2019 он

  • “Орон тоо, төсөв шилжүүлэх тухай” ЦУОШГ-ын даргын 2019 оны А/31 дүгээр тушаалын дагуу төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдлыг зохицуулах зорилгоор 3 синоптик инженерийн орон тоо, төсвийг цөөрүүлж, орон тооны дээд хязгаарыг 57-оор баталж, орон нутгийн УЦУОШТ-д шилжүүлсэнтэй холбоотойгоор Газрын даргын 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/98 дугаар тушаалаар төвийн зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны чиглэл, дүрэм, ажлын чиг үүрэг өөрчлөгдсөн. Мөн оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газрын даргын А/249 дүгээр тушаалаар тушаалд өөрчлөлт оруулж, орон тоог 58-аар батлагдсан.
  • 2019 оны 02 дугаар сарын 13-20-ны өдрүүдэд ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас томилогдсон ажлын хэсэг ИНД-174-ийн “Нисэхийн цаг уурын үйлчилгээ эрхлэх байгууллагыг гэрчилгээжүүлэх” дүрмийн дагуу олгогдсон гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах төлөвлөгөөт үзлэг шалгалтыг явуулж, 2020 оны 3 дугаар сарын 05-ныг хүртэл гэрчилгээ олгосон.
  • Нислэгийн цаг уурын төвөөс 2 жил тутамд зохион байгуулдаг Төв, орон нутгийн нисэхийн цаг уурын инженер, техникчдэд зориулсан мэргэжлийн давтан сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд явуулсан.
  • Нислэгийн цаг уурын үйлчилгээг шинэчлэн сайжруулах Дэлхийн цаг уурын байгууллага, БНСУ-ын цаг уурын байгууллагын хамтарсан төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ДЦУБ, БНСУ-ын Цаг уурын байгууллагын судалгааны баг 2019 оны 02 сарын 18-22-ны өдрүүдэд тус төвийн үйл ажиллагаа, цаг уурын үйлчилгээ, мэдээлэл солилцоо, тоног төхөөрөмж зэргийг судалсан. Уулзалтад Дэлхийн цаг уурын байгууллага, БНСУ-ын Цаг уурын газар, Солонгосын нислэгийн цаг уурын агентлагийн төлөөлөгч, Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтнүүд, ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны цаг уурын байцаагч, Нислэгийн цаг уурын төвийн удирдлагууд оролцлоо.
  • Ус, цаг уурын албаны 95 жилийн ойд зориулан аймаг, нийслэлийн УЦУОШТ-үүдийн дунд явуулсан. урлаг, спортын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, гар бөмбөгийн тэмцээнд 3-р байр эзэлсэн. Ойн арга хэмжээний үеэр байгууллагын үйл ажиллагааг сурталчилан танилцуулах гэрэл зургийн үзэсгэлэн, видео бэлтгэсэн.
  • 4 дүгээр сард Төвийн даргын 2019 оны А/13 дугаар тушаалаар төвийн дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийг байгуулж, ахлагчаар Сүлжээ, мэдээллийн технологийн инженерийг томилон ажиллаж байна.
  • 5 дугаар сарын 28-нд Радарын үүлний бүтээгдэхүүний ирээдүйн дүрслэлийг дэлгэцэнд хуваан харуулах программ хангамжийг УЦУОСМХ-ээс дэлгэцээр гарган 30-60 минутын прогноз бүтээгдэхүүн гарган нислэгийн үйлчилгээ болон урьдчилсан мэдээ зохиолтод үйлчилж байна.
  • Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийн үйл ажиллагааг эхлүүлж 2019 оны 7 дугаар сарын 05-нд шинэ нисэх буудалд нислэг үйлдсэн анхны агаарын хөлөгт Нислэгийн цаг уурын төвөөс “Цаг уурын үйлчилгээ үзүүлсэн. Уг үйл ажиллагаанд Нислэгийн цаг уурын төвийн ахмад ажилтан ахлах синоптик инженер Ц.Сарантуяа, залуу үеийн төлөөлөл инженер О.Мягмардулам болон Мэдээлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Болормаа, Нислэгийн цаг уурын өртөөний дарга Д.Цэцэгээ нар нисэх буудал орчмын урьдчилсан болон бодит ажиглалтын мэдээгээр үйлчилсэн. Шинэ нисэх буудлын үүлний доод суурийн өндрийг нүдэн баримжаагаар тодорхойлоход ашиглах тэмдэгтүүд, зурвасын дагуух цаг уурын алсын барааны тэмдэгтүүдийг сонгон холбогдох албан тушаалтнуудаар хянуулан баталсан.
  • Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас цаг уурын үйлчилгээний бодлого, төлөвлөгөөг Монгол улсад хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, нислэгийн цаг уурын чиглэлээр зохион байгуулагддаг хурлаас гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах зорилгоор Ази, Номхон далайн бүс нутгийн агаарын навигацийн үйлчилгээг үзүүлж буй цаг уурын хөгжлийн хандлага, бодлогыг нэгтгэх, нислэгийн цаг уурын үйлчилгээг нэгдмэл болгох зорилгын хүрээнд Монгол дахь агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилт (MANPING)-ийн цаг уурын дэд ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. 5 дугаар сарын 01-нд ИНЕГ-ын хурлын танхимд МАНПИНГ ажлын хэсгийн “Цаг уурын мэдээллийн солилцоо, хэрэгцээ, үйлчилгээний ажлын баг”-ийн анхдугаар хурал зохион байгуулсан. Хуралд “Ази номхон далайн бүсийн агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн цаг уурын ажлын дэд хэсгийн өнөөгийн байдал, хэтийн төлөвлөлт /APANPIRG хурлуудын мэдээлэл/” илтгэж тавьж, олон улсын хуралд НЦУТ-өөс оролцоо хангалтгүй байгаа тухай саналыг дэвшүүлж, оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлсэн. ОУИНБ-ын Ази-Номхон далайн бүсийн иргэний нисэхийн асуудал хариуцсан сайд нарын анхны хурал ОУИНБ-ын Ази-Номхон далайн бүсийн орнуудын иргэний нисэхийн захирлуудын 55 дугаар хурлаас гарсан шийдвэрийн биелэлт /Олон улсын агаарын навигацийн цаг уурын үйлчилгээ (MET) хэрэгжилт, бүс нутгийн хамтын ажиллагааны шилдэг туршлагуудаа хуваалцах/-ийг 2019 оны 05 дугаар сарын 02-нд АНБЗГ-т хүргүүлсэн.
