Японы HimawariCast хиймэл дагуулын сургалт

2016.09.19-1

Дэлхийн цаг уурын байгууллага Япон улсын цаг уурын байгууллагын хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд тус төвийн Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Болормаа, ахлах синоптик Л.Одгариг нар 2016 оны 09 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд HimawariCast хиймэл дагуулын мэдээлэл хүлээн авах, боловсруулах системийн суурилуулалт, синоптикийн боловсруулалт, программ хангамжийн талаар уг системийн ханган нийлүүлэгч Ориентал электроникс /Oriental electronics/ компанид сургалт дадлагад хамрагдаад ирлээ.

Himawari-8 цаг уурын байран хиймэл дагуулын онцлог болон давуу тал нь далай тэнгис, элсэн цөл, уулархаг бүс нутгийн агаар мандлын үзэгдлийг орон зайн өндөр нарийвчлалтайгаар, цаг хугацааны богино давтамжтайгаар хянаж шинжлэн судлах боломжтой бөгөөд цаг агаарын урьдчилсан мэдээний чанар, таарц сайжрах, хэрэглэгчдэд багц зураглалыг дамжуулах, нислэгийн цаг уурын үйлчилгээнд ахиц дэвшилт гарах юм.

Уг сургалтад Монгол улсаас гадна Тонга, Непал, Бүгд найрамдах Крибати зэрэг улсаас цаг уурын мэргэжилтнүүд хамрагдсан.