MANPING II хурал зохион байгуулагдлаа

Монголын агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг (MANPING)-ийн II хурал 2019 оны 10 сарын 18-нд Их тэнгэр цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд MANPING-ийн Нислэгийн хөдөлгөөний менежмент, цаг уурын дэд ажпын хэсгийн Цаг уурын мэдээллийн солилцоо, хэрэгцээ, үйлчилгээний ажлын багийг төлөөлж Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Болормаа, Ерөнхий технологич инженер Б.Сүхбаатар, Төсөл хөтөлбөр, судалгааны ахлах инженер Н.Энхдалай нар оролцлоо. Агаарын навигацийн үйлчилгээн дэх цаг уурын үйлчилгээнд ОУИНБ, Ази номхон далайн бүс /APANPIRG/ -ээс тавьж буй шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангахад чиглэсэн “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудалд шилжлэг салхи илрүүлэх, мэдээлэх тоног төхөөрөмж суурилуулах” сэдвээр Б.Болормаа илтгэл хэлэлцүүлж, MANPING-ийн үйл ажиллагааны зорилт, төлөвлөгөөний төсөлд амжилттай орууллаа.

 
Posted in Uncategorized.