Монгол орны 2020 оны дулааны улирлын төлөв

ЗУНЫ УЛИРЛЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ: Монгол орноор дундажласан жилийн дундаж агаарын температурын олон жилийн эрэмбээс харахад 2007 он хамгийн дулаан жил, 2017 он 2 дахь, 2019 он 5 дахь дулаан жил болж өнгөрчээ. Хур тунадасны хувьд 1994 он 1940 оноос хойших хур бороо элбэгтэй жил байсан бол 2019 он 35 дахь бага хур тунадастай жил байлаа. 2019 оны хаврын саруудад агаарын дундаж температур ихэнхи нутгаар ОЖД-аас дулаан, харин зуны улиралд ОЖД-ийн орчим байв. Хур тунадасны хувьд хаврын улиралд Ховд, Хөвсгөл болон Өмнөговь аймгийн нутгаар ОЖД-аас 20-80%-иар их, нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас 20-оос 60%-иар бага тунадас орсон бөгөөд зуны улиралд ихэнхи нутгаар ОЖД орчим хур тунадас унасан байна. Монгол орны цаг уурын 56 станцын дунджаар жилд тохиолдох 300С -аас халуун өдрийн тоо 10 жилд 2-3 хоногоор нэмэгдэж байгаа бөгөөд 1990 оноос хойш эрчимтэй нэмэгдэж байна. Дэлгэрэнгүй

Posted in Uncategorized.