БНХАУ-ын Нанжин хотод Дэлхийн цаг уурын байгууллагын бүсийн сургалтын төвд “Хөгжиж буй орнуудын цаг уурын ахлах (менежер) ажилтнуудын семинар”-т хамрагдсан тухай товч тайлан

2017-05-29

Дэлхийн цаг уурын байгууллага болон Хятад улсын цаг уурын байгууллагын хамтран хэрэгжүүлж буй сургалт семнарт тус төвийн Дотоод хяналт хариуцсан ажилтан Н.Басбиш 2017 оны 05 дугаар сарын 03-23-ны өдрүүдэд Нанжин хот дахь Дэлхийн цаг уурын байгууллагын “Бүсийн сургалтын төв”-д сургалт дадлагад хамрагдаад ирлээ.

Сургалтад Монгол улсаас 4, Судан 4, Өмнөд Судан 5, Леванон 1, Жордан 3, Замбиа 3, Панама 1 мэргэжилтэн тус тус хамрагдсан бөгөөд нийт 7-н орны 21 мэргэжилтэн хамрагдсан.

Сургалт нь нийт 21 өдрийн турш батлагдсан хөтөлбөрийн дагуу явагдсан. Хятадын хиймэл дагуулын холбооны үндэсний төв, Нарны эрчим хүчний компани үйлдвэрийн үйл ажиллагаа, Шанхай болон Зянсу хотын цаг уурын үйлчилгээтэй танилцсан.

Сургалтын агуулга: Хятадын цаг уурын байгууллагын үндсэн зорилго, цаг уурын үйлчилгээний чиг үүрэг, цаг уурын гамшгийн учруулсан хохирол эдийн засгийн дүн шинжилгээ, цаг уурын гамшгийн үнэлгээнд газарзүй мэдээллийн систем болон радарын мэдээллийг  хэрэглэх, уур амьсгалын өөрчлөлт, харилцаа холбооны зохион байгуулалт,  орон нутгийн ус цаг уурын үйл ажиллагаа болон удирдлага, цаг уурын үйлчилгээний тухай болон  уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд, олон улсын хамтын ажиллагаа, дэлхийн дулаарлын элементийг хэрхэн илрүүлэх талаар онолын хичээлүүдийг сургалтын төв болон Хятадын цаг уурын байгууллагын мэргэжилтнүүд тус тус заасан.

Уг сургалт нь  нэг талаас Хятадын цаг уурын байгууллагын олон улс дахь өнөөгийн  түвшин бусад орны  цаг агаарын мэдээ мэдээллийг хэрэглэгчдэд түгээх хүргэх талаар хамтран туршлага солилцож дадлага хэлбэрээр үр дүнтэй явагдлаа.

Дүгнэлт:

Энэхүү олон улсын сургалтанд хамрагдсанаар Хятадын цаг уурын байгууллагын цаг агаарын мэдээний хангалтын  ажил,  цаг агаарын аюултай  үзэгдлүүдийг урьдчилан мэдээлэх арга технологи, радарын болон хиймэл дагуулын мэдээллийг ашиглан цаг агаарын хэт богино хугацааны аюултай үзэгдлийг богино хугацааны давтамжтайгаар хянаж урьдчилан мэдээлэх зэрэг нь тодорхой эрэмбэ дараатай ажлын зохион байгуулалттайгаар явагдаж байв.

Цаг агаарын мэдээг тухайн орны бүх харилцаа холбоо, телевиз, радио гэх мэт олон нийтийн цахим сүлжээгээр хэрэглэгчдэд нэг ижил цаг минутанд түгээж байв.

Тайлан бичсэн:

ЗДХЧХ-ийн Дотоод хяналт хариуцсан ажилтан                     Н.Басбиш

 
Posted in Uncategorized.