2012 он

  • Буянт-Ухаа, Морин-Уул станцад VAISALA фирмийн AWS-330 маркийн цаг уурын автомат станцыг шинээр суурилуулсан. Тус төвд 2010 онд ОУИНБ-аас хийсэн аудит шалгалтаар илэрсэн үл тохирлыг арилгах, ISO9001 олон улсын стандартын дагуу чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулах шийдвэр гарч ажиллав.
  • Шинэ конторын барилга барихад зориулан ИНЕГ-ын даргын 2011 оны А/441 дүгээр тушаалаар “Чингис хаан” олон улсын буудлын аэродромын хашаан дотор 273м/кв газар олгосон. 2012 оны 06 дугаар сарын 05-нд шинэ ажлын байрны барилгын шав тавигдсан.