алтайн баруун, Баянхонгор, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр 5-9 градус, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 15-19 градус, бусад нутгаар 10-14 градус дулаан байдаг.

Энэ сард агаарын дундаж температур Дорнодын хойд болон зүүн өмнөд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар Увсын зүүн, Архангайн зүүн өмнөд, Өвөрхангайн баруун хойд, Булган, Хэнтийн зүүн хойд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр 21-30 мм, баруун ба говийн ихэнх нутгаар 3-11 мм, бусад нутгаар 12-20 мм хүртэл хур тунадас ордог.

Энэ сард Баян-Өлгий, Архангай, Сэлэнгийн ихэнх нутаг, Увсын баруун, Ховд, Баянхонгорын баруун хойд, Говь-Алтай, Төв аймгийн зүүн хойд, Завхан, Хөвсгөл, Дундговийн зүүн өмнөд, Булган, Хэнтий, Дорнодын хойд, Өмнөговийн зүүн, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Зургадугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөл, Архангай, Говь-Алтайн баруун, Баянхонгор, Өвөрхангайн баруун хойд хэсгээр 10-14 градус, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байдаг.

Энэ сард агаарын дундаж температур Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Ховд, Архангай, Дорнодын хойд, Төв аймгийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар уг дунджийн орчим байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар Хөвсгөлийн зүүн, Өвөрхангай,Төв, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсэг, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 48-70 мм, Баян-Өлгий, Увс, Өвөрхангайн өмнөд, Завханы баруун өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 8-28 мм, бусад нутгаар 29-46 мм хүртэл хур тунадас ордог.

 Энэ сард Ховд, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Долдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн баруун хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 12-17 градус, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 22-27 градус, бусад нутгаар 17-21 градус дулаан байдаг.

Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун хойд, Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар Архангай, Булганы ихэнх нутаг, Хөвсгөлийн зүүн хагас, Өвөрхангай, Төв аймгийн баруун хойд, Сэлэнгийн баруун, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын хойд болон зүүн өмнөд хэсгээр 75-107 мм, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр 13-44 мм, бусад нутгаар 45-75 мм хүртэл бороо ордог.

 Энэ сард Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хойд, Завханы баруун өмнөд хэсэг, Увсын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд, Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Наймдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 20-25 градус, Баян-Өлгийн баруун, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байдаг

Энэ сард Баян-Өлгийн ихэнх нутаг, Увсын баруун, Сүхбаатарын зүүн, Дорнод өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар хур тунадас Хөвсгөл, Архангайн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 71-100 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр 13-40 мм, бусад нутгаар 41-70 мм ордог.

Энэ сард Баян-Өлгийн ихэнх нутаг, Увс, Архангайн баруун өмнөд, Ховдын баруун хойд, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун, Завхан, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун өмнөд болон зүүн, Дундговийн зүүн, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсэг, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Есдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 14-19 градус, Баян-Өлгийн баруун, Завханы хойд болон зүүн, Говь-Алтайн баруун болон хойд, Баянхонгорын баруун хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байдаг.

Энэ сард Ховд, Дундговь, Төв, Хэнтий, Говь-Сүмбэр, Дорноговийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Сэлэнгэ, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын баруун, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар хур тунадас Хөвсгөл, Хэнтий, Дорнодын хойд, Булганы зүүн хойд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр 30-44 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завхан, Архангай, Сүхбаатарын баруун өмнөд, Өвөрхангайн өмнөд хэсгээр 4-16 мм, бусад нутгаар 17-30 мм ордог

Энэ сард Ховдын өмнөд, Завхан, Хөвсгөл, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Увс, Сэлэнгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, Говь-Алтайн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

 

Солонгосын цаг уурын газрын төлөөлөгчидтэй уулзлаа

СОЛОНГОСЫН ЦАГ УУРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

ДЦУБ болон  Солонгосын цаг уурын  газраас тус Төвд хэрэгжүүлж байгаа “Монголын Нислэгийн цаг уурын үйлчилгээг орчин үеийн түвшинд хүргэх” төслийн хүрээнд Солонгосын цаг уурын  газар болон Солонгосын цаг уурын  үйлдвэрлэлийг дэмжих агентлагийн төлөөлөгчидтэй Төвийн дарга Б.Баньдсүрэн уулзаж төслийн талаар санал солилцлоо. Уулзалтаар төслийн явцад хүлээгдэж буй асуудлуудын талаар ярилцаж цаашид төслийн хэрэгжилтийг шуурхай үргэлжлүүлэх тал дээр талууд харилцан тохиролцлоо.

Удирдах ажилтны семинар, зөвлөгөөн

УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СЕМИНАР, 
ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА.

Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны семинар, зөвлөгөөн 2017 оны 2 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Цаг уур, орчны шинжилгээний газарт явагдаж байна.

Зөвлөгөөнөөр аймаг, нийслэлийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын 2016 оны үйл ажиллагааны тайлан, салбарын хэмжээнд хүндэрч буй асуудлын талаар хэлэлцэх, нэгдсэн шийдэлд хүрэх, ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарыг 2025 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл, албаны үйл ажиллагааг шинэчлэх, боловсронгуй болгох зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэж байна.

