2008 он

Буянт-Ухаа станцад цаг уурын ажиглалтын автомат станц CAMS620 тавигдсан. Нислэгийн цаг агаарын мэдээллийг дамжуулах, хүлээн авах, чиглэлийн урьдчилсан мэдээллийг бэлтгэх, таарц дүгнэх, бодит мэдээний сан үүсгэх зэрэг цогц программ хангамжуудыг агуулсан “Ормет-flight information system”-ийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. ОУИНБ-ын зохицуулалтаар 11 дүгээр сарын 5-наас эхлэн буудал орчмын 9 цагийн урьдчилсан мэдээний зохион дамжуулах болон үйлчлэх хугацаанд өөрчлөлт орж, буудал орчмын 24 цагийн урт хугацааны урьдчилсан мэдээ /TAF/-ний үйлчлэх хугацааг 30 цагийн урьдчилалтайгаар зохиож дамжуулах боллоо.