2020 оны 9-11 дүгээр сарын урьдчилсан мэдээ

9-11 дүгээр сарын уур амьсгал

Уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур есдүгээр сард Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр +14..+190С, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар 20С хүйтнээс 60С дулаан, бусад нутгаар +6..+140С байдаг бол 10 дугаар сард Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр +2..+100С, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -2..-100С, бусад нутгаар 20С хүйтнээс 30С дулаан байдаг. Харин 11 сард тогтвортой хүйтэн болж Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар -1..-80С, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -12..-200С, бусад нутгаар -6..-120С болж хүйтэрдэг байна. Хур тунадасны хувьд 9 дүгээр сараас борооны хэмжээ багасаж, орох тохиолдол нь цөөрдөг ба төв ба зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр 32-44 мм, баруун ба говийн нутгаар 4-15 мм, бусад нутгаар 17-30 мм бороо ордог ба зарим сэрүүн жилд сарын сүүлчээр уулархаг нутгаар нойтон цас ордог. Харин 10 дугаар сард баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сард төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар 10 – 18 мм, бусад нутгаар 0 – 6 мм хур тунадас ордог байна. Намрын эхний цочир хүйтрэлт наймдугаар сард уулархаг нутаг болон газар тариалангийн бүс нутгаар голчлон ажиглагддаг. Есдүгээр сард цочир хүйтрэлт ажиглагдах тохиолдол нэмэгддэг онцлогтой. Намрын улиралд (9 – 11 сард) салхины хурд ихэсдэг бөгөөд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолой болон говийн бүс нутгаар 15 м/с – ээс дээш хурдтай салхитай өдрийн тоо ОЖД – аар 3 – 7 өдөр байдаг бол бусад нутгаар 0 – 2 өдөр ажиглагддаг байна. Дэлгэрэнгүй

Цаг уурын анхан шатны сургалт зохион байгууллаа

Цаг уурын анхан шатны сургалт зохион байгууллаа

Холбоо, навигаци, ажиглалтын албаны инженерүүдэд 2020.08.06-ны өдөр Хамтран ажиллах гэрээний дагуу цаг уурын анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Агаар мандлын бүтэц, найрлага, агаар мандалд үйлчлэгч хүчнүүд, агаарын даралт, Цаг уурын хэмжих хэрэгсэл, хэмжлийн нэгж, нэгжийн систем, Нислэгийн цаг уурын төвийн танилцуулга, өнөөгийн байдал, Цаг уурын ажиглалтын хугацаа, сүлжээ, нэгдмэл байдал, технологи, Цаг уурын шинжлэх ухааны тухай ерөнхий ойлголт, Уур амьсгал, цаг агаар бүрэлдэн тогтоход нөлөөлдөг үндсэн хүчин зүйлс, Даралтын үйлчлэлийн төвүүд, Агаар мандлын фронт, Ерөнхий орчил урсгал, Монгол орны уур амьсгалын горим, Температур, салхи, үүл, үзэгдэл, Борооны бөөн үүл, түүнтэй холбоотойгоор ажиглагдах үзэгдэлүүд, нислэгт аюултай цаг агаарын үзэгдэлүүд, Нислэгийн цаг агаарын бодит ажиглалтын /METAR/SPECI/ мэдээ гэсэн сэдвийн хүрээнд явууллаа.

 

“Цаг уурын мэдээлэл солилцоо (MET/IE WG/18)” болон “Цаг уурын үйлчилгээ (MET/S WG/10)” ажлын хэсгийн онлайн хурал

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨЛӨВЛӨЛТ,

ХЭРЭГЖИЛТИЙН “ЦАГ УУРЫН  МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОО (MET/IE WG/18)” БОЛОН

