ТӨВ, ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ИНЖЕНЕР,
ТЕХНИКЧДИЙН ДАВТАН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус төвөөс 2017 оны 3 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Төв, орон нутгийн нислэгийн цаг уурын инженер, техникчдийн давтан сургалт зохион байгуулж өндөрлөлөө. Уг сургалтыг 2 жил тутамд зохион байгуулж, нислэгт цаг уурын мэдээгээр үйлчлэх эрх олгодог.

Сургалтад төв, орон нутгийн 30 гаруй инженер, техникчид хамрагдсан бөгөөд  суралцагчдад “Нислэгийн цаг уурын мэргэшлийн үнэмлэх олгох журам”-ын дагуу 3 жилийн мэргэшлийн үнэмлэх, гэрчилгээ олголоо.

Posted in Uncategorized.