2021 оны 1 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сарын уур амьсгал

I-II сард Увс, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр -24…-30°C, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор

-8…-16°C, бусад нутгаар -16…-24°C хүйтэн байдаг. Харин III сард Увс, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр -14…-20°C, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр +2…-4°C, бусад нутгаар -5...-12°C хүйтэн байдаг.

I-II сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон–Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 2–8 мм, бусад нутгаар 2 мм хүртэл цас ордог. Харин III сард Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 5–6 мм, бусад нутгаар 2–5 мм хүртэл хур тунадас ордог.

1– 3 ДУГААР САРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Нэгдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Увсын хойд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун хэсгээр 26–32°C, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 10–16°C, бусад нутгаар 18–26°C хүйтэн байдаг. 1 дүгээр сарын агаарын дундаж температур Увс, Булганы ихэнх нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн, Сэлэнгэ, Төвийн баруун захын сумдын нутгаар ОЖД – аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсэг болон Дорнодын нутгаар 2–6мм, Баян – Өлгийн нутгаар 1 мм хүртэл, бусад нутгаар 1 – 2 мм цас ордог. 1 дүгээр сарын нийлбэр хур тунадас Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх, Увс, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төвийн баруун өмнөд хэсгээр ОЖД – аас ахиу, бусад дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Хоёрдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Увсын хойд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр 24–30°C, Өмнөговийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр 6–12°C, бусад нутгаар 14–22°C хүйтэн байдаг. 2 дугаар сарын агаарын дундаж температур Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Өмнөговь, Дунговийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр ОЖД – аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Завхан, Хэнтийн ихэнх нутаг, Увс, Булганы зүүн, Ховд, Архангай, Дорнодын өмнөд, Говь – Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төвийн зарим нутгаар 2 – 4 мм, бусад нутгаар 0 – 2 мм цас ордог. 2 дугаар сарын нийлбэр хур тунадас Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Гуравдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Увсын хойд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун хэсгээр 14–22°C хүйтэн, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 4°C хүйтнээс 2°C дулаан, бусад нутгаар 4–12°C хүйтэн байдаг. 3 дугаар сарын агаарын дундаж температур Баян – Өлгийн ихэнх, Ховд, Говь – Алтайн зарим сумдын нутгаар ОЖД – ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Cарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнодын нутаг, Завханы зүүн, Төв, Хэнтийн хойд хэсгээр 4 – 6 мм, бусад нутгаар 0 – 4 мм хур тунадас ордог. 3 дугаар сарын нийлбэр хур тунадас Баян – Өлгий, Увс, Ховдын ихэнх нутаг, Говь – Алтай, Баянхонгорын зарим сумдын нутгаар ОЖД – аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Зөвлөмж

Ирэх саруудад агаарын температур Их нуруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газраар ОЖД – аас хүйтэн Дорнод Монголын тал болон Дорнод говиор ОЖД – аас дулаан. Алтайн нуруугаар ОЖД – ийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Их нуруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газраар ОЖД – аас ахиу, Дорнод Монголын тал болон Дорнод говь орчмоор ОЖД – аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Posted in Uncategorized.