“ЦАГ УУРЫН ҮЙЛЧИЛГЭЭ (MET/S WG/10)” АЖЛЫН ХЭСГИЙН ОНЛАЙН ХУРАЛ

Дэлхий даяар гарсан цар тахал COVID-19 шинэ төрлийн коронавирусийн улмаас Тайландын Вант Улсын Бангкок хотоос “Microsoft Meetings” болон “Pigeonhole.at” платформ ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулагдсан Ази, номхон далайн бүсийн агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн цаг уурын ажлын дэд ажлын хэсэг (APANPIRG/MET/SG)-ийн “Цаг уурын мэдээлэл солилцоо (MET/IE WG/18)” ажлын хэсгийн 18 дахь удаагийн хуралд 2020 оны 07 сарын 27-29-нд, “Цаг уурын үйлчилгээ (MET/S WG/10)” ажлын хэсгийн 10 дахь удаагийн хуралд 2020 оны 07 сарын 30-31-ний өдрүүдэд НААХЗА-ны байцаагч Д.Маасүрэн, НЦУТ-ийн Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Болормаа, Ерөнхий технологич инженер Б.Сүхбаатар, Төсөл хөтөлбөр судалгааны ахлах инженер Н.Энхдалай нар амжилттай оролцлоо.

            Энэ удаагийн хуралд Австрали, Бангладеш, Бутан, Бруней улс, Канад, Хятад, Хонг Конг Хятад, Макао Хятад,  Индонез, Япон, Лаос, Малайз, Бүгд Найрамдах Фижи Улс, Бүгд найрамдпах Энэтхэг улс, Бүгд найрамдах индонез улс, Япон, Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улс, Малайзын холбооны улс, Монгол,  Шинэ Зеланд, Факистан, Филиппин, Өмнөд Солонгос, Сингапур, Бүгд найрамдах ардчилсан социалист Шриланк улс, Тайланд, АНУ, Бүгд найрамдах Вануату улс, Вьетнам зэрэг 24 улс, Олон улсын байгууллага  (IATA, IFALPA, IFALPA, IFATCA), Дэлхийн цаг уурын байгууллага, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын  нийт 140 төлөөлөгч оролцлоо.  Хурлыг Ази Номхон далайн бүсийн захирал Арун Мишрагийн нэрийн өмнөөс хурлын дарга Mr. Peter C. Dunda нээж үг хэллээ. Тус хурлыг Mr. Peter C. Dunda, Mr. Tim Hailes, Mr. Chan Pak Wai нар даргалж тус тус удирдан явуулсан. Дэлгэрэнгүй

Онлайн хуралд оролцож байна.

Ази Номхон далайн “Цаг уурын мэдээлэл солилцоо (MET/IE WG/18)” ажлын хэсгийн

18 дахь удаагийн хурал, “Цаг уурын үйлчилгээ (MET/S WG/10)” ажлын хэсгийн

10 дахь удаагийн хуралд цахимаар оролцож байна.

Ази Номхон далайн бүсийн “Цаг уурын мэдээлэл солилцоо (MET/IE WG/18)” ажлын хэсгийн 18 дахь удаагийн хурал, “Цаг уурын үйлчилгээ (MET/S WG/10)” ажлын хэсгийн 10 дахь удаагийн цахим хурлын нээлтэнд тус төвөөс мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Болормаа, Чанарын менежер Д.Ганбат, Ерөнхий технологич инженер Б.Сүхбаатар, Төсөл хөтөлбөр, судалгааны ахлах инженер Н.Энхдалай нар оролцлоо.

ОУИНБ-ын “Цаг уурын хэрэгцээ, шаардлага (MET/R WG/9)” 9 дэх удаагийн хуралд цахимаар оролцож байна.

ОУИНБ-ын Ази, номхон далайн бүсийн “Цаг уурын хэрэгцээ, шаардлага (MET/R WG/9)” 9 дэх удаагийн хурал цахим хэлбэрээр 05 сарын 07, 11-ээс 14-нд зохион байгуулагдаж байна. Тус хурлаар хэрэглэгчийн системийг дэмжих цаг уурын мэдээ, мэдээлэл, агаарын тээврийн менежмент болон цаг уур хоорондын хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдээр 14 улс орны төлөөлөгчид хуралдаж байна. НЦУТөвөөс МҮХ-ийн дарга Б.Болормаа, Чанарын менежер Д.Ганбат, ТХСАИ Н.Энхдалай нар хуралд оролцож байна.

Түймэр унтраах ажилд оролцлоо

Арцатын аманд ААН-ийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан түймэр бүрэн унтраагүй байна.

Нислэгийн цаг уурын төвийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд иргэний үүргээ биелүүлж "Богд Хан" уулын дархан цаазтай "Арцатын " аманд гарсан гал түймрийг унтраахад 2 дахь өдрөө Нийслэлийн онцгой байдлын алба, Хан-уул дүүргийн онцгой байдлын алба болон сайн дурын иргэдтэй хамтран ажиллаа.

