9-11 дугаар сарын урьдчилсан төлөв

2018 оны 9-11 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 14-19 градус, Баян-Өлгийн баруун, Завханы хойд болон зүүн, Говь-Алтайн баруун болон хойд, Баянхонгорын баруун хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байдаг. Энэ сард Баян-Өлгий, Өмнөговь, Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Увс, Ховдын баруун, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Хөвсгөлийн хойд, Сэлэнгэ, Төв, Сүхбаатарын зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй. Уур амьсгалын дунджаар хур тунадас Хөвсгөл, Хэнтий, Дорнодын хойд, Булганы зүүн хойд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр 30-44 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завхан, Архангай, Сүхбаатарын баруун өмнөд, Өвөрхангайн өмнөд хэсгээр 4-16 мм, бусад нутгаар 17-30 мм ордог. Энэ сард Өмнөговийн ихэнх, Баян-Өлгийн хойд, Увсны баруун хойд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Аравдугаар сард.  Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн баруун, Завханы хойд болон зүүн, Говь-Алтайн баруун болон хойд, Баянхонгорын баруун хойд, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр 1-4 градус хүйтэн, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 5-9 градус, бусад нутгаар 1-4 градус дулаан байдаг. Энэ сард Ховд, Говь-Алтай, Өмнөговь нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Завхан, Дорноговийн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Уур амьсгалын дунджаар хур тунадас Увс, Булган, Хэнтийн зүүн хойд, Дорнодын баруун хойд хэсгээр 12-17 мм, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Хэнтийн өмнөд, Завхан, Сүхбаатарын баруун, Өвөрхангайн зүүн хэсгээр 1-5 мм, бусад нутгаар 6-11 мм ордог. Энэ сард Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Дорнодын зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Ховд, Говь-Алтай, Дорноговийн ихэнх нутаг, Завхан, Өмнөговь, Сүхбаатарын баруун, Баянхонгор, Хэнтийн өмнөд, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Арван нэгдүгээр сард. Уур амьсгалын дундажаар агаарын температурын сарын дундаж нь Увсын зүүн, Завхан, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 14-19 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг. Энэ сард Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Ховд, Өвөрхангай, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Уур амьсгалын дунджаар хур тунадас Увсын хойд, Завханы баруун хойд хэсгээр 8-11мм, Завхан, Төв аймгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн баруун, Булганы зүүн, Ховд, Архангайн өмнөд, Хэнтийн хойд, Дорнодын баруун хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 4-7мм, бусад нутгаар 0-3 мм хур тунадас ордог. Энэ сард Баян-Өлгий, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Ховд, Өвөрхангайн хойд, Увс, Завханы баруун, Хөвсгөл, Сэлэнгийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Дорноговийн ихэнх нутаг, Ховдын өмнөд, Баянхонгорын баруун өмнөд, Өмнөговийн баруун, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Posted in Uncategorized.