Мэргэшлийн зэргийн шалгалтад хамрагдав

Мэргэшлийн зэргийн шалгалтад хамрагдав

Байгаль орчны сайд, Хүн амын бодлого Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 22/38/68 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын инженер, техникчдэд мэргэшлийн зэрэг, ур чадварын нэмэгдэл олгох журам”-ын шалгуур үзүүлэлтийг хангаж, тус төвийн Ерөнхий технологич инженер Б.Сүхбаатар, ахлах синоптик инженер Б.Солонго, Л.Одгариг нар синоптик инженерийн мэргэшлийн 2 дугаар зэрэг, Чанарын менежерийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганбат, Дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Басбиш, ахлах синоптик инженер Ц.Бадамханд, Г.Ганболд, Г.Буяндэлгэр, Б.Батцэцэг, синоптик инженер Ц.Баярмаа, төсөл хөтөлбөр, судалгааны ахлах инженер Н.Энхдалай нар мэргэшлийн 3 дугаар зэргийн болзол хангалаа. Нийт инженерүүддээ ажлын амжилт хүсье.

Үндэсний чанарын чуулган 2019 зохион байгуулагдлаа

Үндэсний чанарын чуулган 2019 зохион байгуулагдлаа

Монгол улсын шадар сайдын ивээл дор Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан Үндэсний чанарын чуулган 2019 оны 11 сарын 15-нд амжилттай зохион байгуулагдлаа. Үндэсний чанарын чуулганд Чанарын менежер Д.Ганбат, төсөл хөтөлбөр судалгааны ахлах инженер Н.Энхдалай нар оролцлоо.

Цахим сургалтад хамрагдлаа

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ОУИНБ/-ын стандарт, зөвлөмжийн хэрэгжилттэй холбоотой онолын зарчим, Аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, Аюулгүй байдлын хөтөлбөр-ийн үндсэн ойлголтыг өгөх “Аюулгүй ажиллагаа” сэдэвт ОУИНБ-ын цахим сургалтад Төсөл хөтөлбөр судалгааны ахлах инженер Н.Энхдалай хамрагдлаа.

Сургалт зохион байгуулагдлаа

Сургалт зохион байгуулагдлаа

Иргэний агаарын тээврийн нислэгт цаг агаарын урьдчилсан мэдээгээр үйлчлэх орон нутгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдийн синоптик инженерүүдэд зориулсан нислэгийн цаг уурын мэргэшлийн анхан шатны сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай ЦУОШГ-ын даргын баталсан хөтөлбөрийн дагуу Нислэгийн цаг уурын төвд зохион байгууллаа. Уг сургалтад Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв, Өмнөговь, Дорноговь аймгийн УЦУОШТ-үүдээс 15 синоптик инженер оролцож холбогдох журмын дагуу ЦУОШГ-ын даргын тушаалаар нислэгт цаг агаарын урьдчилсан мэдээгээр үйлчлэх “Мэргэшлийн үнэмлэх” олголоо.

MANPING II хурал зохион байгуулагдлаа

MANPING II хурал зохион байгуулагдлаа

Монголын агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг (MANPING)-ийн II хурал 2019 оны 10 сарын 18-нд Их тэнгэр цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд MANPING-ийн Нислэгийн хөдөлгөөний менежмент, цаг уурын дэд ажпын хэсгийн Цаг уурын мэдээллийн солилцоо, хэрэгцээ, үйлчилгээний ажлын багийг төлөөлж Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Болормаа, Ерөнхий технологич инженер Б.Сүхбаатар, Төсөл хөтөлбөр, судалгааны ахлах инженер Н.Энхдалай нар оролцлоо. Агаарын навигацийн үйлчилгээн дэх цаг уурын үйлчилгээнд ОУИНБ, Ази номхон далайн бүс /APANPIRG/ -ээс тавьж буй шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангахад чиглэсэн “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудалд шилжлэг салхи илрүүлэх, мэдээлэх тоног төхөөрөмж суурилуулах” сэдвээр Б.Болормаа илтгэл хэлэлцүүлж, MANPING-ийн үйл ажиллагааны зорилт, төлөвлөгөөний төсөлд амжилттай орууллаа.

 

Цаг уурын радарын хэрэглээ сэдэвт сургалтад хамрагдав

“ЦАГ УУРЫН РАДАРЫН ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДАВ

БНСУ-ын Цаг уурын байгууллагын санхүүжилтээр зохион байгуулагдсан Олон улсын “Цаг уурын радарын хэрэглээ” сэдэвт сургалтад тус төвийн Морин-Уул локатор, цаг уурын станцын локаторын ахлах инженер С.Мөнхбат 2019 оны 09 дүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд оролцсон.

