Хөгжиж буй орнуудад зориулсан “Цаг уурын радарын” сургалтанд хамрагдсан тухай товч тайлан.

2017.07.10

           Дэлхийн цаг уурын байгууллага болон БНХАУ-ын Цаг уурын байгууллага, БНХАУ-ын Худалдааны яамны хамтран хэрэгжүүлж буй Хөгжиж буй орнуудад зориулсан цаг уурын радарын сургалтад тус төвийн локаторын инженер Ш.Аюушжав 2017.06.09-07.06 хүртэл батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтанд хамрагдлаа.

          Сургалт БНХАУ-ын Нанжин хот дахь Дэлхийн цаг уурын байгууллагын “Бүсийн сургалтын төв”-д зохион байгуулагдаж, сургалтанд нийт 8 орны 19 инженер, техникийн ажилтнууд хамрагдсан. Монгол улсаас 5, Гренада улсаас 1, Панама улсаас 4, Лебанон улсаас 1, Замбиа улсаас 3, Ванвату улсаас 1, Венесуэл улсаас 2, Куба улсаас 2 суралцагч тус тус оролцлоо.

             Хөгжиж буй орнуудад зориулсан цаг уурын радарын сургалт нь нийт 27 өдрийн турш батлагдсан хөтөлбөрийн дагуу явагдаж,  БНХАУ-ын электроникийн хамгийн том үйлдвэр болох SUNCREATE компанийн үйл ажиллагаа болон Хуаниан хотын цаг уурын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хятадын цаг уурын байгууллага болон томоохон компанийн төлөөлөл болох CMA (China Meteorology Administration) мэргэжилтнүүд өөрсдийн танилцуулга илтгэлээ тавьсан.

             SUNCREATE компани нь Хятад улс дахь томоохон электроникийн үйлдвэрийн нэг ба цаг уурын систем, цаг уур болон агаарын радарын системийн томоохон үйлдвэрлэгч компани ба дохиолол, камерын систем зэрэг бусад электроникт суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани байв.

            Сургалтын агуулга : Цаг уурын радарын бүтээгдэхүүн түүнийг судлах, цаг уурын аюулт үзэгдэлийн бүтээгдэхүүнийг хэрхэн тодорхойлох мөн цаг уурын радарын бүтээгдэхүүнийг ашиглан урьдчилан мэдээлэх зэрэг батлагдсан хөтөлбөрийн дагуу онол, дадлагын ажлуудыг хийсэн. Мөн цаг уурын радарын хөгжил хүчин чадлын талаар мэдээлэл солилцож, харилцан мэдээ мэдээлэл туршлага хуваалцаж, Хятадын цаг уурын байгууллага болон сургалтанд урилгаар ирсэн мэргэжилтнүүдийн лекц, танилцуулах хичээлтэй танилцаж байв.

         Уг сургалтад хамрагдсанаар Хятад болон хамтран суралцсан орны цаг уурын радарын систем хэрхэн ажилладаг, цаг уурын радарын бүтээгдэхүүн улс орны хүн ам, газар тариаланд ямар үр өгөөжтэй байдаг, радарын бүтээгдэхүүн ашиглан урьдчилан мэдээлэх арга түүний хэрэглээний талаар санал солилцож туршлага судлав.

Posted in Uncategorized.