Дэлхийн цаг уурын байгууллага, олон улсын агаарын тээврийн холбоо хамтран агаарын хөлгийн цаг уурын мэдээний чанарыг сайжруулахаар болов

Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA), Дэлхийн цаг уурын байгууллага нь арилжааны нисэх хөлөгөөс цаг уурын мэдээг автоматаар мэдээлэх, дамжуулах ажлыг нэмэгдүүлэх, сайжруулах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээ нь одоо байгаа ДЦУБ-ын Нислэгийн цаг уурын мэдээ дамжуулах систем (AMDAR)-г өргөжүүлж, мэдээлэл багатай газруудыг бүхэлд нь мэдээллээр хангах зорилготой юм. Энэ хүрээнд шинээр олон авиа компаниудыг хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор 40 авиа компаний хэдэн мянган зорчигч тээврийн болон ачааны агаарын хөлөгүүд тус системд нэгдээд байна. ДЦУБ-ын Нислэгийн цаг уурын мэдээ дамжуулах систем (AMDAR) нь өдөрт 800 000 гаруйн өндөр чанартай ажиглалтыг хүлээн авдаг, үүнд агаарын температур, салхины хурд, чийг, хийн хуйлралт зэрэг мэдээлэл багтана. Гэсэн хэдий ч COVID-19-ийн хямралын улмаас 2020 оны 3-р сараас хойш агаарын тээврийн үйл ажиллагаа доголдож, нислэгийн тоо огцом буурснаас болж агаарын хөлгөөс авдаг цаг уурын мэдээ 90 хувь хүртэл буурсан байна. Ийм үр ашигтай байдлын нэг нь Нислэгийн цаг уурын мэдээ дамжуулах системийн мэдээлэл сайжирсны үр дүнд цаг агаарын урьдчилсан мэдээг болон цаг уурын бусад мэдээллийг сайжруулж ашиглах явдал юм.

Posted in Uncategorized.