2019 оны 11 сарын цаг агаарын урьдчилсан төлөв

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Увсын зүүн, Завхан, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 14-19 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг. Гэвч зарим жил энэ утгаас нийлээд хазайдаг. Тухайлбал: 1988, 1990, 1994, 1995, 1999, 2001, 2005-2008 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан байсан ба өдрийн үнэмлэхүй их температур говийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус хүрч дулаарсан бол 1986, 1987, 1993, 1996, 2000, 2002, 2003, 2009, 2012  онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-6 градусаар хүйтэн байсан бөгөөд 2000 онд үнэмлэхүй бага температур Завхан, Баянхонгор, Архангайн хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 35-40 градус, бусад нутгаар 28-33 градус хүрч хүйтэрч байв.

Энэ сард Увсын хойд, Завханы баруун хойд хэсгээр 8-11мм, Завхан, Төв аймгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн баруун, Булганы зүүн, Ховд, Архангайн өмнөд, Хэнтийн хойд, Дорнодын баруун хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 4-7мм, бусад нутгаар 0-3 мм хур тунадас ордог боловч жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1980 онд Завхан, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 1986, 1992, 1993 онд нутгийн өмнөд хэсгээр, 2000, 2002, 2003 онд төв ба зүүн зүгийн нутгаар, 2009 онд нутгийн баруун хагаст  олон жилийн дунджаас 1-3 дахин их цас орсон бол 1988, 1995, 1997,1999, 2004-2008 онд ихэнх нутгаар  дунджаас бага цас оржээ. Олон жилийн дунджаар ихэнх нутгаар 2-8 см зузаан цас тогтдог боловч цас их орсон жил 20 см хүрдэг. Цасан шуурга жил бүр 2-5 удаа, зарим жил 6-8 удаа ажиглагддаг. Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн нутгаар жил бүр 3-5, бусад нутгаар 2-3 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1975 онд Өлгий хот орчимд 30 м/с, 1978 онд Төв, Дундговийн нутгаар, 1991 онд ихэнх нутгаар 18-28 м/с, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар 40 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурч байжээ

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 2-7 градус, бусад нутгаар 9-13 градус хүйтэн байдаг бөгөөд энэ сард олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 3-8 хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе, 3 дугаар 10 хоногийн сүүлч үеэр Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр  шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байх төлөвтэй. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Увсын ихэнх нутаг Завханы хойд хэсэг болон Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас их, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүлч үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе, 3 дугаар 10 хоногийн сүүлч үеэр цас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байдаг бөгөөд энэ сард  Өвөрхангайн ихэнх нутаг, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дундажийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр бага зэрэг хүйтэрч  Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав дагуух нутгаар шөнөдөө 26-31 градус өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүрч хүйтрэх төлөвтэй. Энэ сард Хөвсгөлийн ихэнх, Булганы баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй. Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байдаг бөгөөд энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст Хэнтийн уулсаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр бага зэрэг хүйтэрнэ. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон хүйтэрч шөнөдөө ихэнх нутгаар 18-23 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч бага зэрэг чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Нэгдүгээр аравхоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас орно. Салхи нэгдүгээр арав сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байдаг бөгөөд энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0  градусаар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр бага зэрэг хүйтэрнэ. Хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр  нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх төлөвтэй. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр мөн хоёрдугаар арав хоногийн дунд үеэр 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Posted in Uncategorized.