  • 2019 оны 6 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Тайландын Вант улсын Бангкок хотноо Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн төвд зохион байгуулагдсан APANPIRG-ын MET/SG23 дэд группын хуралд Мэдээлэл, үйлчилгээний хэлтсийн дарга оролцсон.
  • “Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах журам” II дэвтэрт Дэлхийн цаг уурын байгууллагын Кодын гарын авлага Боть 1-ийн Хавсралт 2-т орсон нэмэлт, өөрчлөлтийн орчуулгыг хийж, хэлэлцүүлэгт бэлтгэн хянуулан “Өөрчлөлт оруулах тухай” Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2019 оны А/204 дугаар тушаалаар батлуулж, холбогдох алба, салбарууд, хэрэглэгчдэд хүргүүлсэн.
  • Иргэний агаарын тээврийн нислэгт цаг агаарын урьдчилсан мэдээгээр үйлчлэх орон нутгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдийн синоптик инженерүүдэд зориулсан нислэгийн цаг уурын мэргэшлийн анхан шатны сургалтыг 2019 оны 5,10 дугаар саруудад 14 хоногийн хугацаатай ЦУОШГ-ын даргын баталсан хөтөлбөрийн дагуу Нислэгийн цаг уурын төвд зохион байгуулж, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв, Өмнөговь, Дорноговь аймгийн УЦУОШТ-үүдээс синоптик инженерүүд оролцсон бөгөөд 2019 онд ЦУОШГ-ын даргын тушаалаар нислэгт цаг агаарын урьдчилсан мэдээгээр үйлчлэх эрх 93 синоптик инженерт, бодит ажиглалтын мэдээний үйлчилгээ үзүүлэх эрхийг 28 инженер, техникчдэд олгосон.
  • Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорнод, Хэнтий аймгийн УЦУОШТ-үүдээс 8 синоптик инженер, 14 техникч үйлдвэрлэлийн дадлага хийсэн.
  • ЦУОШГ-аас Сүхбаатар, Увс, Булган, Дорнод, Өвөрхангай, Дархан-Уул, Ховд, Баян-Өлгий, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь зэрэг аймгуудын төвүүдэд, мөн Морин-Уул локатор, цаг уурын станцад суурилуулсан цаг агаарын нөхцөлд хяналт тавих IP камерын бичлэгийг синоптик инженерүүд дэлгэцэнд 360 градусаар эргүүлэн харах, дүрслэлийн хэмжээг томруулан татаж харах болсон нь урьдчилсан мэдээ зохиолтод цаг агаарын бодит нөхцөл байдалтай цаг хугацааны хоцрогдолгүйгээр танилцах боломж нөхцөлийг бүрдүүлсэн.
  • ЦУОШГ-аас 9 дүгээр сарын 12-нд video Conference явуулах төхөөрөмж хүлээн авч, ахлах синоптик инженерийн компьютерт суурилуулснаар цаг агаар хүндэрсэн нөхцөлд Урьдчилан мэдээлэх хэлтэс болон орон нутгийн синоптик инженерүүдтэй цаг агаарын мэдээний хэлэлцүүлэгт тогтмол оролцож, зөвлөгөө, зөвлөмж солилцох боломж нээгдсэн бөгөөд урьдчилсан мэдээний чанар, таарцыг дээшлүүлэхэд нөлөөтэй.
  • ЦУОШГ, ИНЕГ-ын хооронд “Нислэгт цаг агаарын мэдээгээр үйлчлэх, мэдээг хэрэглэх талаар хамтран ажиллах ерөнхий гэрээ”-ний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дууссан бөгөөд ИНЕГ-ын талаас гэрээнд оруулах саналгүй гэсэн тул гэрээг дүгнэх, сунгах акт үйлдэж хугацааг 2 жилээр сунгасан.
  • 11 дүгээр 5,6-ны өдрүүдэд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт, зөвлөмжийн хэрэгжилттэй холбоотой онолын зарчим, Аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, Аюулгүй байдлын хөтөлбөр-ийн үндсэн ойлголтыг өгөх “Аюулгүй ажиллагаа” сэдэвт ОУИНБ-ын цахим сургалтад Төсөл хөтөлбөр, судалгааны ахлах инженер оролцож олон улсын сертификат авсан.
  • Мэргэжлийн зэргийн шалгалтад хамрагдах синоптик инженерүүдэд тавигдах шалгуурыг хангасан мэргэшлийн зэрэг авах, ахиулах, сунгах хүсэлтэй 12 инженер зэргийн шалгалтад хамрагдаж, 2 ба 3 дугаар зэргийн болзлыг хангасан.
  • Цахим сан үүсгэж хадгалах зориулалтаар 1,982,400 төгрөгийн үнэ бүхий 8Тb хэмжээтэй QNAP NAS-251 storage сервер /файл хадгалах төхөөрөмж/ авч, төхөөрөмжийн өрөөнд суурилуулсан.