2020 оны 8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

ТАНЫ АНХААРАЛД

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1981 – 2010 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30 – 70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00 – аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон "Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс" – ээс тодруулах боломжтой.

Уур амьсгалын тойм

Наймдугаар сард агаарын температурын ОЖД нь Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 20 – 250С, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь – Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 10 – 150С, бусад нутгаар 15 – 200С дулаан байдаг байна. Гэвч цаг агаарын нөхцөл жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал, 1984, 1985, 1990, 1993, 2003 онд бүх нутгаар уур амьсгалын дунджаас 1 – 30С – аар хүйтэн байсан бол 2001 – 2002, 2005 – 2008, 2011, 2015, 2016 онд уг дунджаас 1 – 40С – аар дулаан байв. Агаарын үнэмлэхүй их температур 2002, 2015, 2016 онд ихэнх нутгаар 30 – 350С, Орхон – Сэлэнгийн сав, Говийн нутаг, Дорнод Монголын нутгаар 35 – 390С, хөрсний гадарга дээр 55 – 650С хүрч халсан байна. Зарим жилд баруун ба төвийн нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 – 80С хүрч цочир хүйтэрдэг бөгөөд энэ нь арван жил тутамд 1 – 3 удаа тохиолддог. Хур тунадасны хувьд ОЖД – аар Хөвсгөл, Архангайн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 71 – 99 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүх нутгаар 13 – 40 мм, бусад нутгаар 41 – 70 мм ордог байна. Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1985, 1986, 1989, 1996 – 1997, 1998, 2000 – 2001, 2004 – 2006, 2008–2011, 2014, 2016, 2019 онуудад ихэнх нутгаар ОЖД–аас харьцангуй бага хур тунадас орсон бол 1981 – 1984, 1987–1988, 1990 – 1995, 2012 – 2013, 2017 – 2018 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас харьцангуй ахиу хур тунадас орсон байна. Цочир хүйтрэлийг агаарын  хамгийн бага температурын утгаас температур тогтвортой дулаарсан үед 00С – аас доош орсон тохиолдлыг түүвэрлэн гаргана. Анхны ба сүүлчийн цочир хүйтрэлтийн дундаж, цочир хүйтрэлт хамгийн эрт, хамгийн хожуу тохиолдсон хугацааг боловсруулан гаргаж авна. 1981 – 2019 оны наймдугаар сард хамгийн эрт тохиолдсон цочир хүйтрэлийн хугацаа болон цочир хүйтрэл ажиглагдах дундаж хугацааг (Зураг 5а, 5б)-д тус тус харуулавЗургаас харахад хамгийн эрт тохиолдсон цочир хүйтрэл 8 дугаар сарын 1 – нд Хөвсгөл, Дархан, Баянхонгор аймгуудад ажиглагдсан байна. Харин олон жилийн дунджаар Алтай, Хангайн уулархаг нутагт 8-р сарын 15 – наас эхэлдэг.  Зургаас харахад мөндөртэй өдрийн тоо Хангай, Хэнтийн уулархаг нутагт хамгийн олон, говийн нутаг, зүүн зүг, тал хээрийн нутгаар харьцангуй цөөн ажиглагддaг байна.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим, Алтайн өвөр говь орчмоор ОЖД – аас 1.5 – 20С дулаан байна (Зураг 7). Хур тунадас Увсын ихэнх нутаг, Завханы зүүн, Ховдын хойд хэсгээр ОЖД – аас ахиу, бусад нутгаар ОЖД – ийн орчим байна. Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3 – 50С – аар сэрүүснэ. Харин нэг, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар дулаарч, өдөртөө        23 – 260С хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12 – 14 м/с, зарим үед 16 – 20 м/с хүртэл ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД – ийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 2 – 50С – аар сэрүүснэ. Гуравдугаар арав хоногийн дунд үед цочир хүйтрэл ажиглагдаж болзошгүй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 10 – 12 м/с, зарим үед 16 – 20 м/с хүртэл ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД – ийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өмнөх үеэсээ 2 – 50С – аар сэрүүснэ. Харин нэг, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр дулаарч, өдөртөө 28 – 320С хүрч хална. Нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12 – 14 м/с, зарим үед 16 – 20 м/с хүртэл ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД – аас     1.5 – 20С дулаан байна (Зураг 7). Хур тунадас Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр     ОЖД – аас бага,  бусад нутгаар ОЖД – ийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар өмнөх үеэсээ 2 – 50С – аар сэрүүснэ. Харин нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар дулаарч, өдөртөө 30 – 350С хүрч хална. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12 – 14 м/с, зарим үед 16 – 20 м/с хүртэл ширүүснэ.

ЗӨВЛӨМЖ

Манай орны нутгаар 8 дугаар сарын дундаас эхлэн цочир хүйтрэл тохиолддог бөгөөд далайн түвшнээс 2000м буюу түүнээс дээш өндөр өргөгдсөн нутагт 8 дугаар сарын 20 – 30 – ны хооронд, 1000м – ээс дээших нутагт 8 дугаар сарын 20 – ноос 9 дүгээр сарын 1 – ний хооронд, Орхон – Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд 9 дүгээр 1 – 10 – ны хооронд цочир хүйтрэл эхэлдэг. Иймээс 8 дугаар сарын сүүлийн хагаст газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэл тохиолдож болзошгүйг нийт малчид, ард иргэдэд анхааруулж байна.

Posted in Uncategorized.