Өнөөдрийн зөвлөгөөн дээр Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны байцаагч Д.Маасүрэн, Нислэгийн цаг уурын төвийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтнүүд төв, орон нутгийн нислэгийн үйлчилгээний тайлан, дүн, мэдээний чанар, таарц, саатлын талаар болон тус төвийн техник, технологийн дэвшил, ололт амжилт, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар тайлан, илтгэл тавьж санал солилцлоо.

IND-174 Гэрчилгээ

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ ИНД-174-ИЙН ДАГУУ ОЛГОГДСОН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУГАЦААГ ХОЁР ЖИЛЭЭР СУНГУУЛЛАА.

Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны даргын баталсан удирдамжийн дагуу томилогдсон ажлын хэсэг үзлэг шалгалтыг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 7 хоног ийн хугацаатай явуулж, ажлын хэсгийн тайланг үндэслэн ИНД-174-01 тоот гэрчилгээний хугацааг 2 жилээр сунгалаа.

Морин-Уул локаторын станцын замын цасыг цэвэрлэв

Морин-Уул локаторын станцын замын цасыг цэвэрлэв

Монгол орны төвийн бүс нутгийн байгалийн онц аюултай үзэгдлийг илрүүлэх, нислэгийн аюулгүй ажиллагааг хангасан цаг уурын локаторын мэдээгээр үйлчлэх үүрэг бүхий тус төвийн Морин-Уул локаторын станцын зам дарагдаж, ээлжийн ажилтнуудыг хүргэхэд хүндрэлтэй болсон тул өөрсдийн хүчээр замын цасыг цэвэрлэж, ажил хэвийн явагдах боломжтой боллоо.

ИНЕГ-ын дэд дарга НЦУТ-н үйл ажиллагаатай танилцлаа

ИНЕГ-ын дэд дарга НЦУТ-н үйл ажиллагаатай танилцлаа

Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны дарга С.Манлай байцаагч нарын хамт Нислэгийн цаг уурын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.15133692_1177500498996593_57191383_o  

“HimawariCast” хиймэл дагуулын мэдээлэл хүлээн авах болон боловсруулах, системийн синоптикийн боловсруулалт, программ хангамжийн талаар сургалт явагдлаа

HimawariCast” хиймэл дагуулын мэдээлэл хүлээн авах болон боловсруулах, системийн

синоптикийн боловсруулалт, программ хангамжийн талаар сургалт явагдлаа

Японы Цаг уурын агентлагийн санхүүгийн тусламжтайгаар Дэлхийн цаг уурын байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Японы “Ориентал Электроникс” корпораци Нислэгийн цаг уурын төвд “HimawariCast” хиймэл дагуулын мэдээлэл хүлээн авах, боловсруулах системийн суурилуулалтын ажлыг 2016 оны 10 дугаар сарын сүүлчээр хийж дуусгасан.

 Энэ сарын 08-10-ны өдрүүдэд уг төхөөрөмжийн синоптикийн боловсруулалт, программ хангамжийн талаар Токиогийн Тайфуны төвийн Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах синоптик Шижи Нишимура, судалгааны ажилтан Жуни Фукуда, судалгааны туслах ажилтан Кеничи Нонака нар  сургалт, дадлагын ажил явууллаа.  Сургалтад тус төвийн инженерүүдээс гадна НААХЗА-ын байцаагч Д.Маасүрэн, ЦУОШГ-ын ахлах мэргэжилтэн Ш.Хадбаатар, Урьдчилан мэдээлэх секторын синоптик инженер Х.Ахметали, Б.Цогтбаатар, эрдэм шинжилгээний дэд ажилтан М.Батжаргал нар оролцлоо.

“Аюулгүй ажиллагааны батламж” гардан авлаа

“Аюулгүй ажиллагааны батламж” гардан авлаа

zurag1

Иргэний нисэхийн тухай Монгол улсын хууль, иргэний нисэхийн холбогдох дүрмүүдийн шаардлага, заавар, журмуудыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах, нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангасан Цаг уурын үйлчилгээ үзүүлэх “Аюулгүй ажиллагааны батламж”-ийг ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн дарга С.Ерханат Нислэгийн цаг уурын төвийн дарга Б.Баньдсүрэнд гардууллаа.

Тропикийн циклон ба Хар салхи

Тропикийн циклон ба Хар салхи

Нислэгийн цаг уурын төвөөс хамтран ажилладаг авиакомпаниуддаа сэрэмжлүүлэх үүднээс дараах мэдээллийг оруулж байна. Сүүлийн үед бидний нисэн очдог олон улсын нисэх буудлуудад /Чежү арал, Пусан, Нарита..... г.м/ хар салхи болох давтагдал ихсэж байгаа тул та бүхэн энэхүү мэдээлэлтэй танилцан үйл ажиллагаагаа төлөвлөнө үү.