Хүн бүр иргэний үүргээ биелүүлж, хариуцлагатай байж, эх орон байгаль орчноо хайрлан хамгаалахыг уриалж байна.

   

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж

Үндсэн хамгаалалтын арга, хэмжүүр

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хор хөнөөл бүхий вирусын халдварын эрсдлийг бий болгож буй COVID-19 –ийг цар тахал/пандеми/ гэж зарласан. Агаарын навигацийн үйлчилгээний албан хаагчдын өдөр тутмын ажил, амьдралын хэвшил нь энэхүү аюулаас тусгаарлагдаагүй ба салшгүй холбогдож байна.

COVID-19 тархалтын сүүлийн үеийн мэдээллийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цахим хуудас болон өөрийн орны эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан авах бүрэн боломжтой. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь хөнгөн тусч, эдгэрч байгаа хэдий ч энэ нь бусдыг илүү хүндээр өвчлүүлэх магадлалтай байна. Дараах зөвлөмжийн дагуу өөрийнхөө эрүүл мэндийг хамгаална уу:

Гараа тогтмол угаах

Гараа тогтмол зааврын дагуу савандаж угаах юм уу спиртийн агууламжтай аруитгагчаар цэвэрлэх.

Яагаад? Гараа савандаж угаах юм уу спиртийн агууламжтай аруитгагчаар цэвэрлэж, ариутгах нь таны гарт агуулагдах вирусыг устгана.

Нийгмийн зайн байдлыг хадгалах

Ханиалгаж юм уу найтааж байгаа хүнээс өөрийгөө хамгийн багадаа 1 метр(3 фут)-зайд барих

Яагаад? Ханиалгаж юм уу найтааж байгаа хүний хамар, амнаас жижиг шингэн дуслууд (вирус агуулж магадгүй) агаарт тархдаг. Хэрвээ та ханиаж буй хүнтэй хэт ойрхон байвал COVID-19 вирус агуулсан дуслаар амьсгалах болно.

Нүд, хамар, амандаа хүрэхээс зайлсхийх

Яагаад?  Хүний гар нь төрөл бүрийн гадаргууд  хүрч, вирусыг хуримтлуулж байдаг. Вирусаар бохирдсон гар нь нүд, хамар, аманд вирусыг дамжуулна. Ингээд вирус нь таны биед нэвтэрч, таныг өвчлүүлэх болно.

Амьсгалын замын эрүүл мэндийг сахих     

Та болон таны эргэн тойронд байгаа хүмүүс амьсгалын замын эрүүл ахуйн дүрмийг дагах хэрэгтэй. Энэ нь та ханиах болон найтаах үедээ сальфетка ашиглах юм уу тохойруугаа найтаах юм. Хэрэглэсэн сальфеткаа шууд хогийн саванд хаях.

Яагаад? Ханиах үед ам, хамарнаас гарсан дуслаар вирус нь тархдаг. Та амьсгалын замын эрүүл ахуйн мөрдлөгийг дагаснаар өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг хамрын ханиад, томуугийн ханиад болон COVID-19-өөс сэргийлж чадна.

Хэрэв та халуурах, ханиалгах, амьсгалахад хэцүү байвал эмчид эрт хандана уу

Хэрэв таньд тавгүйрхэх мэдрэмж төрөх, таны бие таагүй байвал гэртээ үлдэнэ үү. Хэрэв та халуурах, ханиалгах, амьсгалахад хэцүү байвал эмчид хандах юм уу утсаар зөвлөгөө авна уу. Өөрийн орныхоо эрүүл мэндийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагана уу.

Яагаад? Үндэсний болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллага нь өөрийн нутаг дэвсгэр дээрх нөхцөл байдлын талаар хамгийн сүүлийн шинэчлэсэн мэдээ, мэдээллээр хангана. Түргэн тусламж дуудвал таныг зөв эрүүл мэндийн байгууллагад хурдан чиглүүлж, хандуулах болно. Энэ нь таныг вирусын болон бусад өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх болно.