Энэхүү сургалтыг БНСУ-ын Цаг уурын байгууллагын сургалт, хөгжил хариуцсан мэргэжилтэн, сургагч багш нар удирдан явуулсан бөгөөд сургалтад 14 орны нийт 15 суралцагч оролцсон.

“Цаг уурын радарын хэрэглээ” сургалтад хамрагдсанаар Допплерын радарын станцын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, технологийн өндөр дэвшилтэй танилцсан. Сургалтад оролцогчид өөрийн орны цаг уурын радарын үйлчилгээний талаар илтгэл тавьж, давуутай болон сул талууд цаашид цаг уурын радарын үйлчилгээг сайжруулахад хийгдэх шаардлагатай ажлуудын талаар хэлэлцүүлэг явуулж, харилцан туршлага солилцсон.

“Өвөлжилтийн бэлтгэл” ажил

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Морин-уул локатор цаг уурын станцын зам засварын ажил болон станцын барилга дотор цэвэрлэгээ үйлчилгээг төвийн нийт ажилтнуудын хамтаар хийж гүйцэтгэлээ.

“Хандлагаа өөрчилье” нээлттэй өдөрлөг

 “Хандлагаа өөрчилье” уриалга дэвшүүлж, БОАЖ-ын салбарын нээлттэй өдөрлөгийг  улс орон даяар зохион байгууллаа. БОАЖЯ болон Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй харъяа байгууллагууд, хамтран ажилладаг холбоод, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд  Д.Сүхбаатарын талбайд иргэд олон нийтэд ажлаа тайлагнаж, зөвлөгөө мэлээлэл өгөн,  санал хүсэлтийг хүлээн  авлаа. олон нийтэд нөлөөлөх хэд хэдэн аяныг амжилттай эхлүүлээд байна. Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу салбарын ажилтан албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах хэд хэдэн ажлыг эхлүүллээ. Тухайлбал, 12 гаруй жил парк шинэчлэл хийгээгүй байсан цаг уурын салбарынхныг шинэ машинаар хангасан. Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаадын автомашины парк шинэчлэлийг хийж, байгаль хамгаалагчдыг дэвшилтэт технологи, галд тэсвэртэй хувцасаар хангах ажлыг ч эхлүүллээ.БОАЖ-ын салбарт хийж, хэрэгжүүлж байгаа ажлууд их байгаа ч салбарын өмнө тулгамдаж буй олон асуудал бий. Энэ бүхнийг цаашид шийдэхийн тулд төр иргэний хамтын ажиллагааг чухал гэдгийг тэрбээр онцлон хэлж байв.

 

ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТЭЙ УЯЛДУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТЭЙ УЯЛДУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Нислэгийн аюулгүй ажиллагаа болон нислэгт тэнцэх чадварыг хадгалах хойд Азийн бүсийн орнуудын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр/COSCAP-NA/-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Хүний хүчин зүйлийг SSP/Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны үндэсний хөтөлбөр/, болон SMS/Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо/-той уялдуулах нь” сэдэвт сургалт семинар Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ сарын 9-13-ны хооронд үргэлжлэх тус сургалтыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын багш зааварлагч ноён Jacques Astre удирдан явуулж байна. Нислэгийн цаг уурын төвөөс Дотоод хяналт, чанарын хэсгийн чанарын менежер Д.Ганбат, Мэдээлэл, үйлчилгээний хэлтсийн Ерөнхий инженер Б.Сүхбаатар нар хамрагдаж байна.

Сургалтад хамрагдав

Тус төвийн Ерөнхий технологич инженер Б.Сүхбаатар нь 2019 оны 07 дугаар сарын 01-12-ны өдрүүдэд БНЭУ-ын Ахмедабад хотод Ази номхон далайн бүсийн сансар судлал, технологийн боловсрол төв (CSSTEAP)-д Тоон загварын үр дүнг урьдчилсан мэдээ гаргахад ашиглах нь” сэдэвт олон улсын сургалтад хамрагдсан. Тус сургалт семинарт 9 орны 26 хүн оролцлоо.

Сургалт нь WRF загвар, WRF 3D var, WRFDA-дата ассимиляц, тоон загварын үр дүн, түүнд тухай бүс нутагт зориулж бодит ажиглалт, хиймэл дагуулын үр дүнг ашиглан нэмэлт боловсруулалт хийх, загварын гаралтын үр дүнг сайжруулах боломжтой зэрэг сэдвээр явагдлаа.