ДОТООД ХЯНАЛТ, ЧАНАРЫН ХЭСЭГ

Дотоод хяналт, чанарын хэсэг нь ЦУОШГ-ын даргын 2019 оны А/98 тоот тушаалаар батлагдсан зохион байгуулалтын бүтцийн дагуу 3 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Зорилт: Монгол улсын хууль тогтоомж, стандарт, эрх зүйн баримт бичгийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, нислэгт цаг уурын мэдээгээр үйлчлэх ажлыг хэвийн явуулахад дотоодын хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэх, гарсан үл тохирлыг засаж залруулах, төв, орон нутгийн цаг агаарын бүх төрлийн урьдчилсан мэдээ, бодит мэдээ мэдээллийн үйлчилгээний шуурхай байдалд хяналт тавин ажиллах зорилготой ажиллаж байна.

Чанарын менежер- Нислэгийн цаг уурын үйлчилгээний талаар зөвлөмж, шаардлагыг бүрэн хангасан, харилцагч нарын сэтгэл ханамжид нийцсэн нислэгийн цаг агаарын мэдээ, мэдээллээр үйлчлэхийн тулд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцуудад чанарын хяналт тавьж, илэрсэн үл тохирлыг арилгаж шаардлагад тохируулах болон байнга сайжруулах арга хэмжээ авч ажиллана.

Дотоод хяналт хариуцсан ажилтан - Төв, орон нутагт явагдаж буй нислэгүүдийг ИНД-174, бусад холбогдох журам, заавар, Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Дэлхийн цаг уурын байгууллагын зөвлөмж, зааварт нийцсэн цаг агаарын мэдээ мэдээллээр үйлчлэхэд хяналт тавих, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахад зөвлөмж үзүүлэх.