Мэдээлэл өгөх эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчийн өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөх

COVID-19-ийн талаархи хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй байна уу. Өөрийн орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчийн болон байгууллагынхаа өгсөн COVID-19-өөс өөрийгөө болон бусдыг хамгаалах талаарх зөвлөмжийг дагаж мөрдөх.

Яагаад? Үндэсний болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллага нь өөрийн бүс нутгийн COVID-19 нөхцөл байдлын талаарх сүүлийн мэдээ, мэдээллийг шинэчлэх нь өөрсдрийгөө хамгаалах хамгийн сайн зөвлөмж юм.

Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудад зориулсан нэмэлт арга хэмжээ, зөвлөмж

  1. Агаарын навигацийн үйлчилгээний үндсэн ажилтнуудын шаардлагыг харгалзан үзэж эрсдлийн менежментийг хэрэгжүүлэх
  2. Агаарын навигацийн үйлчилгээнийи техникийн ажилчдын ажлын байр, нийгэм дэх вирусын тархалтын талаарх мэдлэг, ойлолтыг нэмэгдүүлэх
  3. Ажлын байран (ATS, AIS, CNS, MET, SAR) дээр спиртийн агууламжтай гар ариутгагч хэрэглэх, нэг удаагийн сальфетка, цаас хэрэглэх, хүнтэй холбоо барихаас зайлс хийх зэрэг урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх
  4. Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагууд нь хаалганы бариул, шатны бариул, ширээний тавцан, утас, компьютерийн гар зэрэг бусад эд зүйлсүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлт болон цэвэрлэгээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх
  5. Холбооны тоног төхөөрөмж (чихэвч, микропон)-ийн ариутгал, халдваргүйжүүлэлт болон цэвэрлэгээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх.
  6. Агаарын навигацийн үйлчилгээний албан хаагч нь ажлын байран дээрээ бусадтай зай барьж ажиллах (зохицуулагч, хянагч, техникийн засвар, тохируулга, нисэх буудлын үйлчилгээний ажилтан гэх мэт.) зэрэг нэмэлт заавар зөвлөмжөөр хангах.
  7. Агаарын навигацийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын газруудад, ялангуяа бусад ИНЕГ салбар хэлтсүүд болон Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудын олон нийтийн хэсгүүдэд нэвтрэх эрхийг хязгаарлах.
  8. Байгууламжид нэвтрэх эрхийг хязгаарлахад тус байгууламжид нэвтрэх шаардлагатай байгаа ажилтнууд болон гүйцэтгэгчдийг дэмжих талаар авсан арга хэмжээ, мэдээллээр хангана.
  9. Агаарын тээврийн албан хаагчид (нисэх багийн гишүүд)-тай шууд харьцдаг агаарын навигацийн үйлчилгээний техникийн албан хаагчдыг тусгайлсан заавар-зөвлөмж, журмаар хангах (Жишээ нь: Агаарын тээврийн үйлчилгээний мэдээллийн алба (ARO), Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба (FIS) болон цаг уурын алба (MET)-ны албан хаагчид). Энэ нь нисэх багийн гишүүд, нислэгийн диспетчер болон бусад агаарын навигацийн үйлчилгээний албан хаагчид, тэдний харилцаанд COVID-19 -ийг дамжуулах, халдварлахаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Эдгээр байгууллагуудын авсан зохих арга хэмжээ нь халдварын эрсдлийг бууруулахад чухал юм. Цахим хэрэглээ нь албан хаагчдын шууд харилцааг бууруулах нөхцлийг бүрдүүлнэ.
  10. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон үндэсний эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, зааврыг дагаж мөрдөх, эрүүл мэндийн ажилтны тусламжтайгаар эрүүл мэндийн хяналт, шалгалт (биеийн халуун юм уу түүнтэй адилтгах зүйл) хийх.
  11. “Тогтвортой ажлын баг юмуу хаалттай групп” зэрэг албан хаагчдын ээлжийн тоог бууруулах, багасгах зохицуулалт юм уу ээлжийн хуваарь боловсруулж хэрэгжүүлэх.
  12. Албан хаагчдын сэтгэлзүйн тайван байдлыг хадгалах, сэтгэлзүйн дархлааг дэмжих алхмуудыг хэрэгжүүлэх. Сэтгэлзүйн тайван байдалд нөлөөлж буй хүчин зүйлүүд нь: Мэдээлэлгүй байх, дам яриа, буруу төсөөлөл, стрессдэх (ялангуяа нойргүйдэл), хувь хүний ​​ харилцаа, холбоог зохицуулах халдварын хяналтын журам гэх мэт. Халдварын эрсдлийг бууруулах арга хэмжээ нь: тодорхой, шударга, нийгмийн харилцаа холбоо, ойлгомжтой гарын авлага, нийгмийн харилцааг дэмжих цахим сүлжээ зэрэг юм.
  13. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бүх ажилтнууд болон зочдод тогтмол танилцуулах.
  14. Бусад агаарын навигацийн үйлчилгээний байгууллагууд, улс орнууд болон ОУИНБ-д шилдэг туршлагаасаа хуваалцах

