2017 он

  • 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс Нисэх багт онлайн хэлбэрээр /цахим хуудас/ нислэгийн замын дагуух чиглэлийн урьдчилсан мэдээгээр үйлчилж эхэлсэн.
  • 2017 оны 09 дүгээр сарын 07-нд ЦУОШГ болон ИНЕГ-ын хооронд “Нислэгийг цаг агаарын мэдээгээр үйлчлэх, мэдээг хэрэглэх талаар хамтран ажиллах ерөнхий гэрээ”-г дүгнэх хурал зохион байгуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан хугацааг 1 жилээр сунгасан.
  • Буянт-Ухаа дахь Чингис хаан ОУНБ-ын үйл ажиллагааг Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудалд нүүлгэн шилжүүлэх ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулж, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
  • Шинэ нисэх буудлын хөөрч, буух зурвас дээр суурилагдах алсын барааны харагдацыг нүдэн баримжаагаар тодорхойлоход ашиглагдах өдөр, шөнийн 8 тэмдэгт, 18 объектыг ИНЕГ-тай хамтран сонгож, баталгаажуулсан.
  • Цаг агаарын тоон загварыг ажиллуулах өндөр хүчин чадал бүхий 144 сая төгрөгийн өртөгтэй сервер компьютер ИНЕГ-аас хүлээн авсан.
  • “Нислэгийн цаг уурын төвийг сайжруулах” төслийн хүрээнд ДЦУБ болон БНСУ-ын цаг уурын байгууллагын төлөөлөгчид, НЦУТ, ИНЕГ-ын мэргэжилтнүүдтэй 3 талт хамтарсан уулзалт зохион байгуулж төслийн 3 дахь шатыг хэрэгжүүлэхээр болсон.
  • 01 дүгээр сард Cтандарт, хэмжил зүйн газраас Чанарын удирдлагын тогтолцооны баримт бичгийн хяналт, батламжлал, мөрдөлт хэрэгжилтийн байдал, тэдгээр нь үйл ажиллагаанд хэрхэн нийцэж байгааг үнэлж дүгнэх, ЧУТ-ны ISO 9001 стандартыг тогтвортой, үр нөлөөтэй хэрэгжүүлж, сайжруулах талаар авсан арга хэмжээ, хүний нөөц, ур чадвар, мэргэшүүлэлт, хууль тогтоомж, стандартын хэрэгжилт, бүтээгдэхүүн ажил үйлчилгээ зэргийг шалгасан. Шалгалттай холбоотой удирдлагын дүн шинжилгээний тайлан, чанарын зорилт, түүний хэрэгжилт зэргийг шалгуулж, ISO9001:2010 стандартын гэрчилгээг 2018 оны 09 сар хүртэл сунгуулсан.
  • 02 дугаар сард ИНЕГ-ын НААХЗА-ны аудитын баг нисэхийн цаг уурын үйлчилгээ эрхлэх байгууллагуудыг гэрчилгээжүүлэх ИНД-174-ийн дагуу олгогдсон гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах үзлэг шалгалт явуулсан. Ажлын хэсгийнхэн өмнөх шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд хийсэн ажлууд, төлөвлөгөөний биелэлт, нислэгийн аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой тоног төхөөрөмжийн бэлэн байдал, техникийн баримт бичгийн хөтлөлт, цаг агаараас шалтгаалсан нислэгийн саатал зөрчлийг бууруулах талаар авсан арга хэмжээ, мэдээ зохиолт, дамжуулалт, бүтээгдэхүүн ажил үйлчилгээ, хамтран ажиллах гэрээ, түүний хэрэгжилт, мөрдөгдөж буй заавар журмын хэрэгжилт зэргийг шалгуулж, Нисэхийн цаг уурын үйлчилгээ үзүүлэх байгууллагын гэрчилгээг 2 жилээр сунгуулсан
  • Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны болон аюулгүй байдлын түвшинг бататгах зорилгоор ICAO ICVM буюу Үл тохирлыг хэрхэн залруулсныг баталгаажуулах үзлэг шалгалт явуулсан. Энэ аудитын хүрээнд бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг томилон ажиллуулж, аудитын асуултуудын хариултыг /PQ- Meteorological services, CC-Annex3 ANS-MET CC-2017.04.18-MNS) бэлтгэж, НААХЗА-аар хянуулан ирсэн зөвлөмжийн дагуу Төвийн үйл ажиллагааны зааврыг ИНД174-т нийцүүлэн шинэчлэх, аудитын тухайн чиглэл бүрт зориулсан протокол асуултуудаар аюулгүй ажиллагаатай холбоотой олон улсын стандарт, зөвлөмж, холбогдох журмын хэрэгжилт болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүдэд нэмэлт өөрчлөлт оруулан боловсруулж, аудит шалгалтанд 100%-ийн амжилттай хамрагдсан.
  • Радарын станцын нэвтрүүлэгчийн клистроны ашиглалтын хугацаа дуусч сэлбэггүй болсон, 2018 оны төсвийн төсөлд сэлбэг худалдан авах зардал тусгагдаагүй зэргээс      ЦУОШГ-ын даргын 2017 оны А/165 дугаар тушаалаар 12 дугаар сарын сарын 05-ны өдрөөс эхлэн 2018 оны 03 сарын 01 хүртэл радарын станцыг түр хугацаагаар зогсоосон.