Тоног төхөөрөмж хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо

Тоног төхөөрөмж хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо

Иргэний нисэхийн ерөнхий газар болон Цаг уур орчны шинжилгээний газрын хамтын ажиллагааны хүрээнд Нислэгийн цаг уурын төвд орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх ажилд дэмжлэг үзүүлж, “Цаг уурын тоон прогнозын боловсруулалтын сервер, програм хангамж” нийлүүлэх ИНЕГ/УТ/ТББ/Б-03/17/4 гэрээнд заагдсаны дагуу DELL POWEREDGE R930 маркийн цаг агаарын тоон прогнозын боловсруулалтын 144 сая төгрөгийн өртөг бүхий өндөр хүчин чадалтай серверийг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр боллоо. Ёслолын ажиллагаанд ИНЕГ-ын АНБЗХ-ийн дарга Ё.Эрдэнэбат, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын Агаарын навигацийн бэлтгэл ажлын хэсгийн дарга П.Пүрэвсүх, ЦУОШГ-аас дэд дарга Б.Баттулга болон албаны бусад хүмүүс оролцов.

Сервер компьютерыг ашигласнаар Дэлхийн цаг уурын байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн тоон загварын үр дүнг цаг хугацааны хоцрогдолгүйгээр ашиглах боломжтой болж байгаа бөгөөд нислэгт зориулсан цаг агаарын урьдчилсан мэдээний таарц, чанар дээшилж, агаарын тээвэрлэгчдэд нарийвчлал өндөртэй цаг агаарын зураг мэдээгээр үйлчлэх олон талын ач холбогдолтой. Ингэснээр нислэгийн цаг уурын үйлчилгээнд дэвшилт гарч олон улсын жишигт нийцэх алхам нэмэгдэж байна.

 

ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин НЦУТ-н албан хаагчидтай уулзлаа

ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин НЦУТ-н албан хаагчидтай уулзлаа

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, мэргэжилтэн Д.Уламбаяр нар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалд шилжин ажиллахтай холбоотой төлөвлөгдсөн ажлууд, хүний нөөцийн бодлого, хөтөлбөрийг зөв төлөвлөх, сонгон шалгаруулах, бүрдүүлэх, ур чадварыг үнэлэх, радарын станцын талаар цаашид авах арга хэмжээний тухай ярилцаж, санал солилцлоо.

Галт уулын сэрэмжлүүлэг мэдээлэл

ГАЛТ УУЛЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭЛЭЛ

Японы Токио хотоос баруун хойд зүгт байрлах Гүнма мужийн Күсацү галт уул өнөөдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09:59 цагт дэлбэрсэн байна.

Уг галт уул идэвхжсэнтэй холбогдуулан Японы цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлэг мэдээлэл гаргасан байна. Иймд нислэгийн аюулгүй ажиллагаатай холбогдуулан хамтран ажилладаг авиакомпаниуддаа нисэн очдог олон улсын нисэх буудлуудын ойролцоо галт уул идэвхжиж байгааг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: http://www.jma.go.jp/en/volcano/

Оны ажлаа дүгнэв

Оны ажлаа дүгнэв

            Нислэгт аюулгүй ажиллагааг хангасан цаг агаарын бүх төрлийн мэдээ, мэдээллээр үйлчилдэг Нислэгийн цаг уурын төвийн хамт олон 2017 оны ажлаа дүгнэж, шилдгүүдээ тодрууллаа. 2017 онд Олон улсын 7463, орон нутгийн 5472, онцгой ба тусгай үүргийн 139 нислэгийг 93,73%-ийн дундаж таарцтай урьдчилсан мэдээгээр, 15118 бодит мэдээгээр үйлчилж ажилласан.