2020 оны Дэлхийн Цаг уурын өдөр

2020 оны Дэлхийн Цаг уурын өдөр

“Уур амьсгал ба ус”

Дэлхийн Цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Тааласын  илгээлт

Цэвэр ус бол хүний амьдралын баталгаа. Хүн усгүйгээр гурван хоногоос илүү амьдарч чадахгүй. Хүнс үйлдвэрлэл, бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд ус зайлшгүй шаардлагатай байдаг төдийгүй байгаль орчны чухал бүрдэл болдог.

Өнөө үед дэлхий дахинд үер, ган гачиг, цэвэр усны хүртээмж хангалтгүй байх зэрэг усны дарамтын асуудлууд улам бүр нэмэгдэж байна. Усны нөөцийн менежмент, хяналт-шинжилгээ, урьдчилан мэдээлэх ажлыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа бөгөөд мөн түүнчлэн ус хэт ихсэх, багасах, түүнчлэн усны бохирдлын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Тиймээс 2020 оны Дэлхийн цаг уурын өдөр болон Дэлхийн усны өдрийг “Уур амьсгал ба ус” гэсэн нэгэн ерөнхий сэдвийн доор тэмдэглэж байна. Энэ сэдвийн хүрээнд уур амьсгал ба усны нөөцийн харилцан уялдуулсан, тогтвортой менежментийг голлон анхаарах юм. Эдгээр нь хоёулаа тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдлийг бууруулах талаарх дэлхийн зорилтуудын гол цөм нь юм.

“НҮБ ба Усны нөөц”-ийн механизм болоод Нэгдсэн Үндэстний Байгууллагын бусад гол гол түншүүдтэйгээ хамтран Дэлхийн цаг уурын байгууллага цэвэр ус, усны эрүүл ахуйн асуудалд чиглэсэн Тогтвортой хөгжлийн 6 дугаар зорилтыг хангахад илүү эрчимтэй, далайцтай ажиллах болно.

Ус бол XXI зууны хамгийн үнэ цэнэтэй бараа-түүхий эдийн нөөц юм. “Дусал бүрийг тооцож дусал бүрийг хэмнэ”-х үйлст Үндэсний Цаг уур/Усны албад гол үүргийг гүйцэтгэх ёстой.

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын мэндчилгээ

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Дэлхийн усны өдөр, Дэлхийн цаг уурын өдөр, Монголын Усны болон цаг уурын өдөр,  Монгол улсад  Ус цаг уурын байгууллага үүсч хөгжсөний түүхт 96 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Монгол улсын Ус цаг уурын байгууллагын мэргэжлийн хамт олон ДЦУБ-ын гишүүн орнуудын цаг уурч нөхдийн хамтаар мэргэжлийн баярын өдрөө тэмдэглэж байна. Энэ жилийн хувьд Дэлхийн усны болон цаг уурын өдрийг “Уур амьсгал ба ус” гэсэн нэгэн сэдвийн дор тэмдэглэж байна. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2017 онд жил бүрийн 3 дугаар сарын 23-ний өдрийг “Монголын усны болон цаг уурын өдөр” болгон тэмдэглэж байхаар баталсан.

