Хамтарсан уулзалт зохион байгууллаа

Өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нислэгийн цаг уурын төвд Улаанбаатар дахь Туркиш эйрланес компанийн төлөөлөгчид, ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны ААНХХ-ийн байцаагчид, тус төвийн дарга, ажилтнууд хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Мэдээлэл, үйлчилгээний дарга Б.Болормаа НЦУТ-ийн өнөөгийн үйл ажиллагаа, нислэгт нөлөөлж буй цаг агаарын үзэгдлүүд, цаг агаараас шалтгаалсан нислэгийн саатал, урьдчилсан мэдээний таарцыг танилцуулж, уулзалтанд оролцогчид нислэгийн аюулгүй ажиллагааг хангах, саатлыг бууруулах талаар авах арга хэмжээний тухай харилцан саналаа солилцож, төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Туркиш эйрланес компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Али Өздемир хамтарсан уулзалт чухал ач холбогдолтой болсныг онцлоод цаашид Монгол орны цаг агаарын онцлог байдалтай уялдуулан нислэгийн цагийн хуваарьт зохицуулалт хийх талаар онцгой анхаарч, нислэгийн саатлыг бууруулах талаар хамтран ажиллах  болно гэдгээ илэрхийллээ.

 
Posted in Uncategorized.