Тоног төхөөрөмж хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо

Иргэний нисэхийн ерөнхий газар болон Цаг уур орчны шинжилгээний газрын хамтын ажиллагааны хүрээнд Нислэгийн цаг уурын төвд орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх ажилд дэмжлэг үзүүлж, “Цаг уурын тоон прогнозын боловсруулалтын сервер, програм хангамж” нийлүүлэх ИНЕГ/УТ/ТББ/Б-03/17/4 гэрээнд заагдсаны дагуу DELL POWEREDGE R930 маркийн цаг агаарын тоон прогнозын боловсруулалтын 144 сая төгрөгийн өртөг бүхий өндөр хүчин чадалтай серверийг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр боллоо. Ёслолын ажиллагаанд ИНЕГ-ын АНБЗХ-ийн дарга Ё.Эрдэнэбат, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын Агаарын навигацийн бэлтгэл ажлын хэсгийн дарга П.Пүрэвсүх, ЦУОШГ-аас дэд дарга Б.Баттулга болон албаны бусад хүмүүс оролцов.

Сервер компьютерыг ашигласнаар Дэлхийн цаг уурын байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн тоон загварын үр дүнг цаг хугацааны хоцрогдолгүйгээр ашиглах боломжтой болж байгаа бөгөөд нислэгт зориулсан цаг агаарын урьдчилсан мэдээний таарц, чанар дээшилж, агаарын тээвэрлэгчдэд нарийвчлал өндөртэй цаг агаарын зураг мэдээгээр үйлчлэх олон талын ач холбогдолтой. Ингэснээр нислэгийн цаг уурын үйлчилгээнд дэвшилт гарч олон улсын жишигт нийцэх алхам нэмэгдэж байна.

 
Posted in Uncategorized.