Өдгөөгөөс 96 жилийн тэртээ 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн бүрэлдэхүүнд “Огторгуйн одон орон гариг ба цаг уурыг шинжлэх салаа”-г байгуулсан нь Монгол улсын Ус цаг уурын албаны эхлэл болсон түүхтэй. Монгол улсын Ус цаг уурын байгууллага өнгөрсөн түүхийн хугацаанд саад, бэрхшээл бүхнийг амжилттай даван туулж, үе үеийн ус цаг уурчдын нөр их хөдөлмөр, зүтгэл, ДЦУБ-ын гишүүн орнуудын тусламж дэмжлэгийн үр дүнд Монгол орны нийт нутгийг хамарсан ус цаг уур, орчны хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээтэй,  ус цаг уурын үзэгдэл явцыг урьдаас танин мэдэх, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлэх тогтолцоо бүрдсэн,  орчин цагийн шинжлэх ухаан, техникийн ололтод суурилсан, Дэлхийн цаг уурын байгууллагын бүрэн эрхт гишүүн болж, дэлхийн хөгжлийн дундаж түвшин рүү тун ойртож байгаа  биеэ даасан үндэсний алба болтлоо хөгжиж байгааг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Тус газраас улсын сүлжээний өртөө, харуул, лабораторийг сүүлийн үеийн автомат станц, нарийвчлал сайтай багаж, тоног төхөөрөмжөөр хангахад онцгойлон анхаарч ирсний үр дүнд улсын сүлжээний цаг уурын станцуудын 95 хувь, цаг уурын харуулуудын 20 гаруй хувь нь автомат хэмжлийн багажаар хангагдаж,   Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн орнуудад ашиглаж буй өндөр хурдтай тооцоолох төхөөрөмж,  Дэлхийн болон бүс нутгийн хэмжээний тоон прогнозын загваруудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа бүтээлчээр ашиглаж  байгаагийн үр дүнд Ус цаг уурын байгууллагаас үйлчилгээнд гаргаж буй мэдээллийн чанар, нарийвчлал жилээс жилд сайжирч, эрхэм зорилгоо мэргэжлийн өндөр түвшинд биелүүлэн ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд Ус цаг уурын салбарын хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдэж, 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн Баянцагаан, Завхан аймгийн Тосонцэнгэл, Увс аймгийн Наранбулаг, Өмнөговь, Ховд аймгийн Мөст болон Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумдын нийт 6 цаг уурын өртөөний барилга, Цаг уур, орчны шинжилгээний газрын хашаанд Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын антены цамхгийн 9 давхар байр байр тус тус шинээр баригдаж ашиглалтад орох сайхан мэдээг та бүхэндээ дуулгахад таатай байна. Мөн 2020 онд урсгал төсвийн зардлаар 13 ширхэг цаг уурын автомат станц худалдан авч, хурлын зааланд 4,5*2,5 метрийн хэмжээтэй том дэлгэцийг суурилуулж, энэ оны 3 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар  төлөвлөж худалдан авах арга хэмжээг зохион байгуулж байна.

Монгол улсад Ус цаг уурын байгууллага үүсч хөгжсөний түүхт 96 жилийн ойг тохиолдуулан энэ байгууллагын тулгын чулууг тавилцсан ахмадууд, өнөөг хүртэл гал голомтыг нь бадрааж яваа ус цаг уурчид, инженер, техникийн ажилтнууд Та бүхэндээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа  чин сэтгэлийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА,

ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГА ДАХЬ МОНГОЛ УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ                                                                    С. ЭНХТҮВШИН

Гавьяаны амралтанд нь үдэж өглөө

Батаагийн Оюуннавч 1960 онд Улаанбаатар хотод төрсөн. 1968-1978 онд Улаанбаатар хотын 10 жилийн 12 дугаар дунд сургууль, 1981-1985 онд Дархан хотын Усны аж ахуйн техникумыг цаг уурын техникч мэргэжлээр, 1999-2000 онд  МУИС-ийн цаг уурын эчнээ ангийг цаг уурын инженер мэргэжлээр төгссөн. 1985 оноос хойш Нислэгийн цаг уурын төвийн Буянт-Ухаа нислэгийн цаг уурын станцад техникч, ахлах техникч, инженерээр тасралтгүй 35 жил ажилласан.

н.Оюуннавч 35 гаруй жилийн хугацаанд иргэний агаарын тээврийн нислэгт 142270 бодит мэдээ, 38000 гаруй тусгай мэдээгээр үйлчилж, хэрэглэгч байгууллагуудын шаардлагад нийцүүлэн, нислэгийн аюулгүй байдлыг ханган ажилласан. Мөн уур амьсгалын 20588 горимын ажиглалт, 200 орчим байгаль, цаг уурын аюултай үзэгдлийн ажиглалтыг хийсэн.

