1967 он

1967 оны 1 дүгээр сарын 31-нд Иргэний агаарын тээврийг цаг агаарын мэдээгээр үйлчлэх групп анх байгуулагдаж, иргэний агаарын тээврийн нислэгийг цаг агаарын мэдээгээр хангах үүргийг дагнан гүйцэтгэх болсон байна. Мөн оны 8 дугаар сарын 31-нд уг группыг Нислэгийн цаг уурын станц болгон ажил, үйлчилгээний хүрээг нь өргөтгөжээ.