TALIM”, DOKSURI Хар салхины сэрэмжлүүлэг мэдээлэл

БНХАУ-ын Үндэсний цаг уурын төвөөс TALIM” болон DOKSURI хар салхины талаар сэрэмжлүүлэг мэдээлэл гаргасан байна.

“TALIM” хар салхины төв нь Номхон далайн баруун хойд хэсэгт үүссэн ба 2017 оны 18 дахь удаагийн тохиолдол юм. 2017 оны 09 сарын 13-ны өглөөний байдлаар Хятадын зүүн өмнөд хэсэг рүү ойролцоогоор 20км/цагийн хурдтайгаар шилжиж байгаа бөгөөд эрч хүч нь улам нэмэгдэх төлөвтөй байгааг анхааруулсан байна.

Мөн Хятадын өмнөд хэсэг, Өмнөд Хятадын Хайнан муж орчмоос 970 орчим км зайтай “DOKSURI” нэртэй хар салхи 19 дэх тохиолдол болон бүртгэгдсэн бөгөөд салхины өрөвхийлөлтийн дээд хурд секундэд 20 метрээс дээш хурдтайгаар баруун хойд зүгт шилжиж байна. Иймд хамтран ажилладаг авиакомпаниуддаа нисэн очдог олон улсын нисэх буудлуудад хар салхины давтагдал ихсэж байгаа тул тус  төвөөс сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: http://www.cma.gov.cn/en2014/news/News/201709/t20170913_449117.html

Posted in Uncategorized.