Хар салхины сэрэмжлүүлэг мэдээлэл

Нислэгийн цаг уурын төвөөс хамтран ажилладаг авиакомпаниуддаа сэрэмжлүүлэх үүднээс дараах мэдээллийг оруулж байна. Сүүлийн үед бидний нисэн очдог олон улсын нисэх буудлуудад /Чежү арал, Пусан, Нарита..... г.м/ хар салхи болох давтагдал ихсэж байгаа тул та бүхэн доорх мэдээлэлтэй танилцан үйл ажиллагаагаа төлөвлөнө үү.

Тропикийн циклон буюу Хар салхи нь төв хэсэгтээ агаарын нам даралттай, аадар бороо бүхий цаг уурын нэгэн төрлийн үзэгдэл болно. "Циклон" гэдэг үг нь цагираг хэлбэрийн эргүүлгийг хэлэх бөгөөд уг эргүүлэг Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст, цагийн зүүний эсрэг чиглэлтэй байна. Бүх тропикийн циклонууд тропик орчмын харьцангуй дулаан далайд үүсэх ба хүчтэй салхи, ширүүн бороо үүсгэнэ. Зарим тропикийн циклонууд эх газрыг дайрч болох бөгөөд энэ тохиолдолд асар их хэмжээний хохирол учруулдаг байна.

2017 оны 8 дугаар сарын 8-ны байдлаар Японы өмнөд нутгаар “Нору” гэж нэрлэгддэг хүчтэй хар салхины үзэгдлээс болж дотоодын 260 нислэгийг цуцалсан байна. НОРУ хар салхины талаарх мэдээллийг оруулав.

Эх сурвалж http://www.jma.go.jp/en/typh/

Posted in Uncategorized.