Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах журам”-ын 1 дүгээр дэвтэрт оруулах нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг

Олон Улсын Иргэний Нисэхийн тухай Чикагогийн конвенцийн Хавсралт 3-т орж буй 79 дэх нэмэлт, өөрчлөлттэй  холбоотойгоор “Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах журам”-ын 1 дүгээр дэвтэрт оруулах нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт НААХЗА-ны ААНХХ-ийн байцаагч Д.Маасүрэн, ИНҮТ-ийн ОХЗЛабораторийн хэмжил зүйн инженер Б.Бямбадорж, Төвийн дарга Б.Баньдсүрэн болон холбогдох албан тушаалтнууда оролцлоо.

 

ОУИНБ-ын ази, номхон далайн бүсийн цаг уурын мэдээлэл солилцооны загвар (IWXXM) хэрэгжүүлэлтийн тухай хурал, семинарт цахимаар оролцож байна.

ОУИНБ-ын ази, номхон далайн бүсийн цаг уурын мэдээлэл солилцооны загвар (IWXXM)

хэрэгжүүлэлтийн тухай хурал, семинарт цахимаар оролцож байна.

ОУИНБ-ын ази, номхон далайн бүсийн цаг уурын мэдээлэл солилцооны загвар (IWXXM) хэрэгжүүлэлтийн тухай хурал, семинар 2020 оны 10 сарын 27-29-ний өдрүүдэд цахимаар болж байна. Хуралд НААХЗА-ны байцаагч Д.Маасүрэн, Нислэгийн цаг уурын төв, Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба, Мэдээлэл технологи, инновацийн алба, Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын навигацийн нисэх буудлуудын бодлого зохицуулалтын газар-ын мэргэжилтэн, төлөөлөгчид оролцож байна.

 

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас зохион байгуулсан зөвлөгөөнд оролцлоо.

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас зохион байгуулсан зөвлөгөөнд оролцлоо

Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг сайжруулах, албаны үйл ажиллагаа, бодлого зорилтыг танилцуулах зорилгоор салбарын байгууллагууд болон агаарын тээвэрлэгчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мэргэжлийн хэлэлцүүлэг зөвлөгөөн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Аюулгүй, үр ашигтай нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ” сэдвээр зохион байгуулагдсан. Энэхүү зөвлөгөөнд Ерөнхий технологич инженер Б.Сүхбаатар шинэ нисэх буудлын газарзүйн онцлог болон “Чингис хаан” ОУНБ-ын аэродромын салхины судалгааны үр дүнгээс танилцуулж, гарч болзошгүй хүндрэлийн талаар асуудлуудыг хэлэлцсэн нь оролцогч байгууллагуудад чухал ач холбогдолтой мэдээлэл боллоо.

Уламжлалт спортын өдөрлөг зохион байгууллаа

Уламжлалт спортын өдөрлөг зохион байгууллаа

Нислэгийн цаг уурын төвийн хэлтэс, салбаруудын дунд явуулдаг уламжлалт шилжин явах цомын төлөөх спортын тэмцээнийг 3 төрлөөр 2020 оны 10 дугаар 16-ны өдөр зохион байгуулж явууллаа. Тэмцээний нийт дүнгээр Б.Болормаа ахлагчтай Мэдээлэл, үйлчилгээний хэлтэс-1 баг түрүүлж, шилжин явах цом, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Цахим сургалтад хамрагдаж байна.

Цаг уурын хиймэл дагуулын бүтээгдэхүүний хэрэглээ сургалтад хамрагдаж байна.

Дэлхийн цаг уурын байгууллагын БНХАУ-ын Бээжин хот дахь сургалтын төвөөс зохион байгуулагдаж буй “Цаг уурын хиймэл дагуулын бүтээгдэхүүний хэрэглээ” олон улсын цахим сургалтад Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн ахлах синоптик инженер Б.Батцэцэг, Б.Солонго, Б.Тэмүлүн, синоптик инженер П.Хэрлэнчимэг, Ц.Аззаяа нар хамрагдаж байна.

“Цаг уурын мэдээллийн солилцоо, хэрэгцээ, үйлчилгээний ажлын баг”-ийн II хурал зохион байгуулагдлаа.

МАНПИНГ ажлын хэсгийн “Цаг уурын мэдээллийн солилцоо, хэрэгцээ, үйлчилгээний ажлын баг”-ийн II хурал зохион байгуулагдлаа.

Монголын Агаарын Навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг /МАНПИНГ/-ийн “Цаг уурын мэдээллийн солилцоо, хэрэгцээ, үйлчилгээний ажлын баг”-ийн II хурлыг 2020 оны 09 дугаар сарын 04-ний өдөр нислэгийн цаг уурын төвийн хурлын танхимд цахимаар амжилттай зохион байгууллаа. Хуралд ИНЕГ-ын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба болон Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны төлөөлөгчид оролцлоо.

 

Сургалт зохион байгуулагдлаа

Сургалт зохион байгуулагдлаа

Тус төвөөс Увс, Булган, Дархан-Уул, Орхон, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Хэнтий, Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвүүдэд синоптик инженерээр ажиллах ажилчдад зориулсан анхан шатны сургалтыг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай  амжилттай зохион байгууллаа.

Сургалт зохион байгуулж байна

Сургалт зохион байгуулж байна

Тус төвийн Нислэгийн цаг уурын өртөөний инженерүүдэд уур амьсгалын ажиглалтын AK-01 мэдээний код, нислэгийн цаг уурын бодит мэдээний METAR мэдээний код болон Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах II журамд орсон өөрчлөлтүүдийн талаар сургалтыг зохион байгууллаа.    

Цахим сургалтад хамрагдаж байна.

Цахим сургалтад хамрагдаж байна.

Бүгд найрамдах Хятад ард улсын цаг уурын албанаас зохион байгуулж буй "Конвекцийн аюултай цаг агаарыг хэт богино хугацаанд урьдчилан мэдээлэх арга" сэдэвт цахим сургалтад  Мэдээлэл, үйлчилгээний хэлтсийн синоптик инженер Ц.Баярмаа 08 дугаар сарын 17-ны өдрөөс 8 дугаар сарын 28-ыг хүртэлх хугацаанд хамрагдаж байна. Уг сургалт COVID-19 цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

Сургалт зохион байгуулж байна.

Сургалт зохион байгуулж байна.

Тус төвөөс орон нутгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдийн синоптик инженерүүдэд зориулсан анхан шатны сургалтыг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай зохион байгуулж байна. Сургалтад Увс, Булган, Дархан-Уул, Орхон, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Хэнтий, Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн инженерүүд оролцож байна.