н.Оюуннавч ажлын үзүүлэлтээрээ хамт олноосоо шалгаран 2000 онд УЦУОШГ-ын “Баярын бичиг”, 2004 онд УЦУОШГ-ын “Хүндэт жуух бичиг”, 2009 онд БОЯ-ны “Хүндэт жуух бичиг”, 2014 онд “Байгаль орчны тэргүүний ажилтан”, 2007, 2015 онд ИНЕГ-ын “Баярын бичиг”, 2017 онд Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдаж байсан.

Нислэгийн цаг уурын төвийн хамт олны зүгээс Б.Оюуннавчийн он удаан жил, идэвх зүтгэл гарган ажилласан хөдөлмөр бүтээлийг нь алдаршуулж, цаашдын амьдралд нь илүү их сайн сайхан бүхэн дэлгэрч, дэвжихийг билэгдэн сүүн цацал өргөн гавьяаны амралтанд нь гаргаж өглөө.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот
  Дугаар 30

ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ  ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 16.3, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

  1. Шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, оношлуур худалдан авах болон иргэдэд сургалт, сурталчилгаа явуулах, сэрэмжлүүлэг, зөвлөмж хэвлүүлэн тараахад шаардагдах зардлыг 1 дүгээр хавсралт, Хилийн боомт дахь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа алба, хэлтэст нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг худалдан авахад шаардагдах зардлыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталж, дээрх зардалд шаардагдах нийт 5.509.989.000 (таван тэрбум таван зуун есөн сая есөн зуун наян есөн мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт  зөвшөөрсүгэй.
  2. Нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах 4.2 тэрбум төгрөгийн зардлыг Азийн хөгжлийн банктай хэлэлцэн тохиролцож, шийдвэрлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай. (Энэ заалтыг Засгийн газрын 2020 оны 48 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
  3. Энэ тогтоолын 1, 2 дахь заалтад заасан багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис худалдан авах ажиллагааг шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нарт зөвшөөрсүгэй.
  4. БНХАУ-тай хиллэх хилийн авто замын боомтоор тээврийн хэрэгслээр болон явганаар нэвтрэх зорчигчийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийх асуудлыг Дипломат харилцаа, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хятадын талтай 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн дотор харилцан тохиролцож,  шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт, хилийн боомтын хяналтыг сайжруулах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн)-т тус тус даалгасугай.
  5. Бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр зогсоосонтой холбогдуулан ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг энэ оны    3, 4, 5 дугаар сарын долоо хоног бүрийн Бямба гарагт сунгаж хичээллүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт даалгасугай.
  6. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын хөтөлбөрийн агуулгаар сургалтын үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Харилцаа холбооны зохицуулах хороо (Г.Чинзориг), Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (Б.Чинбат)-т тус тус даалгасугай.
  7. Бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосонтой холбогдуулан олон нийтийг хамарсан урлаг, спортын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, хүүхдийн зуслан болон тоглоомын газруудыг ажиллуулахгүй байх, кино, үзвэрийн газарт 18 наснаас доош насны хүүхдийг оруулахгүй байх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
  8. Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар бүх нийтэд үнэн, зөв мэдээллийг шуурхай хүргэж байхыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа, сэрэмжлүүлэг, зөвлөгөөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмчийн хэлбэр үл харгалзан шуурхай, үнэ төлбөргүй дамжуулах, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба   (Ц.Ганзориг)-нд тус тус үүрэг болгосугай.
  9. БНХАУ-ын Үхань хотод сурч байгаа монгол иргэдээ  татаж авах асуудлыг судалж, шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт тус тус даалгасугай.
  10. Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарсан ажил хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт зөвлөсүгэй.
  11. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар өөрийн байгууллагадаа ухуулга, сурталчилгаа хийх, ажилтнуудын дархлааг дэмжих, амны хаалт хэрэглэх, гар угаах болон халдваргүйжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг бүх шатны төрийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт уриалсугай.
  12. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                    У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд                                                       Ө.ЭНХТҮВШИН

Сангийн сайд                                                                             Ч.ХҮРЭЛБААТАР