Тайлан Б.Сүхбаатар

2018 оны 07 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт зохиогдсон “Уур амьсгалын өөрчлөлт: Мөстөл, мөсөн гол” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон товч тайлан

 

2003 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй ус, цаг уур, байгаль орчны салбарын эрдэмтэн судлаачдын 2018 оны эрдэм шинжилгээний бага хурал 07 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн “Толбо-Тур” жуулчны баазад “Уур амьсгалын өөрчлөлт: Мөстөлт, мөсөн гол” сэдвийн хүрээнд боллоо. Тус хурлын үйл ажиллагааг Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Гылымхан, ЦУОШГ-ын дэд дарга Б.Баттулга нар нээж, хурлын үйл ажиллагааг Баян-Өлгий аймгийн УЦУОШТ дарга П.Жанаргуль, УЦУОСМХ-н эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор П.Гомболүүдэв, УЦУОСМХ-н доктор Г.Даваа нар удирдан явуулсан.

Хуралд ЦУОШГ, Уур амьсгалын өөрчлөлт хариуцсан тусгай элч доктор З.Батжаргал, Монголын Ус цаг уурын нийгэмлэгийн Ерөнхийлөгч доктор Ц.Адъяасүрэн, УЦУОСМХ, НЦУТ, УБ болон 12 аймгийн УЦУОШТ, Монголын УЦУНийгэмлэг, МУИС, МУИС-н салбар Ховд ИС, Алтайский Государственный Университет, Онцгой Байдлын Газрын нийт 300 орчим төлөөлөгч, судлаач эрдэмтэд “Уур амьсгалын өөрчлөлт, Мөстөлт, мөсөн гол”, “Цаг агаар, гамшигт үзэгдэл”, “Ус, бэлчээр, экосистем” гэсэн 3 үндсэн бүлэг хуралдаанаар 30 орчим аман илтгэл, 13 ханан илтгэл хэлэлцүүлж оролцлоо.

НЦУТ-өөс ерөнхий технологич инженер Б.Сүхбаатар, ахмад ажилтан доктор Х.Хангайсайхан нар уг хуралд оролцож “Цаг агаар, гамшигт үзэгдэл” сэдвийн 2 дугаар хуралдаанд Г.Буяндэлгэр, Б.Тэмүлүн, доктор Х.Хангайсайхан нарын бэлтгэсэн “Монгол оронд ажиглагдах догшин хуй, түүний үүсэх нөхцөл” сэдэвт илтгэлийг хэлэлцүүллээ.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Уур амьсгалын өөрчлөлт, түүний шууд болон дам нөлөө, гамшигт үзэгдэл, түүнийг урьдчилан мэдээлэх боломж, байгаль орчны салбарт тулгараад буй асуудлууд, Дэлхийн цаг уурын байгууллага болон олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, олон улсын өмнө Монгол улсын хүлээх үүрэг, судалгаа шинжилгээний ажилд тулгамдсан асуудал, үр дүн зэрэг олон сайхан илтгэл хэлэлцүүлсэн, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлсэн үр дүнтэй хурал болж өнгөрлөө гэж дүгнэж байна.

Тайлан бичсэн:

Ерөнхий технологич инженер: Б.Сүхбаатар

Posted in Uncategorized.