            Жилийн ажлын үзүүлэлтээр хамт олноо хошуучлан нислэгт өндөр таарцтай мэдээгээр үйлчилж, нислэгийн саатал гаргаагүй ажилласан МҮХ-ийн ахлах синоптик Б.Сүхбаатар “Байгууллагын тэргүүн”–ээр, ахлах синоптик Б.Солонго, Нислэгийн цаг уурын Буянт-Ухаа өртөөний инженер Х.Агиймаа, Локатор цаг уурын Морин-Уул станцын дизель генераторч Л.Алтангэрэл, ЗДХЧХ-ийн жижүүр сантехникч Р.Төмөрбаатар нар салбарын аваргаар тус тус тодорлоо.

              Мөн хурлын төгсгөлд оны азтан тодруулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

Мэргэшлийн үнэмлэхний хугацааг сунгалаа

Мэргэшлийн үнэмлэхний хугацааг сунгалаа

Энэ сарын 13-ны өдөр Төв, орон нутгийн нислэгт цаг уурын мэдээгээр  үйлчлэх эрхийн хугацаа дууссан болон шинээр ажилд орсон 8 синоптик инженер, 10 нисэх буудлын техникчдээс "Нислэгийн цаг уурын мэргэшлийн үнэмлэх олгох журам"-ын дагуу шалгалт авлаа.

хамтарсан уулзалт зохион байгууллаа

Хамтарсан уулзалт зохион байгууллаа

Өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нислэгийн цаг уурын төвд Улаанбаатар дахь Туркиш эйрланес компанийн төлөөлөгчид, ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны ААНХХ-ийн байцаагчид, тус төвийн дарга, ажилтнууд хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Мэдээлэл, үйлчилгээний дарга Б.Болормаа НЦУТ-ийн өнөөгийн үйл ажиллагаа, нислэгт нөлөөлж буй цаг агаарын үзэгдлүүд, цаг агаараас шалтгаалсан нислэгийн саатал, урьдчилсан мэдээний таарцыг танилцуулж, уулзалтанд оролцогчид нислэгийн аюулгүй ажиллагааг хангах, саатлыг бууруулах талаар авах арга хэмжээний тухай харилцан саналаа солилцож, төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Туркиш эйрланес компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Али Өздемир хамтарсан уулзалт чухал ач холбогдолтой болсныг онцлоод цаашид Монгол орны цаг агаарын онцлог байдалтай уялдуулан нислэгийн цагийн хуваарьт зохицуулалт хийх талаар онцгой анхаарч, нислэгийн саатлыг бууруулах талаар хамтран ажиллах  болно гэдгээ илэрхийллээ.

 

Морин-Уул локаторын станцын замын цасыг цэвэрлэв

Морин-Уул локаторын станцын замын цасыг цэвэрлэв 

Монгол орны төвийн бүс нутгийн байгалийн онц аюултай үзэгдлийг илрүүлэх, нислэгийн аюулгүй ажиллагааг хангасан цаг уурын локаторын мэдээгээр үйлчлэх үүрэг бүхий тус төвийн Морин-Уул локаторын станцын зам дарагдаж, ээлжийн ажилтнуудыг хүргэхэд хүндрэлтэй болсон тул өөрсдийн хүчээр замын цасыг цэвэрлэж, ажил хэвийн явагдах боломжтой боллоо.

БОАЖ-ын сайд тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа

БОАЖ-ЫН САЙД ТУС ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус төвийн Морин-Уул локатор, цаг уурын станцад очиж үйл ажиллагаатай нь танилцав.

НМҮА-ны өдөрлөгт оролцов

НМҮА-НЫ ӨДӨРЛӨГТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны 15 жилийн ойг тохиолдуулан хэрэглэгч, томилогдсон мэдээлэгч нарын дунд зохион байгуулсан асуулт хариултын тэмцээнд тус төвийн Мэдээлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Болормаа, Чанарын менежер П.Сэржмядаг нар амжилттай оролцож II дугаар байр эзлэв.

Ахмад

АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА
Ахмадын баярын өдрийг тохиолдуулан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус төв олон жил үр бүтээлтэй ажиллаж, өндөр насны тэтгэвэрт гарсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.